Хөвсгөл аймагт дахин хоёр тохиолдол нэмж батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт дахин хоёр тохиолдол нэмж батлагдлаа

Хөвсгөл аймагт дахин хоёр тохиолдол нэмж батлагдлаа

НЭМЭЛТ:

Хөвсгөл аймагт Covid-19 халдварын хоёр тохиолдол нэмж, батлагджээ. Ингэснээр тус аймагт нийт халдварын тоо 12 боллоо. Тус аймгийн Цэцэрлэг сумын ойрын хавьталаас өнөөдөр /2021.03.19/ оройн 20:00 цагийн байдлаар хоёр тохиолдол нэмж шинээр батлагдсан байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд Covid-19-ийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм.

БАТЛАГДСАН COVID-19-ИЙН ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫН ТОО 10 БОЛЛОО

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт нийт 375 хүнд халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Ингэхэд Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцод эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 58 иргэнээс PCR шинжигээний сорьц авч шинжилгээ хийхэд гурваас нь  Covid-19-ийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймагт батлагдсан Covid-19-ийн халдварын тохиолдлын тоо 10 боллоо.

Аймгийн Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан баг ажиллаж, Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоон бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Шуурхай штаб 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж