ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, March 18, 2021
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.19/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Өчигдөр нийт 24482 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 160 халдварын тохилдол бүртгэгдлээ. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 4658 боллоо. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр 160 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 4125 болж байна. Дээрх хүмүүсийн 141 хүн нь ойрын хавьтал бол, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байгаа 19 хүн нь:
- Баянзүрх дүүргийн 4, 14, 26,
- Баянгол дүүргийн 7,
- Сүхбаатар дүүргийн 11, 12,
- Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 25, 37,
- Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 136, хүнд долоо, маш хүнд гурван хүн байна.
“Өдрөөс өдөрт халдварын тохиолдол нэмэгдээд байвал хөл хорионы дэглэмийг сайжруулахаас өөр аргагүй. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд иргэн бүр хариуцлагатай, асуудалд нухацтай хандах шаардлагатай” гэдгийг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр хэллээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:
-Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Тухайлбал, худалдааны байгууллагын 31513, боловсролын байгууллагын 25731, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22774, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 11403 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Дэлхий дахинаа Covid-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэлзүйн туршилт, судалгаа хийгдэж байгаагаас 13 вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна.
Үүнээс есөн вакциныг яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олгосон бол бусад вакцинууд туршилтын шатанд явж байна. Монгол Улсад эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тохиолдол гарсан. Тиймээс вакцины эхний тунг хийлгэсний дараа амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай. Бүх вакциныг бүрэн тунгаар авсны дараа өвчлөл хүндрэх, нас баралтыг үлэмж багасгадаг болох нь нотлогдсон. Мөн хаврын улирал ирж буй тул иргэд биеийн дархлаагаа тогтмол дэмжих, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй. Нойргүй хоноход хөнгөн зэргийн сэтгэл гутрал үүсдэг тул дархлаа суларч, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхаарах нь зөв. Хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хариуллаа.
-Вакцины эхний тунг хийлгэсэн хүнээс хичнээн нь халдвар аваад байна вэ?
–Цөөн тооны хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үзээд гэрээр эмчлэх эсхүл эмнэлэгт тусгаарлах эсэхийг шийддэг. Вакцины эхний тунг хийлгэсэн гэдэг нь дархлаа тогтсон гэсэн үг биш. Халдвар авах эрсдэл байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай байгаа юм. Харин вакцины хоёр дахь тунгаа бүрэн хийлгэснээс 14 хоногийн дараа дархлаа тогтдог. Дархлаа тогтоно гэдэг нь халдвараас 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Ямар улсад үйлдвэрлэсэн вакцин гэдгээс үл хамааран бүрэн тунг авсны дараагаар өвчлөл хүндрэх, нас барахаас маш сайн хамгаалж байгаа. Тиймээс вакцины бүрэн тунгаа зайлшгүй хийлгэх шаардлагатай.
-Шинжилгээний цэгийг нэмэх боломжтой юу?
–Дархлаажуулалт эхэлсэн учраас шинжилгээний цэгүүдийг багасгах зохицуулалтыг хийсэн.
Эрүүл мэндийхэн болилдоо 2021-03-19 202.126.89.163
Албаар өдөрт 200 халдвар илрүүлэх гэж зүтгээд байнадаа хөл хорионд оруулж эдийн засгийг элгээр нь мөлхүүлэх гэсэн хогийн санаа агуулсан амьтад шүү та нар. Горийг нь үр хүүхэд чинь амсаж та нарыг үхэхэд чинь ясыг чинь амраахгүй хараанадаа
Монгол хүн. 2021-03-19 103.10.21.38
Монгол хийморьтой. Монгол азтай. Монгол тэнгэр заяатай гэдэг дээ. Манайхан гайгүй дээ. Маниус алзахгүй.
Зочин 2021-03-19 122.201.22.249
nimba gedeg hulgar zobi uzlere inhuu peedibee.bid 2 eroson bolohgi geed covid erlian hudladaj abad tarasin. gahaini hanaid geel. tgeel bathu aigakl hudaal uheel aihtar uimen boljiloo shoo.zurhai deer obchin tarnaa geehre unen bolgoh geed covid erlian zah deres abaad mongold tarasan muntag gadna muntag gadna shoo.
Зочин 2021-03-19 122.201.22.249
ene coid bid 2 butana bchiraad tarasan shoo. chi asuul do ter anuuhsas enig hashrah geed dabrad boloohon baiharan nad heelre egsen covid tusaad uhejina geel uhtelen inegel uilajilaa shuu.uzelere ingej helebe.
Зочин 2021-03-19 203.91.119.174
boonoor ni ovchluulj boonoor ni edgeedeg ymuu haashaa ym shinjilgeegee avch chadahgui esvel toonii hoinoos hootsoldood bgaa ym bishuu ter emnelegt bgaa shinjilgee avch bgaa ueiig humuus haruulaach ovdson hun edgesen hun yu ch yridaggui haragdaj uzegdehgu yasan tahal ve
УОК Амарсайхан гэж нөхөр коронаг зад тараалаа. 2021-03-19 64.119.26.161
Халдвар хумилаа гэж тэнэгтээд байсан. Тийм амар хумигддаг байсан бол дэлхийд цар тахал болохгүй биз дээ ???
Хөл хориог нээж хэт задгай таьвж халдварыг ноцтой тараасан Амарсайхан гэгчийг яах вэ хүмүүсээ ??
Корона Амарсайхан гэж нэр өгөх үү ??
Зочин 2021-03-19 66.181.188.240
Корона Амарсайхан гэж дууд.
Зочин 2021-03-19 150.129.142.234
Амаркорона
зочин 2021-03-19 139.5.216.197
За хөл тогтоочихоор гадаадад бол ингэж сүржигнэхгүй байгаа,
бизнес хэцүүдлээ, УОК, Засгийн газар огцор гэнэ, тэгээд хөл хорио суллачихаар
хатуу хөл хорио тогтоох байсан гэнэ. Манайхан ч алиа улсууд шүү.
Уг нь өөрсдөө хичээцгээх юм бол байдал арай дээр байхсан.
Зочин 2021-03-19 202.131.225.197
Ингээчээ, тэгээчээ гэсэн баахан троллууд, эсвэл юм харанхуй хар массынхан.
бодол минь 2021-03-19 192.82.73.98
Хүндэвтэр,хүнд,маш хүнд өвчтөнөө онцгой анхаарч,хөнгөн 1100 гаруй хүнээ гэрт нь тусгаарлах өөрчлөлт хийгээч.Шинжилгээний лабораторийнхаа мэдрэмж-АҮК-г авч үзж,дүгнэлт хийгээч? Сэтгүүлчид шаарддагч болоосой???
Гэрэл 2021-03-19 202.9.46.147
Энэ цар тахалтай тэмцэхэд монгол хүнд хатуу хөл хорио үр дүнтэй байгаа нь харагдсан шүү дээ.
-Цагаан сар 02-01-нээс хөл хориогүйгээс алдсан.
-Үзвэр үйлчилгээг нээсэн
-архи дарс худалдсан
-баяр цэнгэл тэмдэглэсэн
-ажил албан газар дээр хүн цуглуулсан зэрэг олон алдаа гарлаа
– буруу ташаа мэдээлэл, эх сурвалжид болон алдаа зөрчилд
-хариуцлага тооцож,олон нийтэд нэртэй нь мэдээлж чин шудрага ажиллаж байгаа хүмүүсийг зарлаж алдаршуулах,мэргэжилтэний зөвлөмж сонсож ,ажиллах үр дүнтэй…
Зочин 2021-03-19 66.181.187.81
Төгсөх ангиа хамгаалттын дэглэмээ барьж оруулаад бусдын 9 сараас оруулаачаа.
Мөнх 2021-03-19 66.181.182.175
Халдвар авч байгаа хүний тоо цөөрөөд байгаа юм биш үү. Тухайн хугацаанд. Шинжилгээнд хамрагдсан нийт хүнийхээ тоог корона илэрсэн хүнийхээ тоонд хуваагаад үзээч.
зочин 2021-03-19 66.181.161.104
сая төгргөө өгөөд бүгдийн тэг зогсолт хийгэчээ
Зочин 2021-03-19 202.126.90.71
х***а вакцин шахах арга
zochin 2021-03-19 192.82.87.51
** t
Зочин 2021-03-19 202.9.46.29
Вакцинаа хийгээчээ