Шүлснээс Сovid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана | News.MN

Шүлснээс Сovid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана

Шүлснээс Сovid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана

Шүлснээс Сovid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана

Монгол эрдэмтэд шүлснээс  Covid-19 илрүүлэх оношлуур зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Уг оношлуурыг хэзээ ашиглалтад оруулах талаар оношлуур бүтээж буй багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатараас тодруулахад "Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хорооны өнөөдрийн /2021.3.18/ хурлаар манай багийн бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхлэх байх" гэлээ.

Одоогоор шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээнд шаардлагатай урвалж 1000 ширхэг байгаа аж. Хэрэв шаардлагатай урвалжуудыг гадаадын улсаас татаад авчихвал өдөрт 10-20 мянган шинжилгээний бэлдэцийг тус багийнхан нийлүүлэх юм байна. 

ШҮЛСНЭЭС ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ АШИГЛАХАД 90 МИНУТ Л ЗАРЦУУЛНА

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын давуу тал:

  • Судалгааны ажил 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сар хүртэл үндсэндээ гурван сарын турш хэрэгжсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Covid-19-ийн халдвартай нь батлагдсан 60 өвчтөнд оношлуурын чанарын хяналтыг хийхэд шүлснээс халдвар илрүүлэх арга нь 100 хувийн мэдрэг чанартай гэсэн үр дүн гарсан байна.
  • Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадаж байгаа нь нотлогджээ.
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг  бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийнэ.
  • Уг оношлуураар шинжилгээ өгөхөд 30 минутын өмнө юм ууж, идээгүй байх шаардлагатай аж.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-19 202.126.90.2

Хусна даа,хусна

Avatar

Зочин 2021-03-19 64.119.17.208

oros ali ert hiisen shuudee bur 15 m dotor hariu garna

Avatar

Зочин 2021-03-19 103.26.193.141

ингээд хуулаад ч болов юм хийж байгаад нь баяр хүргэе. ОРОС АЛЬ ЭРТ ХИЙЧИХСЭН Л ЮМ БАЙНА.

Avatar

Зочин 2021-03-19 192.82.82.150

Первый российский экспресс-тест для выявления наличия коронавируса по слюне разработала компания «ТестГен». Об этом в четверг, 26 ноября 2020 года, сообщает пресс-служба организации.
Разработанный тест за 15 минут определяет наличие коронавируса сразу после его попадания в организм человека, то есть еще до клинических проявлений COVID-19. Его можно использовать в местах большого скопления людей, в том числе в аэропортах, на вокзалах и в больницах.

Avatar

Нарангарав 2021-03-19 192.82.83.118

Үнэхээр үр дүнтэй болвол сайн л байна. Зөвхөн 60-70 хүн дээр туршина гэдэг бол шинжлэх ухааны баталгаа биш. Гэхдээ манайхан зүгээр суухгүй байгаа нь үнэхээр сайшаалтай. Баяр хүргэе! Туршилт, шинжилгээний бааз, лаборатори сайтай болох хэрэгтэй байна. Ковид анх гарахад Болд академич Нацагдорж хамбаиай хошуу нийлүүлж хар үрэл яриад мангартаад байсан…Түүн шиг биш л байгаасай…

Avatar

зочин 2021-03-19 59.153.86.57

Ашгүй дээ , Шинилгээг шүлснээс авдаг болчихвол ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙГАА АВЧ БАЙГАА ХОЁРТОО мөн ч их хэрэгтэй юм даа

Avatar

Зочин 2021-03-19 66.181.179.83

Монгол троллейбус хийж шуугиулсан шиг юм болох вий гэж л хүмүүс болгоомжилж байна. Манайхан нэгнийгээ хулхидсаар байгаад юманд итгэхээ больжээ

Avatar

Зочин 2021-03-19 202.21.100.210

Ээ бурхан бандан лхам минь дээ. Үнэн байх болтугай. Шаардлагатай урвалжуудыг гаднын улсаас татаад авчихвал гэж байх юм бүх юм аа урдаас татаж авч байгаа биздээ. Эндээ эвлүүлсэн нь үнэн байгаасаа даа.

Avatar

Зочин 2021-03-19 124.158.84.146

үнэн зөв бгаасай. нэг хэсэг гуанзгн тосны үлдэгдлээс шатахуун нэрнэ гэж мөнгө идээд таг болсон гашуун түүхтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж