Тайваньчууд үнэгүй сүши идэхийн тулд нэрээ “Яргай загас” гэж өөрчилж байна | News.MN

Тайваньчууд үнэгүй сүши идэхийн тулд нэрээ “Яргай загас” гэж өөрчилж байна

Тайваньчууд үнэгүй сүши идэхийн тулд нэрээ “Яргай загас” гэж өөрчилж байна

Тайваньчууд үнэгүй сүши идэхийн тулд нэрээ “Яргай загас” гэж өөрчилж байна

Сүши бол дэлхий даяар алдартай, олон хүмүүсийн дуртай хоолны нэг. Гэхдээ тайваньчууд үнэгүй сүши идэхийн тулд нэрээ хүртэл өөрчилж байна гэнэ. Сүүлийн өдрүүдэд нэрээ “яргай загас” гэж өөрчлөх хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тул Тайванийн Дотоод хэргийн яам Лхагва гаригт /2021.03.17/ мэдэгдэл гаргаж, нэрээ солихоосоо өмнө сайтар бодож үзэхийг иргэддээ уриалжээ.

Тайваньд алдартай “Sushiro” хэмээх сүши ресторан Даваа гаригаас Пүрэв гаригийг дуустал нэрэнд нь “鮭魚”буюу “яргай загас” гэсэн ханз орсон бүх хүмүүст үнэгүй үйлчлэх урамшуулал зарласан байна. “Яргай загас” гэсэн ханз орсон нэртэй хүн иргэний үнэмлэхээ үзүүлээд өөрөөсөө гадна тав хүртэлх хүн дагуулж тус ресторанаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй гэж рестораны урамшууллын журамд заажээ.

Харин энэ урамшуулал зарлагдсанаас хойш Дотоод хэргийн яаманд нэрээ “яргай загас” гэж солиулах хүсэлтэй 150 гаруй хүн өргөдөл өгчээ. Тайванийн хуулийн дагуу тус улсын иргэн амьдралдаа гурван удаа нэрээ солиулах боломжтой байдаг аж. Нэрээ амжилттай солиулж, урамшуулалд амжиж хамрагдсан иргэд дахин өөрийн жинхэнэ нэрээрээ үнэмлэх захиалахаар дараалал үүсгээд байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж