Монгол залуус Миссурийн их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой боллоо | News.MN

Монгол залуус Миссурийн их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой боллоо

Монгол залуус Миссурийн их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой боллоо

Монгол залуус Миссурийн их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссурийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссурийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөөдөр Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурсан байна. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссурийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам.долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж буй юм.

Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж буй ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+, магистрын хувьд голч дүн гурав байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байх нь.

АНУ-ын Канзас хотын Миссурийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24 мянган ам.доллар, дөрвөн жилийн хугацаанд 96 мянган ам.доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу дөрвөн жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна.

Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгээр суралцах эрхтэй боллоо.

Цаашид БШУЯ-наас АШУҮИС-ийг Миссурийн их сургуультай холбон хос дипломтой төгсгөх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Канзас хотын Миссурийн их сургууль нь 1929 онд байгуулагдсан инженер, технологи, шинжлэх ухаан, анагаах ухаан, компьютер зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистрын сургалттай мужийн сургууль бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй оюутан суралцаж байна.

Эх сурвалж: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-19 124.158.82.149

Нээх их ажил хийцийм шиг битий ингэ л дээ. Угаасаа цар тахлаас болоод сургуулиуд оюутангүй болоод бүх сургуулиуд төлбөрөө хөнгөлж байгаа. Ер нь манайхаас дундаж амьдралтай айлын хүүхэд 9900 доллар төлөөд гадаадад сурж чадах уу, Энх-Амгалаан? Манайд дундаж айлын орлого хэд байгаа вэ? Та нар шиг мөнгө идсэн хулгайчуудын хүүхдүүдэд л сайн юм болж. Тэрнээс борчуудын хүүхдүүдэд огт падгүй наадах чинь!

Avatar

Зочин 2021-03-19 202.55.188.90

USA-n ih surguuliud suuliin uyed oyutnuud bagasaad baigaa uchraas gadaad oyutnuudiig tatahiin tuld tulburuu hunguluh, tetgeleg uguh, g.m. hangamj hiideg bolson, gants ene surguuli ch bish nelenhuidee tulburuu hungulj baigaa

Avatar

Зочин 2021-03-19 202.126.89.64

Delhiin 4000 orchim ih surguuli bii. Manai ih surguuli 1000 havitsaa ordog.

Avatar

Зочин 2021-03-19 183.177.99.226

сайхан мэдээ баина, байр хүргэе, олон олон залуус өндөр боловсролыг хямд зардлаар олж авах боломжтой болж манай их дээд сургууль дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөсэй

Avatar

Зочин 2021-03-19 192.82.84.45

Haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж