Ардчилсан нам УИХ-ын сонгуулиас хойш нам дотроо тохилцож учраа олохгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгох гэж байна. Өдгөө намын даргаа тодруулах дотоод сонгуулийг хоёр талд тус тусдаа зохион байгуулж байна. Тус намын хоёр хуваагдал хаанаас эхлэлтэй вэ гэвэл УИХ-ын сонгуулийн үр дүн гарсны маргааш нь намын дүрмийн дагуу С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд түр шилжүүлснээр хуваагдал эхэлсэн.
АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч хийж байсан Ц.Туваан хэсэг нөхдийн хамтаар дүрмийн бус тоглолтууд хийж, Ардчилсан намын Х дугаар Их хурлыг хуралдуулж намын дүрмээ өөрчилсөн хэдий ч уг дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан байдаг. Тодруулбал, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн. Мөн Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргаж, С.Эрдэнийг бүртгэж өгөх хүсэлтийг хүлээж авахгүй боломжгүй гэсэн. Гэхдээ Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол болох Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн юм. Ц.Тувааны АН хууль ёсны намын тамга тэмдэггүй бол нөгөө тал болох С.Эрдэнэд АН-ыг төлөөлөх эрх нь хадгалагдаж байгаа учраас намын даргыг тодруулах процесс нь хууль ёсных гэж үзэж болно.
Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явуулж дууссан. Улмаар гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болно.
Тус сунгаанд анхлан 10 гаруй хүн бүртгүүлсэн ч маргаантай дансанд дэнчингийн мөнгөө төлөхгүй гэдгийг Ц.Оюунгэрэл илэрхийлж, хууль ёсны хүчинтэй албажсан, нээлттэй, дүрмийн дагуу зохиогдох дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцохоо тэрбээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Ц.Тувааны зарласан АН-ын даргын сонгуульд оролцохоос татгалзсан гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж эцэст нь Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар АН-ын даргад өрсөлдөж байна. Тэдний цахим сурталчилгаа үргэлжилж байгаа бол С.Эрдэнийн тал энэ сарын 17-ны өдөр намын дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотоод сонгуулийг зохион байгууллаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль цахимаар явагдсан. Цахим сонгуулийн дүнг өчигдөр/2021.3.18/ олон нийтэд танилцууллаа.
Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдсон байна.
АН-ын ҮБХ-ны сонгууль нь 14 аймаг, зургаан дүүргийн 53 тойрогт явагдсан бөгөөд 100 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Улмаар өчигдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал болж, дөрөвдүгээр сарын 25-нд тодруулах намын даргын сунгааны хугацааг наашлуулж энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргав. Энэ хүрээнд өнөөдөр /2021.03.19/ 10.00-22.00 цагийн хооронд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ.
Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Э.Бат-Үүл "Энэ сарын 28-нд намын даргаа сонгох сонгуулийг Ц.Туваан тэргүүтэй хүмүүс хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаа нэгтгэх нь зөв. Тиймээс Ц.Туваанд ч энэ шийдвэр таалагдана гэж бодож байна" гэдгийг тэрбээр тодотгосон.
Ийн хоёр талд тус тусдаа намын даргаа тодруулах сунгаан зарласан АН-ынхан дотроо учраа олох зорилготой хэд хэдэн уулзалт хийсэн боловч ойлголцолд хүрээгүй. Хамгийн сүүлд гэхэд АН-ын дарга С.Эрдэнэ УИХ дахь намын бүлгийн гишүүдийг хүлээн авч асуудлыг нэг талд нь гаргах зөвшилцөх ажлын хэсэг байгуулах талаар хөндсөн боловч үл бүтэв.
Шуудхандаа Ц.Тувааны талын АН-ыг Ерөнхийлөгч араас нь удирдаж, намын даргаар өөрийн хүнээ томилохыг санаархаж буй гэх. С.Эрдэнийн тал Ерөнхийлөгчтэй ойлголцож байж АН-ын хуваагдал нэг тийш шийдэгдэнэ гэж зарим гишүүд нь ч хэлж байгаа. Саяхан хийсэн хоёр талын уулзалтаар энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат хөндөж, "Хоёр тийш харалгүйгээр Ерөнхийлөгчтэй ойлголцох нь чухал" гэсэн саналыг илэрхийлсэн байдаг.
Энэ сарын 28-ны өдөр Ц.Тувааны тал намын даргаа тодруулах бол С.Эрдэнийн тал мөн энэ өдөр намын даргын сурталчилгааг албан ёсоор эхлүүлнэ. Хоёр талаас сонгогдох АН-ын шинэ даргын алийг нь хууль ёсны хэмээн үзэж Улсын дээд шүүх бүртгэж авах вэ гэдгээс АН-ын хувь заяа ихээхэн хамаарахаар болж байна.
Зочин 2021-03-19 66.181.161.47
Ерөөсөө ойлгохоо болиллоо Тэгээд аль жинхэнэ Дамбий жаа лам Аль нь хуурамч Дамбий жаа лам юм бэ тамин аа
Зочин 2021-03-19 103.229.123.244
Уул нь Эрдэнийн яриад байгаа нь хуулийн үндэстэй юм билээ!! Даанч Жэнко нь шүүхийг базчихаад явуулахгүй юм!!
зочин 2021-03-19 103.57.95.140
Шоронд сууж байсан бол давуу тал болно
Зочин 2021-03-19 124.158.96.178
Жанхуу нээрээ АН – ыг жанхууруулж байнаа. Ер нь АН -ын даргыг МАН шийдэх байдал руу жонхуу түлхчихлээ. Жанхуугийн бүх ажил үйлс нь жанхуу юмаа.
Зочинр 2021-03-19 103.57.94.87
Женко гэж п**а одоо болох юм биш уу чамайг нам самарсаны толоо бид дэмжихгуй шуу намаас хурдан холдоод шорондоо ороо
Болд 2021-03-19 103.57.94.87
Энэ арай бишээ ийм дамбуу намгэж уи бдаг бна даа хурдан шиг нэгдээд нийлээд нэгтзугт хараад явах хэрэгтэй шуу дээ эд нарыг ингэх хооронд эсрэг намууд нэгдээд болж бна шуу одоо хурдан дотороо учраа олоо
Зочин 2021-03-19 124.158.96.178
Гахай туваан гүзээгээ янзалж чадахгүй байж юу улс төр. н**ш. Мэдээж дээд шүүх Оюунгэрэлийн эсрэг шийдвэрээ гаргаж таараа.
Ж 2021-03-19 122.201.24.8
Ардчилсан намын нийт гишүүдэд уриалж байна. Энэ заваан балиар юмнуудаас салахын тулд хэн ч битгий сонгуульд оролц. Нөгөө Ерөнхийлөгчийн суудлыг нь Шадав нь авна уу Гочоо нь авна уу бидэнд ямар падлий байна. Ямар амьдралд минь юм наалдах биш. Ер нь МАН дэмжээд АН -аа шалд нь хүртэл унагахгүй л юм бол наад хулгайчууд чинь ухаар ч сэхээрэхгүй юм байна.
зочин 2021-03-19 103.14.38.145
Монголд олон нам хэрэггүй. хуучны системээ дахин сэргээгээд хятад вьетнам солонгосын жишгээр нэг намаар л удирдуулбал дээр биш үү. Мэдээж хяналттай, чөлөөтэй шүүмжлэлттэй байна. Олон намын сонгууль гэж тэр бумаар зарлагдаад сонгуулийн дараа ажлын дөрөө дөнгөж олж байсан хэдэн мянган хүнээ халаад л. Бүх хөтөлбөрөө зогсоож шинэ хөтөлбөр дахиад л хийгээд л. Гадаадын улсууд бидныг хараад хөх инээд нь хүрч байдаг байхдаа. Дотоод хэрэгт нь оролцохгүй гээд л юм хэлдэггүй байх. Өөрсөд нь энэ хэрэгтэй.
Зочин 2021-03-19 124.158.96.178
Шүүх дампуу учраас л Туваан гэгч нь давраад тэнэгтээд байгаа юм байна. Дээд шүүх тодорхой тайлбар өгөхгүй байна гэдэг нь нэг юм хэлээд байгаа бусуу?
зочин 2021-03-19 66.181.168.81
Ардчилсан намын Эрдэнэ тэргүүтэй өвөө нар ухаад тархинаас нь юм гарахгүй байж, залуучууддаа боломж олгохгүй үхэн үхтлээ улс төрөө хийх гээд байдаг юм уу даа ккк
Зочин 2021-03-19 202.126.88.49
МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТОГЛОЖ БАЙХ ЗУУР УГИЙН ҮРЖИЛ ШИМ МУУТАЙ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХ БОЛОЛЦОО ТАРЧИГ; ЦӨЛЖИЛТӨД НЭРВЭГДСЭН ГАЗАР НУТАГ НЬ 100% ЦӨЛЖИЖ ; МАЛЧИНГҮЙ ӨӨРӨӨ ЯВЖ ИДЭШЭЭ ОЛЖ ИДЭН ӨСӨЖ ҮРЖДЭГ МАЛ АЖ АХУЙ НЬ МӨХӨХ АЮУЛ ХЭДИЙН ИРЖЭЭ…ДЭЭР НЬ УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛ БАС БАЙГАА……
ИНГЭЭД БАЙГАЛЬ НЬ "ГАМШИГ" БОЛСОН; ХҮН АРД НЬ "ИДЭХ ХООЛГҮЙ" БОЛОХЫН ЦАГТ ӨНӨӨХ "ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ"; МАН&АН; "БОХИР ШҮҮХ" ; УУЛ УУРХАЙ ОЮУ ТОЛГОЙ …БҮГД ҮЛГЭР БОЛОХНЭЭ…..БҮҮ ҮЗЭГД 🙏🙏🙏
Зочин 2021-03-19 202.55.188.90
2 huvaagdsiimuu? Yamar nertei bolsiin?
Зочин 2021-03-19 76.126.58.204
Ene erguu medrel muutai Erdene-iig haraad bgarai! Hog deer gargaj hayaach ene balaig
иргэн 2021-03-19 202.131.236.170
Энэ нам ойрын хэдэн жилдээ төрийн бодлогод нөлөөлөх шинжгүй болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга, Намын дарга Эрдэнэ, Зандаахүүгийн Энхболд гурав энэ намыг сүйрүүлж, ум мааний бадмэ хум болгожээ. Хайран нам. Хутган үймүүлэгч, самуурулагч фортун Батбаяр байна.
Цэцэг 2021-03-19 202.9.46.158
Та нар болиоч
Зочин 2021-03-19 66.181.169.108
энэ нам төр барьсан хугацаанд эдийн засаг унаж деполт зарлах дөхдөн гэдгийг ард түмэн мартаагүй байгаа
Зочин 2021-03-19 202.131.240.194
Ардчилсан нам 2 хуваагджээнэг хэсэг нь эрдэнээгээ дагана биз нөгөө шинэ хэсэг нь намдаа өөр нэр өгч манлайлан хуучин үл бүтэх нөхдөөсөө салж шинэчлэгдвэл ард түмний дэмжлэг авах байхдаа угаасаа хуучин партизанууд нь ерөнхийлөгчөөс бусад нь ардын дунд нэр хүндгүй болсон
Зочин 2021-03-19 202.126.90.45
Бидон Ганбат муу малын хэлж байгаа нь супер.Хөөрхөн шүү.
Үндсэн хууль зөрчинө, Ганбат аа 2021-03-19 66.181.161.3
Саяхан хийсэн хоёр талын уулзалтаар энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат хөндөж, "Хоёр тийш харалгүйгээр Ерөнхийлөгчтэй ойлголцох нь чухал" гэсэн саналыг илэрхийлсэн байдаг.
Энэ нь ерөнхийлөгчөөр Үндсэн Хуулийг зөрчүүлэх гэсэн хэрэг