Путин Байденыг нээлттэй цахим мэтгэлцээнд дуудав

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Путин Байденыг нээлттэй цахим мэтгэлцээнд дуудав

Путин Байденыг нээлттэй цахим мэтгэлцээнд дуудав

АНУ-ын  2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Оросын талаас нөлөөлж, нэр дэвшигч Дональд Трампын талд ажилласан гэх баримтуудыг тагнуулын байгууллага дэлгэсэн билээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "Сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсоны төлөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шангаа хүртэх ёстой" гэж мэдэгдээд түүнийг “энэрэх сэтгэлгүй алуурчин” хэмээн боддогоо ярьсан юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Кремль ихэд таагүй хүлээн авч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2021.03.18/ Жо Байденыг нээлттэй цахим мэтгэлцээнд дуудсан байна.

Тэрбээр “Би түүнтэй ямар ч урьдчилж засварласан бичлэггүйгээр шууд цахимаар мэтгэлцэхийг хүсч байна. Тэр ОХУ-тай харилцаагаа сайжруулах хүсэлгүй байх шиг байна. Ингэж ярилцахыг хоёр улсын иргэд аль аль нь сонирхож байгаа байх. Магадгүй бусад улсууд ч сонирхож байгаа. Бага байхад хүүхдүүд хоорондоо маргалдаад өөртэйгөө адилхан юм ярилаа гэж хэлдэг байсан. Энэ хүүхдийн гэнэн яриа төдий зүйл биш, сэтгэл зүйн маш гүн утгатай зүйл. Хүн ер нь бусдаас өөрийнхөө зан чанарыг илүү хайдаг шүү дээ” хэмээн ярьсан байна.

Тэрбээр АНУ-ын эрх баригчид Америк тивийн уугуул иргэдийг хэрхэн хоморголон хөнөөсөн, дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөгөөр энгийн номхон иргэдийг бөөнөөр нь устгасан зэрэг түүхэн баримтуудыг дурдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчид өөр хэлэх үг байна уу? гэж асуусан сэтгүүлчийн асуултад Путин  “Түүнд эрүүл энхийг хүсч байна. Би наргиагүй байна. Эрүүл мэнд хамгийн чухал шүү дээ” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
15
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж