Канье Уэст АНУ-ын түүхэн дэх хамгийн баян Африк гаралтай хүн боллоо

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Канье Уэст АНУ-ын түүхэн дэх хамгийн баян Африк гаралтай хүн боллоо

Канье Уэст АНУ-ын түүхэн дэх хамгийн баян Африк гаралтай хүн боллоо

Дуучин, дизайнер Канье Уэстийн хөрөнгө 6.6 тэрбум ам.долларт хүрч, тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн баян хар арьстай хүн боллоо. Өдгөө 44 настай тэрбээр өнгөрсөн 12 сарын хугацаанд "Yeezy" брэндийнхээ ачаар огцом баяжжээ. Банкуудын мэдээлж буйгаар тус брэнд өдгөө 3.2-4.7 тэрбумын хооронд үнэлэгдэж буй нь Канье Уэстийн нийт хөрөнгөний талаас илүүг бүрдүүлж байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард Канье "Gap" брэндтэй гэрээ байгуулж, энэ оны зун гэхэд АНУ-ын дэлгүүрүүдэд "Yeezy", "Gap" коллекцийн хувцаснуудаа худалдаанд гаргахаар болсон билээ. Урьдчилсан тооцоогоор тус коллекц нийт 970 сая ам.доллар орчим ашигтай байх гэнэ.

Брэндээсээ гадна Канье 122 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, хувьцаатай. Хөгжмийн салбараас 110 сая ам.доллар олсон, бусад хөрөнгө оруулалтаараа 1.7 тэрбум ам.доллар олсон аж. Түүний хөрөнгө оруулалтуудаас их хэмжээний ашиг өгсөн нэг брэнд бол Ким Кардашианы "SKIMS" юм. Гэвч Ким Кардашиан өнгөрсөн сард Каньегаас салах өргөдлөө гаргасан билээ.

Каньегийн хувьд сүүлийн нэг жил адал явдлаар дүүрэн байжээ. Тухайлбал, тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн бүтэлгүйтэж, эхнэрээсээ салж, өдгөө АНУ-ын хамгийн баян хар арьстан боллоо. Тэрбээр ердөө 12 сарын өмнө л албан ёсоор тэрбумтнуудын жагсаалтад орсон. Түүнчлэн өнгөрсөн сард л гэхэд тэрбээр дэлхийн хамгийн баян хар арьстнуудын жагсаалтын арванхоёрдугаарт бичигдэж байв. Харин өдгөө түүний хөрөнгө зургаа дахин нэмэгдэж, АНУ-ын хамгийн баян, дэлхийн хоёр дахь хамгийн баян хар арьстан болжээ.  Дэлхийн хамгийн баян хар арьстан нь Нигерийн иргэн 11 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бизнесмэн Алико Данготе юм.

Гэхдээ Ким Кардашианаас салах нь Каньегийн хөрөнгөд хэрхэн нөлөөлөх нь одоохондоо тодорхойгүй байна. Харьцуулж үзвэл, Ким Кардашианы нийт хөрөнгө 780 сая ам.доллараар үнэлэгддэг билээ. Харин Канье, Ким хоёрын хамтран эзэмшдэг хөрөнгө нийт 70 сая орчим ам.доллараар үнэлэгддэг юм. Үүнд хоёр байшин, таван сая ам.долларын урлагийн бүтээлүүд, дөрвөн сая ам.доллар орчмын үнэтэй машинууд, 3.2 сая ам.долларын гоёл чимэглэлүүд, 300 мянган ам.долларын ферм бий гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж