ШИНЭ НОМ: “Гүн ахайтан ба Инжаан” | News.MN

ШИНЭ НОМ: “Гүн ахайтан ба Инжаан”

ШИНЭ НОМ

ШИНЭ НОМ: “Гүн ахайтан ба Инжаан”

Английн богино өгүүллэгийн мастер, модернист, феминис үзэлт зохиолч Virginia Woolf-н хамгийн өвөрмөц бичлэгтэй өгүүллэгийн түүвэр “Гүн ахайтан ба Инжаан” Монголд анх удаа хэвлэгдлээ.

Зохиолыг Б.Шүүдэрцэцэгийн бага охин Б.Анхилмаа орчуулсан бөгөөд номынхоо нээлтийг ээжийнхээ шинэ бүтээл “Ялагсад” номтой хамт хийжээ. Тэрбээр арваннэгдүгээр ангийн сурагч бөгөөд энэхүү номоо хоёр жилийн хугацаанд орчуулсан байна. Цоо шинэхэн номынхоо тухайд “Ээж зохиолч болохоор ч юм уу, багаасаа л номонд их дуртай байсан. Бага байхад ээж бараг орой болгон янз бүрийн ном уншиж өгдөг байсан болохоор уншиж чаддаг болоод л өөрийн гэсэн номын цуглуулгатай болсон. Энэ цуглуулга нь жил ирэх тусам ихэссээр, миний номнууд бараг хоёр тавиур дүүрэн болсон.

Монголд Виржиниа Вульфын ганцхан ном орчуулсан байдаг. Английн ийм алдартай, нэр хүндтэй зохиолчийн номнуудаас яагаад ганцхан нь л монгол хэл дээр байдаг юм бол гэж бодсон. Өмнө нь ном орчуулна гэж бодож байгаагүй ч Виржиниа Вульфын номыг уншаад яагаад ч юм зүгээр л орчуулна гээд шийдчихсэн.

Англи хэл дээр уран зохиолын ном уншдаг ч гэсэн Виржиниа Вульфийн бүтээл нь бусдаасаа маш өвөрмөц. Бичгийн хэлбэр, үг өгүүлбэр нь олон ил далд утгыг агуулдаг. Тиймээс монгол хэлэнд хөрвүүлэхдээ хамгийн тохиромжтой, зөв үгийг сонгоно гэдэг  амаргүй байсан. Хэдий зөв орчуулж байгаа ч гэсэн зохиолчийн хэлэх гэсэн санааг монгол хэлээр буулгаж чадахгүй үе гарахад хамгийн түрүүнд ээж маань тусалсан. Дардас нь гарсны дараа аав маань хоёр удаа хянан тохиолдуулсан.

Би номынхоо хавтасны зургийг өөрөө зурсан. Ер нь багаасаа зураг зурах сонирхолтой, нэг хэсэг зураач болно ч гэж боддог үе байсан. Интернетээс бэлэн зураг ашиглавал зураач эсвэл зурагчнаас нь тэр зургийг ашиглах эрхийг нь авах хэрэгтэй болдог. Би хэдий мэргэжлийн зураач биш ч гэсэн номын хавтсаа өөрөө зурахаар шийдсэн. Цаашид улс төрийн мэргэжил сонгон суралцах бодолтой байгаа ч гэсэн ном, уран зураг хоёр миний амьдралд том байр суурь эзэлсээр л байх болно” гэжээ.

Энэхүү түүвэрт XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн "Нийгэмлэг", дөнгөж гэрлэсэн хосуудын мөрөөдлийн ертөнцийг харуулсан "Лаппин, Лаппинова хоёр", зургаа дахь мэдрэхүй, далд ертөнцийн сэдэвт маш торгон мэдрэмжээр бичсэн "Сүнстэй байшин" зэрэг онц сонирхолтой бүтээлүүд, зохиогчийн тайлбар, дэлгэрэнгүй намтар орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-19 203.91.115.55

Зохиолч Шүүдэрцэцэг хүүхдүүдээ мундаг хүмүүжилтэй болгон өсгөжээ. Сурагч мөртлөө мундаг охин байна, амжилт хүсье

Avatar

Зочин 2021-03-19 203.91.115.55

Олон ном бүтээгээрэй

Avatar

Зочин 2021-03-19 202.126.88.38

Баяр хүргэе! Хачин юм бичээд бга гарууд жаахан хүүхдээс ичээчээ!
Энэ мэдээний тухайд зөв бичгийн асуудлыг Ганбүжинд нь хэлээч!

Avatar

Монгол 2021-03-19 192.82.83.118

"Зөв бичиж чаддын болуу даа" гэдэг бичлэг зөв үү? Ярианы хэл, бичгийн хэл гэж байдгийг ob гуай мэддэг болоод хүүхдийн урмыг хугалах аядаж байгаа болов уу?

Avatar

элдэв хатадын амьдрал сонирхогч 2021-03-19 66.181.161.43

шүүдэрцэцэг сарантуяа гээд цаас эрээчэгч нар олширлоо чанар тун муу хүүхнүүд л сонирхдог оросд донцова гэж 150 зохиол бичсэн хүүхэн байдаг уншигчид нь саарал масс энэтхэг кино л юм харин АЙН РЭНДИИГ унш

Avatar

Зочин 2021-03-19 202.126.88.38

Тэнэг атаач вэ! Айн Рэнд коммунизмыг шүүмжлэгч л биздээ!

Avatar

Ob 2021-03-19 202.55.191.43

ENE ODOO ZUV BICHIJ CHADDIN BOLUU DA

Avatar

Зочин 2021-03-19 202.179.26.217

Та өөрөө зөв бич. /Энэ одоо зөв бичиж чаддын болуу даа/ гэж бичигчээ.

Avatar

йыа 2021-03-19 103.11.195.34

Шинэ үеийнхэн Монголынхоо хөгжлийн төлөө урагшаа. Амжилт

Avatar

Зочин 2021-03-19 66.181.161.87

Ямар сайн охин бэ? Ээж охин хоёрт баяр хүргэе. Амжилт амжилт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж