Аялал жуулчлалын салбар гарааны компанитай хамтарна

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбар гарааны компанитай хамтарна

Аялал жуулчлалын салбар гарааны компанитай хамтарна

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол Улсын их сургуулийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /2021.03.18/ гарын үсэг зурлаа. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах хүрээнд аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг ийнхүү эхлүүлж байна. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Ингэснээр:

  • Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилгоор аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг эхлүүлэх
  • “Жуулчны мэдээллийн төв”-ийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагчдад Монгол Улсыг виртуал орчинд сурталчлах боломжийг бүрдүүлэх,
  • Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох,
  • Аялал жуулчлалын салбарт цахим мэдээллийн платформыг нэвтрүүлэх,
  • Виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, програм хангамжийг бий болгох

Хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал хэлбэрээр сурталчлах боломж бүрдэнэ.

Виртуал орчинд аялах, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр “Гарааны дижитал солюшнс” компанитай зорин ажиллаж байгаа юм. Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд орчин үеийн VR төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал контент бүтээхээр ажиллаж байгаа аж.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах "Жуулчны мэдээллийн төв" нь ирэх долдугаар сард ашиглалтад орох бөгөөд зорин ирэх аялагчдад VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээг санал болгох гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж