Жо Байден: “Алуурчин” Путин шангаа хүртэх ёстой!

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Жо Байден: “Алуурчин” Путин шангаа хүртэх ёстой!

Жо Байден: “Алуурчин” Путин шангаа хүртэх ёстой!

АНУ-ын аюулгүй байдлын агентлагууд ОХУ-ыг 2020 оны сонгуульд хөндлөнгөөс оролцож, Дональд Трампыг дэмжсэн хэмээн үзсэнд Ерөнхийлөгч Жо Байден зохих хатуу хариу барихаар бэлдэж буйгаа мэдэгджээ.

Тухайлбал өчигдөр/2021.3.18/ Жо Байден телевизэд ярилцлага өгөхдөө Путинг алуурчин хэмээн боддогоо болон хэрвээ сонгуульд хөндлөнгөөс оролцсон нотлох баримт олдвол зүгээр өнгөрөөхгүй гэдгээ анхааруулсан хэмээжээ. Тэрбээр “Путин шангаа хүртэх ёстой. Бид хоёр их удаан ярилцсан. Би түүнийг сайн таньдаг. Би түүнд “Би чамайг сайн танина. Чи ч намайг маш сайн танина” хэмээн хэлсэн надад нотлох баримт олдох л юм бол Путин бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Энэ долоо хоногт АНУ-ын тагнуулын агентлагууд хуралдаж, 2020 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон бөгөөд Байденыг унагаж, Трампыг дэмжих зорилготойгоор оролцсон хэмээн үзсэн байна. Мөн тэдний үзэж байгаагаар сонгуулийг будлиантуулах ажлыг Оросын тагнуултай холбоотой ажилладаг украинчууд үйлджээ.

Харин Оросын дипломатууд дээрх мэдээллийг үгүйсгэн “АНУ дотоодынхоо асуудалд Орос орныг хамааруулж, улмаар Москваг гүтгэн доромжлох гэсэн үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж