АН-ын дарга С.Эрдэнэ АН-ын даргын цахим сонгуулийн хугацааг наашлуулж, гуравдугаар сарын 28-нд болгож байгаа талаар өнөөдөр /2021.3.18/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал өнөөдөр боллоо. Хурлаар гуравдугаар сарын 17-нд болсон ҮБХ–ны нөхөн сонгуулиар сонгогдсон 92 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгуулиар сонгогдсон намын дарга нарыг батламжиллаа. Сонгуулийг цахимаар явуулсаар цахим нам болох үндсийг тавилаа. Мөн маргааш /2021.3.19/ 10:00-22:00 цагийн хооронд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ. Санал хураалтыг цахим санал хураалтын хэлбэрээр явуулна" гэлээ.
Хурлын үеэр нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Миний төлөө саналаа өгсөн хүмүүст талархлаа илэрхийлье. Намын эв нэгдлийг хангасан маш чухал алхмыг намын удирдлага гаргалаа. Өөрөөр хэлбэл, 28-нд намын даргаа сонгох сонгуулийг явуулахаар боллоо. Энэ саналыг Ц.Туваан тэргүүтэй хүмүүс хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаа нэгтгэх нь зөв. Тиймээс Ц.Туваанд ч энэ шийдвэр таалагдана гэж бодож байна" гэлээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ