УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг шил дараалан хийж байна. Шүүхийн тухай хууль нь гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм.
Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна” гэж заасан. Тиймээс Улсын дээд шүүхээс гуравдугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээж авах сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалтын хугацаа нь өчигдөр /2021.03.18/ 17.30 цагт дуусгавар болсон.
Тэгвэл энэ хугацаанд 18 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлснээс нэг нэр дэвшигч нэрээ татаж, дараах 17 нэр дэвшигч санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан гуравдугаар сарын 22-ны өдөр болно. Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон учраас ийнхүү сонгон шалгаруулалт зарласан юм.
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ
1.П.Амаржаргал
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:
- МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус төгссөн.
- Япон улсын Нагояагийн их сургуулийн төгсөлтийн дараах хуулийн сургуульд магистр, МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2.Х.Батчимэг. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
3.Д.Баянбилэг. НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг улс төр нийгмийн ухаан, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг арга зүй, зохион байгуулалтын менежер, "Отгонтэнгэр" дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. Хилийн цэргийн дээд сургуульд магистр хамгаалсан.
4.Д.Баяндүүрэн. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
5.Б.Ганбаатар. МУИС-ийг эрх зүйч, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны менежер мэргэжлээр тус, тус төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.
6.Б.Ганзориг. ХААДС-ийг машин механизмын инженер, ОХУ-д Комсомолын дээд сургуулийг социологич, улс төр судлаач, Улс төрийн дээд сургуулийг түүхч-философич, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. ХААҮИС-д техникийн ухааны магистр хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор цолтой.
7.Г.Гантөмөр. ЗХУ-ын Москва хотын ДЯЯ-ны Академийн тусгай факултетийг хуульч, ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуулийн аспирантурыг багш мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын Санкт-Петербург хотын ДЯЯ-ны Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
8.Д.Зүмбэрэллхам. ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
9.О.Машбат. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуульд Аюулгүй байдал судлалын магистр тус тус хамгаалсан.
10.Л.Мөнхсайхан. ОХУ-ын Волгоград хотод Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
11.Ч.Отгонбаяр. ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургуулийг эрх зүйч, Польш улсын Варшавын Их сургуулийг хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
12.Д.Солонго. Москвагийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетийг эрх зүйч, Улс төрийн Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
13.В.Удвал. ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн Хуулийн факультетийг Төр эрх зүйн чиглэлээр эрх зүйч, хуульч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр.
14.Т.Уранцэцэг. ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг хуульч мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт менежер мэргэжлээр тус, тус төгссөн. ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
15.Г.Элбэгсайхан. МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, ИБУИНВУ-ын Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
16.Ж.Эрдэнэбулган. МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг зүйч мэргэжлээр төгссөн.МУИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.
17.Д.Эрдэнэчулуун. ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуульд хууль зүйн магистр хамгаалсан.
Э.БУРАМ
Зочин 2021-03-19 192.82.68.249
Иииии Амаржаргал болимоор юмаа.
Зочин 2021-03-19 202.126.88.171
Amjilt
Зочин 2021-03-19 202.126.89.156
Ч.Отгонбаярыг болоосой гэж хүсэж байна
Зочин 2021-03-19 66.181.161.50
Отгонбаярыг дэмжиж байна.
Иргэн 2021-03-19 192.82.80.1
Ж.Эрдэнэбулган нэр цэвэр хүндээ.
Иргэн 2021-03-19 103.26.193.97
Ч.Отгонбаярыг болоосой гэж бодож байна, сайн хуульч
Цолмон 2021-03-19 150.129.140.14
Эрдэнэбулган хуульч яг тохирох хүндээ. Хувь хүний болон мэргэжлийн хувьд үнэхээр шилдэг. Мундаг хуульчаас гадна өндөр ёс зүйтэй хүн дээ
Irgen 2021-03-19 192.82.71.188
Turshlaga medleg hosolson Erdenebulganiig demjij bn
Зоригоо 2021-03-19 192.82.80.1
Жинхэнэ хуульч хүн л хийдэг ажилдаа
Эрдэнэбулган багш болох нь тодорхой байнаа энэ нэр дэвшсэн хүмүүсээс
Болорма 2021-03-19 66.181.161.75
Ж.Эрлэнэбулган улс төр хөөгөөгүй үнэхээр сайн хуульч
Зочин 2021-03-19 122.201.31.63
ОТГОНБАЯР ГУАЙ Л БАЙНА АЛЬ Ч ТАЛААС НЬ ХАРСАН Ч .
Шударга хүн 2021-03-19 66.181.161.15
Үндсэн хуулийн цэц бол хэн бүхний алхаад орж болдог босго намхан газар биш. Энэ газарт хуулийн салбарынханы хүндлэлийг хүлээсэн, практик туршлага арвин хуримтлуулсан, ёс зүй өндөртэй, хүнлэг сэтгэлийг гол болгосон тийм нэр хүндтэй хуульчийн байх ёстой талбар гарцаагүй мөн. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ өндөр сууринд улс төрөөс арчигдсан хэн ч биш гаруудад шагнал болгож өгч амыг нь хамхидаг эсхүл их сургуулийн хэдэн онолоос өөр шавьтай мэдлэггүй хэдэн хөөсөрсөн багш судлаач нараас бүрдсэн мафи маяги
зочин 2021-03-19 202.126.90.68
Үндсэн хуулийн цэцийн гишүүн байна гэдэг дан үндсэн хуулиар дагнасан эрдэмтэн судлаач байх албагүй. Хамгийн чухал нь намын харьяаллаас ангид, улс төрөөс хол, олон түмний эрх ашгийг дээдэлдэг ёс зүйтэй мэргэшсэн хуульч байх чухал юм. Түүнээс бус цаанаасаа томилгоотой, хэдэн улс төрчдийн захиалгаар ажиллахаар бэлтгэгдсэн утсан хүүхэлдэйнүүдийг Улсын дээд шүүхийн шүүгчид эрхбиш гаргахгүйгээ мэдэж байгаа гэж найдаж байна. Үндсэн хуулийн манааг өөрийн гэсэн үзэл бодолтой, хэн нэгний үгээр яваад байда
Зочин 2021-03-19 66.181.161.15
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн үг үйлдэл нь улс төрчдөөс хамаардаггүй, зүрх сэтгэл нь улс орныхоо төлөө гэсэн, эрх ашгийн дээд нь Эх орон, ард түмэн байдаг тийм л хүнийг сонгоосой. Үндсэн хуулийн цэцийн гишүүний суудал улстөрд үйлчилсний төлөөх шагнал, эсвэл үйлчлэхийн төлөөх захиалга битгий байгаасай. Улсын дээд шүүх хэр мэдрэмжтэй, хэр алсын хараатайг одоо л харъя.
Эрдэнэ 2021-03-19 202.126.90.83
Үндсэн хуулийн цэцэд мэргэжлийн туршлагатай хуульч, ажлаа мэддэг хүмүүс сонгогдоосой. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг хүнийг нь онож сонгоосой. Хамгийн гол нь тэд юуг шалгуур болгох бол? Насаараа дарга даамал хийсэн намтар түүхийг нь харгалзах уу? Эрдмийн зэрэг цолыг нь гол шалгуур болгох уу? Тухайн хүний ноён нуруу, суурь хүмүүжил, төлөвшил, амьдралд хандах хандлагыг гол хэмжүүр болгох уу? Яагаад гэвэл тэд хөхрөгчийн дор бүхнээс өндөр
Зочин. 2021-03-19 64.119.21.58
Үндсэн хуулийн цэцэд нас хамааруулж болохгүй хууль зүйн өндөр боловсролтой улс төрөө мэддэг хийнэ гарсан хүн тохирох ёстой Амаржаргал арай бишээ хөнгөдөнө.
Зочин 2021-03-19 64.119.18.98
Оффшороо оруул,
Оцгондогоо хал,
Оросын мафаас авснаа хүлээ
Хонгилоо нураа,
Монголын аюулгүй байдал гадны мафийн хараанд орохно
Зочин 2021-03-19 81.105.91.77
Амаржаргалыг дэмжиж байна гээд авгай нөхөр 2 хуурамч хаягнуудаасаа тролдож өгч байнаа. Хүмүүс хуурамч хаягнуудыг чинь мэддэг болсон. Болоогүй л байна даа
Зочин. 2021-03-19 202.126.89.236
Үндсэн хуулийн цэцэд Насны дээд хязгаар заагаагүй тухтай туршлагатай мэргэшсэн хүн тавих ёстой шүү.
Зочин 2021-03-19 202.126.89.236
Монгол улсын гавьяат хуульч Ч Отгон баяр яг тэнцэнэ.
Зочин 2021-03-19 202.126.89.236
Энд яажич бодсон нэр цэвэр шудрага хүн гэвэл Үндсэн хуульд заасан хоёр шалгуурыг хангасан мэрэгшсэн улс төрч хуульч тулхтай туршлагатай хэнийч нөлөөнд үл автах хүн нь УИХ-ын гишүүн асан Ч.Отгонбаяр л байна даа.
Зочин 2021-03-19 192.82.91.210
Ганцхан П.Амаржаргал доктор л Үндсэн хуулиар мэргэшсэн хүн нь юм биш үү.
Зочин 2021-03-19 192.82.91.210
П.Амаржаргал доктор л яг Үндсэн хуулиар мэргэшсэн хүн юм биш үү.
Зочин 2021-03-19 202.9.40.78
Амаржаргал доктор, эрдэнэбулган багш нуруутай хүмүүс дээ. мунлаг ч багш нар
Зочин 2021-03-19 103.26.193.210
П.Амаржаргал үнэхээр мундаг залуу. Мэдлэг боловсрол ч тэр ёс зүй ч тэр. Жинхэнэ цэвэр хүн
зочин 2021-03-19 139.5.216.197
П.Амаржаргалаас өөр найдчих хүн алга.
Зочин 2021-03-19 202.55.188.34
Нэр дэвшиж бгаа хүмүүсийн насыг яагаад бичихгүй бга юм болдоо
иргэн 2021-03-19 81.105.91.77
О.Машбат судлаач хамгийн сайн тохирох байхдаа. Сайн судлаач. Мэргэжлийн ёс зүйтэй, шударга, зарчимч.
Зочин 2021-03-19 81.105.91.77
Амаржаргал доор ажиллаж байгаа ажилчиддаа аархуу, дээшээгээ зусарч пялдага хүндээ. Судлаач хүнд байх ёстой энгийн ёс зүй, зарчим байхгүй дээ!!
Зочин 2021-03-19 66.181.161.4
Энэ нөхөр ажил хийдэгүй.хов ярьж бгаад загнуулж дээ. Кхкх
судлаач 2021-03-19 192.82.72.54
хамт ажилладаг хүмүүс нь харин таниас өөрөөр үнэлж байдаг шүү.
иргэн 2021-03-19 66.181.178.176
Үндэсний ганц хуульч Ж.Эрдэнэбүлган л байна даа
Маяа 2021-03-19 150.129.140.14
гүэй нээрээ, ганц энэ хүнд л найдаж байна даа. ёстой нээрээ ноён нурутай, ёс зүйтэй үнэхээр энгийн хүн дээ
baba 2021-03-19 66.181.185.97
Таарч тохирох хүн алга даа.
Зочин 2021-03-19 66.181.161.119
Ж.Эрдэнэбулган, О.Машбат 2-г дэмжиж бна
ИРГЭН 2021-03-19 202.21.127.168
Цагдааг л цэцээс хол байлга
Khulan 2021-03-19 202.9.47.18
Otgonbayariig demjij bn nuruutai ner tsewer busad ni hog
Туул 2021-03-19 202.21.97.90
Зүмбэрэллхамыг дэмжиж байна
Зочин 2021-03-19 202.9.47.18
Отгонбаяр УИХ гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга асан нэр цэвэр жинхэнэ улс төр, хуулийн өндөр мэргэшилтэй, дадлага туршлагатай яг цэцэд байхаар л хүн байна даа.
Зочин 2021-03-19 66.181.161.38
П.Амаржаргал нь Ганц мэргэжлийн хүн бна ш дэмжиж бнаа.
зочин 2021-03-19 139.5.216.197
ЧИГЛЭЛИЙН ГАНЦ ХУУЛЬЧ БАЙГАА НЬ П.АМАРЖАРГАЛ Л БАЙНА.
ӨӨР СОНГОЛТ БАЙМААРГҮЙ ЮМ.
ХУУЛЬЧ 2021-03-19 192.82.64.190
х** УХНААР ОЛОН ЖИЛ ТӨРД МОРИЛСОН,,, ЭСХҮЛ,,,, ЭРДЭМТЭН БАГШ СУДЛААЧААР ХУУЛЬЧДААС ДАВУУ ЭРХ ЭДЭЛПЭГ ИХ МЭДЭГЧДИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НИЙТ МОНГОЛЫН ШҮҮХЧДИЙН ХУРЛААР ДЭВШҮЛДЭГҮЙ Л ДЭЭ,,,,,ТЭД ХАРИН ШҮҮХЭЭС ЖИНХЭНЭ ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ОЙЛГОДГ ХҮНЭЭ ӨӨРИЙН ДУНДААС ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ИЛГЭЭДЭГ САНАГДАНА ,,,,,,,,,,ОДОО ТИЙМ БИШ БОЛОХООР ,,МОНГОЛЫН ШҮҮХЭЭР УЛС ТӨРЧИД ТОГЛООД ИРСЭНИИГ ТЭДЭНД НЭГ САНУУЛАХАД ИЛҮҮДЭГҮЙ ДЭЭ
Зочин 2021-03-19 103.212.118.42
D.Bayanbilegt amjilt husye. Mundag. Alivaa asuudald nuhatstai handdag tulgatai zarchimch hun de.
Зочин 2021-03-19 66.181.179.83
Зүмбэрэлхам гэдэг чинь чехэд элчин хийж казино тоглож байгаад ирсэн нөхөр мөн үү? Мөн бол ёстой цаашаа л бн.
Болороо 2021-03-19 192.82.77.222
Зүмбэрэллхам тулртай мундаг хүн дээ! Дэмжиж бна!ка
Зочин 2021-03-19 192.82.77.222
Элчин сайд бсан. Гэхдээ казино бол тоглоогүй! Тоглох ч хүн биш!
Irgen 2021-03-19 66.181.181.51
Баянбилэг хууль, эрх зүйн олон ном гаргасан төрийн албаны их туршлагатай эрдэм чадалтай, жинхэн төрийн хар хүн дээ. Дэмжиж бгаа шүү!
Оном 2021-03-19 103.26.193.17
Цэц ч тэгээд ХХБ хүртэл хүнээ тавьдаг л газар болсон шүү дээ.
Хуульч 2021-03-19 192.82.73.98
Ихэнх нь танигдаагүй хүмүүс бна. Нэр цэвэр, мэргэжлийн хуульч, судлаач эрдмийн хүн гэх бол Амаржаргал нь дээр шүү. ҮХЦэц бол улс төрийн юм уу, тэтгэврийн хүмүүс очдог газар биш шүү. Нэр хүндийг өргөх цаг болж…
зочин 2021-03-19 66.181.161.81
П.Амаржаргал бол Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэжсэн, судалгаа хийдэг, энэ чиглэлээр Япон , Герман улсуудад ажиллаж суралцсан. Өөрийн үзэл бодолтой, хүний эрхшэлд автахаар ёс суртахуунгүй залуу хүн. ҮХНӨ -ийн ажлын хэсэгт ажиллаж байсан, УИХ -ын тамгын газарт хууль эрх зүй хариусан нарийн бичгийн даргаар ажиллаж олон хуулийн хэлэлцүүлгийг хариуцан хийлгэж батлуулсан туршлагатай.
Зочин 2021-03-19 69.131.138.225
Odbayaraa bucaaj tavya 1 banzan bogstei kuuknii b*** bazaal biz
BOLD 2021-03-19 122.201.21.247
ERDENE BULGAN SAIN HUULICH BNA.
Ажиглагч 2021-03-19 202.126.90.41
Амаржаргал хамгийн сайн сонголт байна даа
Зочин 2021-03-19 66.181.188.240
Хуулийнхан загварчлал ашиглахгүйгээр орчин цагтай хөл нийлэхгүй.
Зочин 2021-03-19 66.181.178.84
Авах хүн Амаржаргал л байна
Зочин 2021-03-19 66.181.184.77
Д. Баянбилэгт амжилт хүсье! Мундаг залуу!
Зочин 2021-03-19 202.55.191.194
П.Амаржаргал нэр дэвшиж байгаа нь Цэц чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэхэд нь шаардлагатай, боломжтой хувилбар. Цэцийн томилгоо хараат бус байдал алдагдсан, мэргэшил, боловсрол, ур чадварын шаардлага хангахгүй байдал ажиглагдаж байна. Энэ байдал цаашид үргэлжлэх нь ҮХ-ийн сахилт гажуудах нөхцөл үүсч болзошгүй.
Тэр Үндсэн хуулиар мэргэшсэн, ҮХ-аа хамгаалах итгэл үнэмшилтэй, судалгаа, орчуулгатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн магистр, МУИС-ийн доктор.
Зочин 2021-03-19 192.82.80.151
Солонгос хүүхний б**с илэхгүй , лифтэнд оцгонохгүй бол хэнийг ч яахав
Ёс зүйтэй шударга хүнийг сонго
Малын эмч ч хамаагүй
Зочин 2021-03-19 192.82.80.151
Малын эмч хүн улсын ерөнхий прокурор байсан
Санагдах юм
Зочин 2021-03-19 202.126.89.182
Цэц бол улс төрийн тоглоом болохгүй, онолын өндөр мэдлэгтэй , нуруутай эрдэмтэдээс бүрдэх ёстой. Нэр цэвэр доктор хүн байвал зүгээр байх. Олон янзын албанд томилогдож хүнд барьцаалагдсан хүн хэрэггүй
Цэц 2021-03-19 202.126.89.202
Олигтой хуульч алга.Амаржаргал гэдэг төлгөн коммунист бусад нь тэтгэврийнхэн
Зочин 2021-03-19 66.181.176.243
Шударга ажиллаж байгаагаа коммунист гэх юмуу.Би хамт ажиллаж байсан шударга, мэргэжлийн ном их уншдаг. судалгаа хийдэг залуу. Бидэнд ийм л хүн хэрэгтэй.
Гүнбалай 2021-03-19 124.158.107.71
Докторын дипломтой би би гэгчдээс аль болохоор хол байх ёстой
МӨӨГИЙ 2021-03-19 95.174.65.20
ХУУЛЬЧ НАРАНГЭРЭЛ, ИРГЭН ЛАМЖАВ, ЛҮНДЭЭЖАНЦАН 3 НАСААРААА ХУУЛИАР МЭРЭГШСЭН СОНГОГДОХ ЁСТОЙ БОЛОХООС САЙХАН СУРГУУУЛЬ ТӨГССӨН ХҮҮХДҮҮД СОНГОДОГ УЛС ДЭЛХИЙД БАХГҮЙ
Зочин 2021-03-19 66.181.176.243
Хөгшчүүл хэрэггүй юм биш үү
Зочин 2021-03-19 69.131.138.225
Chimed gej doktor hogiin hutguur HUULICH baisan doo.
Зүтгэл 2021-03-19 66.181.176.243
П.Амаржаргал нь арай болвсрол сайтай, парламентын болон үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн залуу. Нэвтрүүлгүдийг нь ярилцлагуудыг нь сонсож байхад зөв бодолтой, зоригтой юм шиг санагдсан даа! Санагаар бол энэ П.Амаржаргал гэдгийг нь сонгочих юмсан.
Зочин 2021-03-19 66.181.161.46
Үндсэн хуулийн цэц шүүх шүү дээЭнэ хүмүүсийг харахадхэрэг маргаан шиидэж бсан хүн бараг алгаУлс төрийн томилгоогоор улс төрийн шиидвэр гаргадаг хүмүүс бнТэтгэвэрийн насны хүмүүс чинь ажил амьдралын туршлагатай хүнд амархан худалдагдахгүй
Ази европын орнууд ийм албан тушаалд 70 дээш насны хүмүүс бдаг. юм бн лээОросАмерик Солонгос. Залуу хүмүүс яаж самардгийг харж бгаа биздээ
зочин 2021-03-19 139.5.216.197
Тоон дтор үсэг цохиж явна гэдэг шиг 65-тай чавганц хүртэл тууж явна шд.
Цэц ч хогийн тантан болохнээ.
Зочин 2021-03-19 202.9.47.18
Харин ч нас намбатай хүн тависан дээр Од баяр шиг хүүхний хөх б**с барисан залуучуудын нэр төр цаашлаад улсын нэр төр барсан заваан юмнуудаар яадын
Зочин 2021-03-19 66.181.176.243
П.Амаржаргал үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүн. Мэргэшсэн хүн гаргах нь зөвөө.
Зочин 2021-03-19 192.82.82.150
Тэнцэх хүн алгаа!!!
Зочин 2021-03-19 202.179.26.217
Чамаас л дээр