“ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна” | News.MN

“ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна”

“ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна”

“ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна”

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.


-ЭЕШ-ын бүртгэл болон шалгалтын хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Шалгалтын товыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай зөвшилцөж баталдаг. Одоогоор шалгалтын тов батлагдаж гараагүй байна.

-Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ЭЕШ-ын агуулгад өөрчлөлт орно гэж мэдээлсэн. Сурагчдын хувьд энэ жил бараг танхимаар хичээллээгүй шүү дээ. Тэгэхээр арванхоёрдугаар ангийн хичээлээр шалгалт авах уу?

-Энэ жилийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохионо. Өөрөөр хэлбэл, зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд шалгалтыг авна.

-Энэ жилийн шалгалт өөр юугаараа онцлог байх вэ?

-Дээр дурдсанчлан, ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохиохоос гадна сонсоод ойлгох чадварын даалгавруудыг нөхөх болон тест хэлбэрээр оруулж байна. Мөн дэлхий нийтэд тархаад байгаа Covid-19 цар тахлын үед зохион байгуулж байгаагаас хамааран шалгалтын байр, суудлын хуваарь, шууд засалтын шилэн технологийг ашиглан шууд дамжуулалт хийх зэрэг олон онцлог давуу талтай.

-Сонсоод ойлгох чадварын даалгавруудыг нөхөх болон тест хэлбэрээр оруулж байна гэлээ. Энэ хэлбэрээр өмнө нь шалгалт авч байсан уу? 

-Өмнө нь англи хэл болон орос хэл, монгол хэлний хичээлийн даалгаврыг энэ хэлбэрээр авч байсан.

-Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил авах үгүй нь одоогоор тодорхойгүй байна уу?

-Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг авах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор шалгалтыг хэзээ зохион байгуулах, босго оноо нь хэд байх нь ч тодорхойгүй байна. Мөн бусад хичээлийн хэмжээст оноо 200-800, их, дээд сургуулийн босго оноо нь 400 хэвээр байна.

-Урьдчилсан байдлаар ЭЕШ-ыг хэчнээн сурагч өгөх вэ?

-Энэ жил ЭЕШ-д нийт 39 мянган шалгуулагч хамрагдана. Үүний 35797 шалгуулагч нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа бол 3500 орчим нь өмнөх онд төгссөн шалгуулагч байна.

-Бүртгэл болон ЭЕШ-ын үеэр сурагчид ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

-Бүртгэлийн үед буруу зураг оруулах болон и-мэйл хаягаа буруу бичих тохиолдол их гарч байна. Бүртгэл хийж байх явцдаа мэдээллээ сайтар хянах шаардлагатайг дахин анхааруулъя. Мөн онлайн бүртгэлийн хугацаанд амжиж бүртгэлээ хийлгээрэй. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
13
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

cs 2021-03-19 66.181.161.53

Ene jil ulsiin shalgalt erhiin shalgaltiig awah n buruuu owclol ymar bgaa bilee dotroo garchihaad bhd awna gseeer bhu bid nar 11r angidaaa tal l suusan huuhduuud shuudeee tv hiceelee uzeed bolsn gjbwal ugui tv hiceelees sain oilgolt unndee awdaggui. Omno jil dotroo aldaagui bhd awaagu bj dotroo aldsan bhd awna gj yu gej bga ym.

Avatar

Suragch 2021-03-19 202.126.89.143

Ene jiliin togsogchid 11r angiaa hagas sariig n tanhimaar hicheellej uldsn tsagaa tele hicheeleer uzej sudalsn ene jil mon adil tele helbereer uzsn baihd mongl hel bichgiin shalgalt boln ulsiin shalgalt avna gedeg haritsangui buruu oilgolt.. Nodlingiin togsogchid ene jiliin togsogchid shig tele hicheeliig bagahn hugarsaand uzsn iim baihd EYSH ees busd shalgaltuudiig avah n tegsh bus baidlaar ylgavarlaj bn

Avatar

Иргэн 2021-03-19 203.23.49.49

Монгол хэлний шалгалтаа болиул

Avatar

Сурагч 2021-03-19 192.82.75.24

Улсын шалгалт монгол хэлний шалгалт өмнө жилийн төгсөгчдөөс аваагүй энэ жил хичээл ороогүй шүү дээ гэтэл авна гээд байх юм өмнө жилийн бодхын бол энэ жил цаг үе хүнд байна шүү дээ шалгалтаа авахгүй байж болгүй юм уу.

Avatar

suragch 2021-03-19 202.9.40.8

unen boltugai

Avatar

сурагч 2021-03-19 202.126.90.142

түрүү жилийн төгсөгчдөөс монгол хэлний эрхийн шалгалт аваагүй байж энэ жилийн төгсөгчдөөс авах нь ялгаварлаж байгаа хэрэг

Avatar

Эцэг эх 2021-03-19 203.91.115.50

энэ жил монгол хэлбичгийн шалгалт аваад хэрэггүй шүү дээ. Түрүү жил аваагүй. Авахгүй гэж эртхэн зарлаад хүүхдүүдийг стрессээс ангид байлгах хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-03-19 202.9.40.34

Eysh ogoh gj bga huhdudde gej helhed zugeree davad garna m.helni erh avah shalgalt bol davguee yj c hisn bosgoo davchnoo tgd bugdere hussn surgulia avnaa gej yrooy 😎

Avatar

hhh 2021-03-19 66.181.161.109

Bayrlalaa zaluu meen

Avatar

suragch 2021-03-19 139.5.219.152

ghdee shal hudlaa shdee ta nar 12r angiin medlegees avku gsnee harn ch buur dvaad oruulaad irne bizdee

Avatar

suragch 2021-03-19 139.5.219.152

2jil ovchingui bhad horichood mongol hel bichgeer avj yah geed bgan be??

Avatar

suragch 2021-03-19 103.229.122.19

2 jil yuch uzegu bhad mongol heler avch zovogod yhavde 12 r angiin yumar avku gdeg shal hudlaa ingej heleel hetsu yum irdeg jil bolgon ugasa umnu jil mongol hel avaagute adil ene jil chigsen bolihol heregte !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж