Covid-19: 160 хүнээс халдвар илэрч, 84 хүн эдгэрэв

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: 160 хүнээс халдвар илэрч, 84 хүн эдгэрэв

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, March 18, 2021

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.19/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Өчигдөр нийт 24482 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 160 халдварын тохилдол бүртгэгдлээ. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 4658 боллоо. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр 160 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 4125 болж байна.  Дээрх хүмүүсийн 141  хүн нь ойрын хавьтал бол, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байгаа 19 хүн нь:

  • Баянзүрх дүүргийн 4, 14, 26,
  • Баянгол дүүргийн 7,
  • Сүхбаатар дүүргийн 11, 12,
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 25, 37,
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар нийт 1284 хүн эмчлүүлж байгаагаас 1138 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 136, хүнд долоо, маш хүнд гурван хүн байна.

“Өдрөөс өдөрт халдварын тохиолдол нэмэгдээд байвал хөл хорионы дэглэмийг сайжруулахаас өөр аргагүй. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд иргэн бүр хариуцлагатай, асуудалд нухацтай хандах шаардлагатай” гэдгийг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр хэллээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

-Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Тухайлбал, худалдааны байгууллагын 31513, боловсролын байгууллагын 25731, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22774, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 11403 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Дэлхий дахинаа Covid-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэлзүйн туршилт, судалгаа хийгдэж байгаагаас 13 вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна.

Үүнээс есөн вакциныг яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олгосон бол бусад вакцинууд туршилтын шатанд явж байна. Монгол Улсад эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тохиолдол гарсан. Тиймээс вакцины эхний тунг хийлгэсний дараа амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай. Бүх вакциныг бүрэн тунгаар авсны дараа өвчлөл хүндрэх, нас баралтыг үлэмж багасгадаг болох нь нотлогдсон. Мөн хаврын улирал ирж буй тул иргэд биеийн дархлаагаа тогтмол дэмжих, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй. Нойргүй хоноход хөнгөн зэргийн сэтгэл гутрал үүсдэг тул дархлаа суларч, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхаарах нь зөв. Хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад  ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хариуллаа.

-Вакцины эхний тунг  хийлгэсэн хүнээс хичнээн нь халдвар аваад байна вэ?

Цөөн тооны хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үзээд гэрээр эмчлэх эсхүл эмнэлэгт тусгаарлах эсэхийг шийддэг. Вакцины эхний тунг хийлгэсэн гэдэг нь дархлаа тогтсон гэсэн үг биш. Халдвар авах эрсдэл байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай байгаа юм. Харин вакцины хоёр дахь тунгаа бүрэн хийлгэснээс 14 хоногийн дараа дархлаа тогтдог. Дархлаа тогтоно гэдэг нь халдвараас 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш. Ямар улсад үйлдвэрлэсэн вакцин гэдгээс үл хамааран бүрэн тунг авсны дараагаар өвчлөл хүндрэх, нас барахаас маш сайн хамгаалж байгаа. Тиймээс вакцины бүрэн тунгаа зайлшгүй хийлгэх шаардлагатай.

-Шинжилгээний цэгийг нэмэх боломжтой юу?

Дархлаажуулалт эхэлсэн учраас шинжилгээний цэгүүдийг багасгах зохицуулалтыг хийсэн.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж