Шүлснээс Сovid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Шүлснээс Сovid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана

Шүлснээс Сovid-19 илрүүлэх тестийг Даваа гаригаас ашиглана

Монгол эрдэмтэд шүлснээс  Covid-19 илрүүлэх оношлуур зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Уг оношлуурыг хэзээ ашиглалтад оруулах талаар оношлуур бүтээж буй багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатараас тодруулахад "Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хорооны өнөөдрийн /2021.3.18/ хурлаар манай багийн бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхлэх байх" гэлээ.

Одоогоор шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээнд шаардлагатай урвалж 1000 ширхэг байгаа аж. Хэрэв шаардлагатай урвалжуудыг гадаадын улсаас татаад авчихвал өдөрт 10-20 мянган шинжилгээний бэлдэцийг тус багийнхан нийлүүлэх юм байна. 

ШҮЛСНЭЭС ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ АШИГЛАХАД 90 МИНУТ Л ЗАРЦУУЛНА

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын давуу тал:

  • Судалгааны ажил 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сар хүртэл үндсэндээ гурван сарын турш хэрэгжсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Covid-19-ийн халдвартай нь батлагдсан 60 өвчтөнд оношлуурын чанарын хяналтыг хийхэд шүлснээс халдвар илрүүлэх арга нь 100 хувийн мэдрэг чанартай гэсэн үр дүн гарсан байна.
  • Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадаж байгаа нь нотлогджээ.
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг  бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийнэ.
  • Уг оношлуураар шинжилгээ өгөхөд 30 минутын өмнө юм ууж, идээгүй байх шаардлагатай аж.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж