Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдэд явуулсан хяналт шалгалтын дүнг өнөөдөр /2021.03.19/ танилцууллаа.
Тодруулбал, Засгийн газрын квотоор өнгөрсөн 2020 онд 4000 гаруй гадаадын иргэн Монголд хөдөлмөр эрхлэх визээр иржээ. Энэ төрлийн визээр ирсэн ажиллах хүчний дийлэнх нь уул уурхай, зам гүүр, барилга зэрэг бүтээн байгуулалтад оролцохоор ирдэг байна.
Гэвч Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг хянаж чаддаггүй болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас онцлов. Тус газрын мэдээлснээр хөдөлмөр эрхлэх визээр манай улсад хил нэвтэрсэн гадаадын иргэдийн дийлэнх нь тухайн газартаа ажилладаггүй, чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчил илэрчээ. Жишээ татвал, Дарханд төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар ирсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажилласан, Тэрэлжийн барилга дээр ажиллах ёстой байтал тухайн газартаа байдаггүй, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уул уурхайн компанид ажиллахаар ирсэн ч Хан-Уул дүүрэгт ажиллаж байсан зэрэг зөрчил илэрчээ. Мөн ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүд урилгаар авсан гадаадын иргэдээ таньдаггүй зэрэг зөрчил илэрсэн аж.
Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа гадаадын 1000 гаруй ажилтан байна. Өнгөрсөн онд тэдний 500 гаруйг нутаг буцаасан бол 180 гаруй иргэнийг албадан гаргасан гэдгийг албаныхан мэдээллээ. Тус газраас өнөөдөр ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсад гурван жил гаруйн хугацаанд хууль бусаар оршин сууж байсан иргэдийн нэг нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, ял нь дууссан тул албадан нутаг буцааж буй аж.
ДАРХАНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД АЖИЛЛАХААР ХЯТАД ИРГЭД ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ
Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа.
–Дарханы бүтээн байгуулалтад оролцохоор Монголд ирсэн хятад ажилчид нутаг буцсан уу, эсвэл энд байгаа юу?
–Энэ талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гэхдээ тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн ажилчид нутаг буцсан. Энэ жил Дарханы зам барихаар Монголд ирэх хүсэлтээ гаргасан хятад иргэд байгаа юм билээ. Тус улсын хэчнээн иргэн одоогоор саналаа өгсөн талаарх тодорхой мэдээлэл алга. Харин гадаадын иргэд хил нэвтэрсний дараа бид хяналтаа тавина. Нэн тэргүүнд энэ бүтээн байгуулалтыг дуусгах нь зүйтэй гэж бид үзэж байна.
-Вьетнам улсын иргэд хөрөнгө оруулагч визийн ангиллаар хил нэвтэрсэн ч хөдөлмөр эрхэлж байсан зөрчлийг өнгөрсөн онд илрүүлж байсан. Энэ зөрчилд ямар арга хэмжээ авсан бэ?
–Вьетнам иргэдтэй холбоотой асуудлыг нарийвчлан шалгаж, хөрөнгө оруулагч визийг нь цуцалж, хөдөлмөр эрхлэх виз рүү шилжүүлсэн. Зөрчил гаргасан гадаадын иргэдэд арга хэмжээ авсан. Үүнээс гадна өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан вьетнам иргэд ч байна. Хөдөлмөр эрхлэх визээр амьдарч буй гадаадын иргэд сар бүр 840 мянган төгрөгийн татвар улсад төлөх үүрэгтэй байдаг.
-Цар тахлын улмаас хил хаалттай байгаа энэ үед албадан гаргах ажлыг хэрхэн зохион байгуулж байна. Хил нээгдвэл нутаг буцаах, албадан гаргахаар төлөвлөсөн гадаадын хэчнээн иргэн байна?
-Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын иргэдийг албадан гаргах ажил түр саатсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргана. Аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчлөөс хамаарч албадан гаргах иргэдийн тоо гарна. Нутаг буцаах иргэдийн тоо ч бас адилхан. Бүтээн байгуулалтын ажлын явцаас шалтгаална.
-Цаашид гадаадаас ажиллах хүчин авсан аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалт үргэлжлэх үү. Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?
-Засгийн газрын квотоор ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүдээс зургаан зөрчил илэрсэн. Тухайлбал, 80 гаруй ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгж нь ажилчдаа танихгүй байгаа юм. Мөн хяналт тавьдаггүй. Ийм зөрчил гаргасан атлаа гадаадаас ажиллах хүчин авахаар дахин хүсэлт гаргадаг компани байна. Уг хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэхгүй. Цаашид хөл хорионы нөхцөл байдал сулрахаар гадаадаас ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүдэд нарийвчилсан хяналт, шалгалт явуулна. Үүнээс гадна Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар одоо тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Тухайлбал, визийн ангиллыг хуулиар тогтоодог байсан бол Засгийн газрын журмаар тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан журмаар зохицуулахаар болсон. Мөн хилийн боомтуудад хил орчмын бүсээр аялах визийг 24, 48 цагийн дотор олгох. Түүнчлэн цахимаар визийн мэдүүлэг авдаг болох. Мөн Монгол Улсад удаан хугацаанд амьдарч буй гадаадын иргэд хилээр гарсан, орсон тохиолдолд тамга дардаг байсныг болиулна.
Б.ЦЭЦЭГ
Лавлаа 2021-03-19 59.153.115.96
Хилээр гадаадын иргэн орж ирснээс нь эхлээд хянадаг нэгдсэн систем бий болгохгүйгээр хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байгаа тул үр дүн муутай байх шиг ээ
Зочин 2021-03-19 202.9.40.74
Энэ жил Сэлэнгэ аймаг руу явж амрах төлөвлөгөөтэй байгаа юм. зун гэхэд засмал зам нь ашиглалтанд орох болох уу. Хурдан бариасай билээ
Хан 2021-03-19 66.181.161.50
Өөрсдөө чадахгүй бол тэгээд авчираад бариулаач дээ
Зочин 2021-03-19 59.153.115.155
Erthen ajilchidaa tataj avaad naad zamin ajlaa ehluuleech. Ingej tenegtseer baital namar bolood dahiad l tam bolson zamaar yavna. Hel amnaas aij chyatsga tsarailaad baih yum. Uursduu chadahguigees hoish.
иргэн 2021-03-19 192.82.80.126
Хятад инжинер техникийн 100 гаруй ажилтанг авах нь зүйтэй.Маш зөв.
Зочин 2021-03-19 192.82.89.153
Суудлын бөглөө байна. Зайлуулаач.
Зочин 2021-03-19 203.91.115.56
Гүй яахаараа энэ байгууллагад нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй билээ? Ажилчид нь юугаа хийж байдын?
Зочин 2021-03-19 192.82.82.150
Наад газар чинь үүрэгт ажлаа огт хийхгүй байгаа юм байна шдээ?!!! "Мэдэх юм алга" гэхээс өөр юм мэдэхгүй байна шдээ?! Дарга нь гээд байгаа наадах бандийгаа хөөж явуул!!! Ажил хийж чадахгүй ийм юмыг хэн тавьсан юм бэ?
зачин 2021-03-19 202.131.227.30
Олон нийтийн сүлжээгээр асуугаад байх юм оруулж ирээд замаа бариачээ та нарыг ажлаа хий гэж л наад ажилд чинь тавьсан юм байгаа биз дээ Хэдэн хүн хятадууд гээд л биччихээр оруулж ирэхээ болчихдогоо хэзээ болих юм бэ
Зочин 2021-03-19 192.82.72.30
хэдэн явдалтай хүүхнүүдээ наалдуулчилгүйхэн байж байгаад гялс замаа бариулаад авъя аа.
Зочин 2021-03-19 122.201.23.158
энэ орноосоо босохгүй комент бичээд хэвтэж байгаа нөхдүүд чаддаг юм бол өөрсдөө очиж замаа баривал таарна. цалин хангалттай өгдөг шүү
Зочин 2021-03-19 192.82.75.27
дээр нь одоо монгол хөгжлйиг байшин барилга гэж ойлгохоо болих хэрэгтэй, хүнээ хөгжүүл, хүнээ зөв шударга, боловсролтой, ухаантай чанарлаг болго, тэгж байж, улс эх орон чинь хөгжинө, сүүлийн 30 жил л байшин цемэнт, хөшөө, нохойнд хөрөнгө оруулалт хийлээ, ямарч нэмэр алга, УБ хятадын нэг муухан хот шиг харагддаг боллоо, наад монгол хүнээ хөгжүүүл хайрла өөр юу ч хэрэггүй, монгол хүнээ ажил орлого, амжиргаатай болго
ok 2021-03-19 192.82.75.27
монголд байгааа хүний нөөцийн акдеми, хөдөлмөрийн бирж нь компаниуддаа монголчуудыг биш, хятадуудыг зуучлаад байхаар чинь яаж улс орон хөгжих вэээдээ, ерөөсөө гаднаас ажиллах хүчин авахаа боль, тэгээд халамж өгөхөө боль, тэгэх юм бол энэ хүмүүс чинь өлсөхгүйн тулд ажил хийж эхэлнээ, яваандаа ажлын байруудаа чанаржуулаад, цалинг нь нэмэх хэрэгтэй, шдээ, алийн болгон ингэж хэсэг бүлэг компани төлөө улс эх орныхоор ирээдүйг золиосолж амьдрах вэээдээ,
Зочин 2021-03-19 66.181.161.57
хурдан орулж ирээд ажлыг нь эхлүүлээ манайхан чадахгүйээ хаяад явна чанаргүй хулхи юм хийнэ залхуу бүтэхгүй
монгол 2021-03-19 139.5.216.155
Манай улс томоохон бүтээн байгуулалт хийхэд ажиллах хүчний дутагдалтай. Хүний тоогоороо ч, ажлын ур чадвараараа ч тэр. Манай компаниудын хүчин чадал, ажлын туршлага дутагддаг. Хүч чадалтай болтлоо, манай залуучууд ажил хийх хүсэлтэй болтол гадаадын ажиллах хүчнийг ашиглаж бүтээн байгуулалт хийхээс өөр аргагүй.
Зочин 2021-03-19 192.82.78.36
Монгол залуусаа ажиллуулаач,цалинг нь тогтмол өгч байх хэрэгтэй
Зочин 2021-03-19 192.82.82.150
Монгол залуус анхны цалингаа аваад л алга болно!! Эхний хэдэн өдөр учиргүй эрчимтэй ажиллаж байснаа дараа нь эрч нь буураад залхуураад эхэлдэг!! Жигд тууштай биш, нөхцөл голомтгой!!! Хятадууд бол сахилгатай, нөхцөл голохгүй, хөдөлмөрч!!!
Зочин 2021-03-19 66.181.161.126
Ажилгүй залуусыг ажиллуулаачээ. !!!
Шалга шалга 2021-03-19 192.82.78.236
Визийн зөрчилтэй асуудал маш олон байгаа.
ард 2021-03-19 202.9.46.178
энэ олон монгол залуус ажил олдохгүй байхад манай төриин нэр зүүүсэн авилгач тендэрииин хулгаач нам намын эр эм б**с долоогчуууд хужаагуудад ажил зарж амьдарч байгаашдээ
ganaa 2021-03-19 202.55.191.205
mongolchuud ajilladagguimaa
7h ajillachihaad hayaad yavchdiin
Зочин 2021-03-19 192.82.89.87
үмхий гитадуудаар яахвэ дарханы замтай замгүй болно
Зочин 2021-03-19 202.126.90.61
Эднийх чинь шилжилт хөдөлгөөн дээр маш чанга болсон байна лээ. Сайн байна
Зочин 2021-03-19 66.181.188.240
Улаанбаатар ертөнцөөс тусгаарлагдсан тул замаар яах юм.
mgl 2021-03-19 192.82.74.92
ajlaa hiideggui ed nariig tsumiig ni halah heregtei.
Зочин 2021-03-19 202.21.100.210
Дарханы зам бүтэхгүй бололтой эсвэл танк цус ярина эсвэл ингээд хүнд суртал
Irgen 2021-03-19 202.126.88.42
Эдний л ажил шт, бид хянахымуу
Зочин 2021-03-19 202.126.89.86
Зам дээр ажиллах хүмүүсээ эртхэн оруулж ирж халдварын арга хэмжээг нь эртхэн авахгүй бол энэ жил бас л оройтох нь дэ.
Зочин 2021-03-19 192.82.75.99
Тэгээд хэн хяналт тавих ёстой юм. Та нарын хийж байгаа жонхуу биз дээ
нямдорж 2021-03-19 66.181.161.90
Та нарын хийх ажил биз дээ бан диа
Зочин 2021-03-19 103.26.193.141
ТА НАР ХЯНАХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ?
Халх 2021-03-19 202.131.236.170
Гадаадын иргэн харъяатын газарт л итгэж байна даа. Зөв.