Covid-19-өөр 744 хүүхэд өвчилж, 544 нь хавьтагчаар тусгаарлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр 744 хүүхэд өвчилж, 544 нь хавьтагчаар тусгаарлагджээ

Covid-19-өөр 744 хүүхэд өвчилж, 544 нь хавьтагчаар тусгаарлагджээ

Цар тахлын нөлөөгөөр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид багагүй хохирол амссан. Хүн бүр л эдийн засгийн хямралд өртөж, хохирол амссан. Гэхдээ хамгийн том хохирогч нь хүүхэд. Тэд одоо ч гэртээ хөл хорионд сурч мэдэх эрхээ эдэлж чадахгүй, нийгмийн харилцаанд орох боломжгүй байна. Зарим эцэг эхчүүд хүүхдээ халдвараас сэргийлж байна гэж андуурч гэрт нь “хорих” болсон нь ч нууц биш. Харамсалтай нь  гэртээ хашигдсан хүүхдүүд ойр тодны хүмүүсийнхээ хохирогч нь болсоор байна. Эцэг эх, ах, эгч нарын хэнэггүй зан, хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдүүд гэр бүлээсээ халдвар авч, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол хоногт 100 давж, энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Батлагдсан тохиолдлуудын багагүй хувь нь үзвэр үзсэн, баяр ёслол тэмдэглэсэн шалтгаантай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.  Тус яамнаас батлагдсан тохиолдлуудын 84 хувь нь биеийн байдал хөнгөн байна. Үүнд хүүхдүүд ч бас багтаж байгааг хэлсэн.

Батлагдсан тохиолдлуудын 84 хувь нь биеийн байдал хөнгөн байна. Үүнд хүүхдүүд ч бас багтаж байгаа.  Хүүхдүүд халдварт өртөж байгаа нь хөрш зэргэлдээ айлаас  бус гэр бүлийн хүрээнд тархаж байгаа нь нийтлэг болохыг холбогдох албаны хүмүүс анхааруулсан билээ.

ЭЦЭГ ЭХ НЬ ХАЛДВАРТ ӨРТӨХӨД ХҮҮХЭД НЬ ХАМТ ЭМНЭЛЭГТ ТУСГААРЛАГДДАГ 

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулснаар өөрсдийгөө халдварын эрсдэлд оруулж байна. Жишээ нь, Улсын драмын эрдмийн театрт  “Анна Каранена” үзсэн нэг хүн танхимд амны хаалтгүй сууж, кофе уусан нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа юм. Гэтэл тухайн хүн халдварт өртсөнөө мэдэлгүй  гэр бүлийн гишүүдээ эрсдэлд оруулдаг. Энэ мэтчилэн хувь хүний хариуцлагагүй, эцэг эхчүүдийн хайхрамжгүй үйлдлээс хүүхэд болж хүүхэд халдварт өртөж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд хүүхэд халдварт өртөж байгаа юм. Нөгөө талаас эцэг эхийн аль нэг нь халдварт өртсөн тохиолдолд бага насны хүүхдийг нь эмнэлэгт хамт тусгаарладаг байсан. Энэ нь хүүхдэд эрсдэлтэй байсан. Тиймээс биеийн байдал нь хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлах зохицуулалт хийж байгаа нь орны хүрэлцээтэй холбоогүй. Энэхүү зохицуулалт нь эрүүл мэндийн төвүүдээ халдварын эрсдэлээс давхар хамгаалж байгаа юм.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ сарын 12-ны байдлаар 0-18 насны 744 хүүхэд халдварт өртжээ. Энэ нь тухайн өдрийн нийт батлагдсан 3733 тохиолдлын 20 хувийг эзэлжээ. Хүүхдүүдийн дийлэнх нь буюу  85 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол 22 нь гадаадаас зөөвөрлөгджээ. Мөн нийт 156 хүүхэд батлагдсан тохиолдлоор эмчлүүлж байна. Энэ бол бага тоо биш. Сургууль цэцэрлэг завсардсан энэ үед халдварт өртсөн хүүхдийн тоо 1000-д хүрвэл яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Хэдийгээр өнөөдрийн байдлаар  Сovid-19 халдварт өртөж, эмчлүүлж буй хүүхдийн биеийн байдал хүндэрсэн, ноцтой асуудал гараагүй гэдгийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн /ХӨСҮТ/ хэлж байгаа. Гэхдээ халдварын тохиолдол нэмэгдэх бүрт биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдийн тоо ч өсөх хандлагатай байгааг тус төвийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаа онцолж байв.

ХӨСҮТ-д  өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд эмчлүүлж байгаа талаарх тодорхой мэдээлэл алга. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Эмчлүүлж буй өвчтөнүүдийн дунд хүүхдүүд ч бас ажиглалтад байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.

Эцэг эх нь халдварт өртсөний улмаас тусгаарлагдаж, асарч хамгаалах хүнгүй болсон хүүхдүүдийг түр хамгаалах байранд тусгаарлаж байв. Одоогоор тусгаарлагдаж буй хүүхэд байгаа талаар Нийслэлийн гэр хүүхэд залуучуудын газраас дараах мэдээллийг өгч байлаа.

ХАЛДВАРЫН УЛМААС 580 ГАРУЙ ХҮҮХЭД ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ТУСГААРЛАГДЖЭЭ

 Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Л.АЗЖАРГАЛ:

-Манай төвд эцэг эх нь тусгаарлагдсан, хөл хорионы улмаас  асран хамгаалах шаардлагатай болсон хүүхдийн тухай гомдол, санал мэдээлэл цөөхөн ирж байна. Өнгөрсөн хугацаанд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 580 гаруй хүүхэд асран хамгаалагчгүйн улмаас түр хамгаалах байранд байрлах үйлчилгээ авсан. Эцэг эх нь тусгаарлагдсан, хөл хорионд орсон, харгалзах хүнгүй асран хамгаалагч шаардлагатай гэх олон шалтгаантай. Цаашид халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа учраас энэ чиглэлд ямар бодлого чиглэлээр ажиллах вэ гэдэгт төлөвлөгөө гаргасан. Онцгой байдал, цагдаа болон ажлын томилолтоор явж хөл хорионд орсон албан хаагчдын хүүхдийг асран хамгаалах асуудлаар хэлэлцэж байгаа юм. Улс орнуудын туршлагаас харахад асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг эцэг эхийнх нь төрөл саданд харуулах, эцэг эхтэй нь тусгаарлах зэрэг арга хэмжээг авч байна. Одоогоор 12 хүртэл насны хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт тусгаарлагдаж байгаа гэлээ.

Халдварт өртөж эдгэсэн болон эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал хөнгөн байгаа ч эцэг эхчүүдийн хариуцлагагүй үйлдлийн золиос нь болж, эрүүл мэндээрээ хохирох учиргүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж