Токиог зорих Монголын олимпийн баг дөрвөн тамирчнаар бүл нэмлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токиог зорих Монголын олимпийн баг дөрвөн тамирчнаар бүл нэмлээ

Токиог зорих Монголын олимпийн баг дөрвөн тамирчнаар бүл нэмлээ

"Токио-2020" олимпийн наадмыг зорих Монголын баг тамирчид дөрвөн тамирчнаар бүл нэмлээ. Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцсон. Энэ тэмцээнд Монгол улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу Б.Болор-эрдэнэ нар өрсөлдлөө.

Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт Монголын улсын шигшээ багийн тамирчид багтаж, 12 улсаас Монгол улсын шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Болор-эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож, "Токио-2020" олимпийн эрхийг эх орондоо авчирчээ. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр оролцох гэж байна.

Мөн Монголын боксын хоёр тамирчин олимпийн эрх авав. Цар тахлын улмаас олимпийн эрх олгох тэмцээн зохион байгуулагдахгүй болсон тул тамирчдын чансааг харгалзан эрх олгох болсон. Ийнхүү эмэгтэйчүүдийн -75 кг-ийн жинд дэлхийн чансаанд эхний наймд бичигдсэн М.Мягмаржаргал болон эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд дэлхийн чансаанд хоёрт бичигдсэн Э.Цэндбаатар нар олимпийн эрхээ авлаа. Боксын тамирчин М.Мягмаржаргал нь Монголын боксын түүхэнд олимпийн эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж