"Халдварын тоо өдөрт 200-гаас дээш гарвал хатуу хөл хорино" | News.MN

"Халдварын тоо өдөрт 200-гаас дээш гарвал хатуу хөл хорино"

COVID-19

"Халдварын тоо өдөрт 200-гаас дээш гарвал хатуу хөл хорино"

Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг  дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.03.18/  мэдээлэл хийлээ. 


Засгийн газраас вакцинжуулалтын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна

Засгийн газраас вакцинжуулалтын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, March 18, 2021

Тэрбээр "Хоёрдугаар сарын 22-нд  Энэтхэг улсын АстраЗенека вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тунг  хүлээж авснаар дархлаажуулалт эхэлсэн.  Улмаар хоёрдугаар сарын 27-нд Спутник V вакцины 10 мянган тун,  гуравдугаар сарын 12-нд БНСУ-ын АстраЗенека вакцины 14.400 тунг хүлээж авсан.  Энэ сарын сүүлээр Файзер вакцины 25.740 мянган тун вакцин орж ирнэ. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр АстраЗенека вакцины 97.600 тун, Спутник V вакцины 300  мянган тун, Синофарм вакцины  900 мянган тун, АстраЗенека вакцины 300 мянган  тун орж ирнэ. Нийтдээ  нэг сая 600 мянган тун буюу нэг хүнд хоёр тунгаар гэж тооцвол 800 мянга гаруй хүнд хийнэ. Нэг ачаа тээврийн онгоцонд 300 мянган тун вакцин багтаж байгаа учраас ийнхүү тоо нь хязгаарлагдаж байна.

АстраЗенека вакцины хариу урвал өндөр байсан тул эрхтэн шилжүүлсэн болон  65-аас дээш настай иргэдэд  Файзер вакциныг хийнэ.

Улаанбаатар хотын хүн амыг  3-5 сард вакцинжуулж дуусна. Нийтдээ зорилтот бүлгийн найман эрэмбэлэл гаргасан. Хариу арга хэмжээний багийг 100 хувь вакцинжуулж дууссан бөгөөд нийт 47.136 хүнийг  вакцинжуулсан.

  • Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбаруудын 53.327,
  • худалдаа үйлчилгээний салбарын 40.000,
  • бүх шатны боловсролын  45.300,
  • 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй  18.9372,
  • 65 настай болон эрхтэн шилжүүлсэн 66.890,18-25 насны 143.000,
  • 26-49 насны 558.000 мянган иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Өдөрт дунджаар 15.000 хүн вакцинд хамрагдаж байна. 

Хоёрдугаар сарын 23-нд АстраЗенека вакциныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулсан. Хоёр дахь тунг нь гуравдугаар сарын дундуур хийлгэх байсан. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад гарч байгаа үр дүн бүхий судалгааг явуулаад “56 хоног буюу нийтдээ найман долоо хоногийн дараа эсхүл 12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх юм бол эхний хийлгэсэн тунгийн дархлаа тогтоох чадвар маш өндөр болж байна. 60 хувь биш 80 хувь хүртэлх дархлаа тогтож байна” гэсэн. БНСУ АстраЗенека вакцины хоёр дахь тунг гурван сарын дараа хийж байна. Эрүүл мэндийн яам 56 хоног буюу найман долоо хоногийн дараа АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийх шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтэд зарлаж вакцинд хамрагдсан иргэдтэй дахиж холбогдож хоёр дахь тунг хийлгэх хугацааг сунгасан талаар хэлсэн. Дөрөвдүгээр сарын 10-аас давтан тунгийн вакцинд иргэд хамрагдаж эхэлнэ. Спутник, Синофарм вакцины хоёр дахь тун 28 хоногоо барих бол зөвхөн АстраЗенека вакцины хувьд хоёр сарын хугацааг барина. Дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс АстраЗенека вакцины давтан тунг хиж эхэлнэ. Тавдугаар сарын 12-оос тавдугаар сарын 22 гэхэд Улаанбаатар хотын нэг сая хүнд вакцины эхний тунг бүрэн хийсэн байна гэж тооцоолсон. Зургадугаар сарын 20-оос долдугаар сарын 2 гэхэд нэг сая хүнд вакцины хоёр дахь тунг бүрэн хийж дуусна. Энэ нь вакцины нийлүүлэлттэй эрс холбоотой. Нийлүүлтийн хуваарийг одоогоор тодорхой гаргасан ч цаг хугацааны хүчин зүйлээс хамаараад хойшлох эрсдлийн 10-20 хоногийн хугацааг тооцсон.

Тэрбээр сэтгүүлчийн дараах асуултад хариуллаа.

-Халдварын нөхцөл байдал өмнөх үеэс маш хүнд байдалд шилжээд байна. Сүүлийн долоон хоног дараалан дотоодын халдвар 100-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Гуравдугаар сарын 13-ны өдөр Covid-19 халдварын 169 тохиолдол батлагдсан нь Монгол Улсад цар тахлын халдвар гарснаас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Гэтэл Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь вакцинд найдаад байна уу, аль эсхүл хөл хорио тогтоохгүй гэсэн амлалтдаа хүрэхийг хичээгээд байна уу?

-"Covid-19 халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тогтоохгүйгээр хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа.

Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ.

Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дордуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн 2021-03-18 192.82.75.84

Баар ресторан үзвэр үйлчилгээнээс ковид гараагүй ш дээ!!!Үхэж байгаа юм шиг золгож гүйлдэж байгаад тархалт дэгдээчихээд төр засаг руугаа буруугаа чихээд арчаагүй гөлөгнүүд!!!Ажлын байраа хадгалж үлдэх нь гэрт хорьж сая төгрөг өгөхөөс ч илүү чухал гэдгийг ойлгож ав малнуудаа!!!Энэ Монголчууд цус нь ойртоод сэтгэж чадахгүй сонгож чадахгүй болсон нь үнэн шүү!!!Сэтгэсэн ч алсыг харж чадахгүй дандаа амиа хойхолсон арчаагүй ард түмэн байх юм!!!

Avatar

Зочин 2021-03-18 202.126.89.179

Giiguuljee MAN, iim udaan hugatsaand togtooj chadaaagui (albaar), tegeed irgedee horihoos uur yum hiideggui, emneleg ajillaad yavna ch geh shig, yalzarsan huvalznuud!!!

Avatar

Зочин 2021-03-18 174.195.8.81

Ugaasaa xoriod ur dun garaxgui bn shde , irged alban baiguullsga xaldvar xamgaallaa sain bariad ajillax deeree ugaasaa businessuud chin axij sergexgui boltloo unalaa

Avatar

Иргэн 2021-03-18 66.181.184.77

Хотын даргад олон хүний амь насанд хүрээгүй дээрээ ажлаа чаддаг хүнд өгч үз! Шинжилгээ өгч байгаа хүний тоог нэмэхэд л 200 гэдэг тоо чинь амархан гарна. Архи зархаа зогсоохгүй бол хотоор дүүрэн согтуу хүмүүс. Монголчуудад цэргийн дэглэм хэрэгтэй болжээ, үүргээ мартаж, эрх чөлөөндөө аархаж, ямарч дэглэм алга. Ардчилалаа гэж… ардчилал биш анархизм

Avatar

Иргэн 2021-03-18 66.181.184.77

Вакцин тариулсан ч, ковидын тээгч болсноор өөрөө өвдөхгүй юм аа гэхэд иргэн тойрны бүх хүнд өвчин тардаг гэж байна. BBC NEWS. Иймд маска зүйж бусад бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Манай попурий ЕС маска зүйгээрэй!

Avatar

Зочин 2021-03-18 202.55.191.194

Энэ шадар сайд хотын дарга хоёр үнэхээр явахгүй байна ядаж байхад их дээр үеийн стель арга барилтай юм аа

Avatar

Зочин 2021-03-18 202.126.90.49

Стиль

Avatar

Зочин 2021-03-18 64.119.16.203

Халдвар илүү өргөн хүрээтэй тархаж эхэллээ. Хол хориогоо ядаж 2 долоо хоног сунгаач ээ. Гол найдлага ВАКЦИН нь үр дүнтэй болох байх. Үүнээс өөр гарц харагдахгүй байна шүү.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Үнэн мэдээллийг өгөөд явбал иргэд бид ойлгоно 2021-03-18 66.181.186.218

Энэ овоо дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тэгэхдээ болоогүй.ЭМЯ-ны мэдээлэл бүрхэг болоод байгаа юм. Оны өмнөөс вакцины олдоцыг прогнозолж чадсангүй гэдгээ, ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг хийнэ гэж байсан боловч цар тахлын нөхцөл байдлаас болоод хоёр хөршийн вакциныг хийхээс аргагүй боллоо гэдгээ, вкцины олдоцоос болоод иргэд вакцин сонгох боломжгүй болсон гэдгээ хэлчихэж чадахгүйдүлэгнээд байх юм.Хятадууд 60-аас дээш насныханд энэ вакцинаа хийхгүй байгаа бололтой. Судлах хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-03-18 122.201.31.146

БААР КАРАОКЕНООС ИЛРЭЭГҮЙ ЗҮГЭЭР СОХОРООР ХАРДАЖ ХААХАА БОЛИМООР ЮМ

Avatar

Зочин 2021-03-18 64.119.21.68

Сургалтуудыг хаах хэрэгтэй байна. Өнөөдөр жолооны сургууль 30 хүнийг долоо хоногт 3 хувааж тэнхимээр сургалт орж байна. 6-8 аар жолооны дадлага хийлгэж байна. Манай хүүхэд суусан ямарч халдвар хамгаалалт алга богино хугацаанд төгсгөх их орлого олох зорилготой байна. Төлбөрөө 80 хувь нэмсэн байна.

Avatar

Иргэн 2021-03-18 202.9.46.27

Оюунэрдэнэ Амарсайхан 2 ард иргэдээ шоу хийлгээ боль. Сайд хийж үзээгүй бацааны дуу бүр гарахаа байж. Ярихаараа дандаа төрийг нууц задраана уйваагүй төрд баймааргүй ёс зүйгүй нөхөр Оюунэрдэнэ.

Avatar

Зочин 2021-03-18 202.9.46.124

Одоогийн засгийн газар маргаашийн хариуцлага хүлээх чадваргүй гэдэг нь харагдаж байна. Нөхцөл байдал ийм хүнд болчихоод байхад дэмий дүлэгнээд байх юм. Хаах хэрэгтэй энэ муухай өвчний тархалтийг нэг удаа ч хориод болов буурулах хэрэгтэй Тэртэй тэргүй эгэл ардууд ажлаа хийсэн хийгээгүй ямар ч тус дэм байхгүй хэн ч үйлчлүүлэхгүй нийгэм айдас болгоомжлолтой байна, харин ч мөнгөгүй боловч элэг бүтэн байвал өлзий шүү

Avatar

хүү 2021-03-18 66.181.176.243

одоо вакцин байхгүй. вакцин иртэл хөл хорио л зогсооно. өөр арга байхгүй мангаруудаа. амарсайхан сумяа нараа

Avatar

Зочин 2021-03-18 67.205.136.178

одоо өнгөрсөөн. хорьсон ч гүйцжхгүй

Avatar

Зочин 2021-03-18 103.10.23.171

Хотын дарга бар үзвэр саун зэргийг нээх нь буруу байсн буруугаа хүлээгээд хүрэлсүг шигээ бөхийнүү

Avatar

Иргэн 2021-03-18 122.201.21.76

Ковидын эсрэг ЗГ-ын ажил буруу явагдаж байгаа нь өдөр ирэх тусам нотлогдож байна. Шинэ Ерөнхий сайд ковидын эсрэг ажил оролцохгүй попуридаж, УОК, НОК, ЭМЯ ар араасаа том том алдаа хийж байна: баар ресторан нээсэн, Цэргийн баяр гээд өнөөдөр улс даяраа архидалт болж байна. Ковидын шинжилгээ авах хүний тоог нэмэхэд л наад 200 хүн гарч ирнэ.

Avatar

Зочин 2021-03-18 66.181.182.234

баарнаас илрээгүй

Avatar

Зочин 2021-03-18 202.55.188.90

200 давтал юу ч хийхгуй гелийж сууж байгаад, 200 давхаар нь хориод, хорьсон ч бас юу ч хийж чадахгуй гелийгеел хорисоор байхуу?

Avatar

Х 2021-03-18 64.119.21.70

Вакцинд хамрагдсан хүмүүсээ эхлээд хөдөлгөөнд оруулахыг зөвшөөрөөд, голомт үүсгэж болзошгүй газруудад хэсэгчлэг хорио тогтоож дархлаажуулалтанд хамруулаад явсан бол болох байсан.

Avatar

Иргэн 2021-03-18 66.181.184.77

Вакцин тариулсан ч ковид тусах магадлал хэвээрээ бөгөөд өөрөө өвдсөн ч, өвдөхгүй ч ковидын тээгч хэвээрээ байна. https://www.google.com/amp/s/theconversation.com/amp/can-vaccinated-people-still-spread-the-coronavirus-155095 Иймд маска зүйж дэглэмээ барих нь өлзийтэй.

Avatar

Зочин 2021-03-18 122.201.24.115

anhnaasaa hatuu hol horio togtooj 0 zogsolt hiih bsiim QR code gj soliorch bsnaas 14 honog 0 zogsolt hiisen bol asuudal shiidegdehl bsn daa

Avatar

иргзн 2021-03-18 202.179.25.212

Анхнаасаа МАН ЗГ Ерөнхийлөгчийн Сонгуулийн суртчилгаа болгож Ерөнхийлөгч рүү Дайрч давшлах Гүтгэж харлуулах суртчилгаанд хамаг анхаарлаа хандуулж Өвчинтөй тэмцэх ажлыг орхигдуулснаас болж ЗГ УОК удаа дараалан Буруу шийдвэрүүд гаргаж Иргэдээ Хохироож Халдвар тарах явцыг хурдасгасан одоо Эмнэлэг ачааллаа даахгүй болоод ирэхээр хатуу Хөл хорио тогтооно гэж рэт оройтсон шийдвэр ярьж байна

Avatar

Kovid 2021-03-18 202.9.40.65

Odoo ungursun baihoo, kovidtoi hamt amidar

Avatar

Зочин 2021-03-18 103.229.122.238

Дахиж хорионд орохгуй шуу! Тэмцэеэ!

Avatar

Зочин 2021-03-18 122.201.21.103

Салаавч шүү!!!

Avatar

Зочин 2021-03-18 202.9.40.222

НОК, Сумьяабазар алдаа гаргасан. Сая хөл хорио тавихад Үзвэр, баар, ресторан, саун зэргийг нээхгүй шат дараалалтай нээх байсан. Гэнэт бүгдийг нь зэрэг нээсэн нь үзвэрүүд,, баарнуудад дэндүү олон хүмүүс цуглаж энэ өвчин тархах гол үндэс болсон.

Avatar

Зочин 2021-03-18 103.57.94.104

Бар, ресторан, караоке, каренинаг хэн зөвшөөрөл олгосон юм. НОК гэж бодож байна. Энэ Сумьяабазарын удирдлагад байдаг газар уу. Тэгвэлэнэ хүнээ чадваргүй хүнээ зайлуулаа

Avatar

Зочин 2021-03-18 202.21.113.238

dongos muu sheesee

Avatar

Зочин 2021-03-18 192.82.82.150

Одоо нэгэнт тавиад туучихсан хойноо хатуу хөл хорио тогтоогоод ч хумиж чадахгүй дээ!! Энэ Засаг ковидын эсрэг менежментийг маш муу хийж байна даа!!! Эдүгээ вакцинжуулалтаа л илүү хүртээмжтэй, олон цэгт шуурхай хийх л арга үлдлээ шдээ!!!

Avatar

Зочин 2021-03-18 66.181.184.133

eregtei yun baij yun shalchigar olon ugtei uglee bolood baigan. nad tsagdaad hahuli ugdug ahdam aab baigul de. ug bid 2 adilhan omnogobia srahiinha baihgui yudaa.tegeel hen hudlaa huhed bolood deehse gardin boloo.bi unachaal uilaad guigegui ee zugeer suujisan.teghed ene ganzorig yun bashildagin.

Avatar

Зочин 2021-03-18 66.181.182.234

ядаргаатай юмаа. хөл хорионд ормооргүй байна. наад худалдаа, үйлчилгээний газрууд чинь халдвар хамгааллын дэглэмийг огт барихгүй байна. Арга хэмжээ аваач!

Avatar

Зочин 2021-03-18 202.9.46.30

Хүрэлсүхээ чи Ерөнхийлөгч болно гэж битгий горьдоорой

Avatar

Иргэн 2021-03-18 139.5.216.196

Болгочихвол чи боож үхэх үү??? Олс хэрэгтэй бол хэлээрэй

Avatar

Зочин 2021-03-18 202.55.188.90

Ugaasaa sanal luivardaad garna daa yamar suraagui bish

Avatar

БИД БООЛ БОЛЖЭЭ БОСОЦГОО 2021-03-18 66.181.161.113

та нарын гаргаж буй тоонууд бүгд худалаа мөнгө угааж байгаа та бүгд хүлээ 50000 ТӨГРӨГИИН ХАРИУ

Avatar

зочин 2021-03-18 202.9.46.110

энэ өвчлөл үнэндээ хувь хүний хариуцлага, болгоомжаас их хамааралтай юм байна. энэ өвчиний талаар суртачилгаа, мэдээллийг манайх шиг ингэж өгч анхааруулж байгаа улс байгаа юм уу. харамсалтай нь хүмүүсийн нэлээд түүнийг үл тоомсорлосноос энэ цар тахалын дэгдэлт ихссэн. харин иргэдэд өгч байгаа мэдээлэлд нэг гол дутагдал байгаа нь энэ өвчинг тархаахад бас нөлөөлсөн. энэ нь өвчлөл гарсан газар, байгууллага, иргэдийн нэр усыг их нууцалдагаас хүмүүс огт сургамж авахгүй байна.

Avatar

Зочин 2021-03-18 66.181.161.54

za yostoi chadakhgui shu tom darga nar aa ain

Avatar

Зочин 2021-03-18 150.129.141.183

ямар элэнцэгийн хөл хорио май шүү зүгээр хар ацууд минь

Avatar

Зочин 2021-03-18 64.119.18.123

Одоо орж ирэх вакцинууд төлбөртэй хийгдэх үү? Төлбөргүй хийгдэх үү?гэдэг мэдээлэлээ ард түмэнд ойлгомтой мэдээлээчээ..

Avatar

дандаа 2021-03-18 202.9.46.79

дэлхиин хөгжөлтэй орноууд нааад вакзинд 2 хуваагдааад муу гэдэг ойлголттой болжииндооо малуудаа бүгдиин хаа тэр төрөөс төрсөн том жижиг хулгаачуудын хөрөнгиииг төр буцаааж ав

Avatar

иргэн 2021-03-18 202.21.109.109

Ардын намын баяр 100 жилийн ой гэж хийгээд …Анна Каринина гэж жүжиг үзүүлээд " өвчинг Их таарахад нөлөөлсөн гэх юм .." Энэ үнэн үү…? Ариун явдал мөн үү..?

Хэрэв хүн нас барвал Ардын намын 100 зохион байгуулсан этгээдийг "Өвчин тараасан гэж хуулиар шийтгэх хэрэгтэй…."

Avatar

Зочин 2021-03-18 202.9.47.13

ВАКЦИНЖУУЛАТАД ХЭТ БИТГИЙ НАЙДААД БАЙ БАЛАЙНУУДАА

Avatar

Зочин 2021-03-18 64.119.27.7

Монголын ард түмнийг нэгийг ч үхүүлэхгүй байхаар зохицуулж чадахгүй байгаа засгийн газрын тэргүүн юу бодож байна. Өдөртөө мянга гарах нь 14 хоногийн дараа болно.

Avatar

иргэн 2021-03-18 122.201.31.70

Тэгвэл төрийнхөн цалингаа бүү авцгаа

Avatar

Зочин 2021-03-18 122.201.22.229

Одоо нэмэргүй ээ. Зүгээр л маскаа зүүгээд ариун цэврээ дээд зэргээр сахиад дархлаагаа дэмжээд явъя. Өөр арга байхгүй. МАН-ынхан бүх юман дээр өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байх юм даа.

Avatar

Зочин 2021-03-18 64.119.27.7

Үх.

Avatar

Badarch taxar 2021-03-18 192.82.88.219

Baga shig degleerei neg muu haniadnaas bolj balai mand deglvvlne gej baihgvi shv bosno shv huwisal eswel jinhene huwisisgal hiine shv

Avatar

Зочин 2021-03-18 202.9.46.250

Илрээгүй байхад хорио, 1 хүн хорио, 10 хүн хорио, 30 хорио, 200 хорио …………………………….. гээл явахуу? Өмнөх хорионуудаас болж ажил орлогоо алдсан хүмүүсийн хохирол яах вэ?????

Avatar

Зочин 2021-03-18 202.9.46.134

Чадахгүй байж Одоо болио оо. … Алалцана шүү

Avatar

Зочин 2021-03-18 122.201.21.103

Би ч алалцана.

Avatar

Зочин 2021-03-18 202.126.94.99

Ажлаа хийж чадахгуй засаг огцор!!!

Avatar

Зочин 2021-03-18 64.119.25.218

Ардчилагч болж дүр эсгэгч,хүний эрх ярьж нийгмийг хуурагч, нийгмийг эмх цэгцгүй,төрийг сул дорой байлгахыг хүсэгч,гүжир гүтгэлгийн аян зохион байгуулагч,наад захын ёс зүйгүй, зэрлэг танхай, бүдүүлэг бусармаг бүхнийг өдөөгч, та нарт засгийн эрх шилжүүлэх хэрэг үү Бүү горьд. Монголчуудыг бүү доромжил.

Avatar

ЗОЧИН 2021-03-18 192.82.75.114

ҮХЭЖ БАЙСАН Ч БАЯРЛАЖ ХАНАДАГГҮЙ АРХИЧИН УЛС ӨВЧИН ГЭДГИЙГ ТООХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ! ЦЭРГИЙН БАЯРЫН ДАРАА БҮҮР Ч НЭМЭГДЭНЭ !!! ХАРЖ Л БАЙГААРАЙ !!!

Avatar

Түвшин 2021-03-18 64.119.26.61

65 дээш насныханд СпутникV хийх сонголтыг олговол сайнсан… Өөрсдөө алийг тариулахаа мэднэ…
Пфайзер вакциныг муулах зорилго алга, нэгэнтээ Гамалейн төвийн Гинзбург бүх вакциныг дэмжиж байгаа болохоор….

Avatar

Зочин 2021-03-18 192.82.89.153

За, яамай даа. Ярьсан хэлсэндээ байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж