Европын эмийн агентлаг "АстраЗенека" вакцин аюулгүй гэв | News.MN

Европын эмийн агентлаг "АстраЗенека" вакцин аюулгүй гэв

COVID-19

Европын эмийн агентлаг "АстраЗенека" вакцин аюулгүй гэв

Европын эмийн агентлаг "АстраЗенека" вакцин аюулгүй гэв

Оксфордын их сургууль болон “АстраЗенека” компанийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэж үзэж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, Европын 10 гаруй улс өнгөрсөн долоо хоногоос тус вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхийг түр хориглосон билээ.

Тэгвэл Европын холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency) өчигдөр /2021.03.18/ “АстраЗенека” вакциныг аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Нийт 13 улс энэ вакциныг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Уг вакциныг аюулгүй гэж дүгнэлт гарснаар тэдгээр улсууд “АстраЗенека” вакцинаар ард иргэдээ үргэлжлүүлэн вакцинжуулахаар болж байна.

Одоогоор Герман, Франц, Итали, Испани улсууд “АстраЗенека” вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ. Харин Швед улс дахин хэдэн хоног хэлэлцэж байж шийдвэрээ гаргахаа мэдэгдсэн байна.

Францын Ерөнхий сайд Жан Касте улс оронд нь цар тахлын гурав дахь давалгаа эхэлж, Парис хотод хатуу хөл хорио тогтоосон тул дархлаажуулалтын хөтөлбөрөө хурдасгах хэрэгтэйг мэдэгдээд өнөөдөр өөрөө “АстраЗенека” вакцин хийлгэж иргэдийнхээ итгэлийг сэргээхээр болжээ. Гэхдээ тэрбээр эмч мэргэжилтнүүд өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тарихдаа эрсдлийг сайн тооцоолох ёстойг сануулсан байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-19 202.126.89.77

Астра лав л Хятад вакцинаас сайн байх

Avatar

иргэн 2021-03-19 202.179.25.212

Вакцины Дайн ид явагдаж Европын орнуудын Маргааныг эцэслэн шийдэх ДЭМБ-ын Эмч нарын Холбоо энэ Вөкцины талаархи эцсийн шийд гаргаагүй байгаа шүү

Avatar

hoishimiin hor honooliig hen vvreh be dee.. 2021-03-19 66.181.180.111

baruun iihan ondor vneer l tolon doo.ingej hubiin emiin kompaniudiin tald orood baival.ed nar dandaa ashigiin toloo ybdag delhiin hedhen tom emiin kompaniud ch de.orosuud bolohoor dandaa ervvl mendiin hvreelen, erdem shinjilgeenii baiguulguud ni hiisen ashig orlogo mongo hardagui erdemtediin bvteel ch dee.. teriig uls vildverlej zarj bgaa daa.asar ih ylgaa bgaa bizdee.. angiliin zasagiin gazar mash ih demjij tvlhej bgaa ayultai daa..

Avatar

Монгол хүн 2021-03-19 202.21.100.210

AstraZeneca тариулсан байсан ашгүй дээ.

Avatar

Зочин 2021-03-19 202.131.245.243

Энэтхэгийн CoviShield шүү дээ. кккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж