Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.03.18/ мэдээлэл хийлээ.
Засгийн газраас вакцинжуулалтын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна
Засгийн газраас вакцинжуулалтын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Thursday, March 18, 2021
Тэрбээр "Хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсын АстраЗенека вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тунг хүлээж авснаар дархлаажуулалт эхэлсэн. Улмаар хоёрдугаар сарын 27-нд Спутник V вакцины 10 мянган тун, гуравдугаар сарын 12-нд БНСУ-ын АстраЗенека вакцины 14.400 тунг хүлээж авсан. Энэ сарын сүүлээр Файзер вакцины 25.740 мянган тун вакцин орж ирнэ. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр АстраЗенека вакцины 97.600 тун, Спутник V вакцины 300 мянган тун, Синофарм вакцины 900 мянган тун, АстраЗенека вакцины 300 мянган тун орж ирнэ. Нийтдээ нэг сая 600 мянган тун буюу нэг хүнд хоёр тунгаар гэж тооцвол 800 мянга гаруй хүнд хийнэ. Нэг ачаа тээврийн онгоцонд 300 мянган тун вакцин багтаж байгаа учраас ийнхүү тоо нь хязгаарлагдаж байна.
АстраЗенека вакцины хариу урвал өндөр байсан тул эрхтэн шилжүүлсэн болон 65-аас дээш настай иргэдэд Файзер вакциныг хийнэ.
Улаанбаатар хотын хүн амыг 3-5 сард вакцинжуулж дуусна. Нийтдээ зорилтот бүлгийн найман эрэмбэлэл гаргасан. Хариу арга хэмжээний багийг 100 хувь вакцинжуулж дууссан бөгөөд нийт 47.136 хүнийг вакцинжуулсан.
- Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбаруудын 53.327,
- худалдаа үйлчилгээний салбарын 40.000,
- бүх шатны боловсролын 45.300,
- 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй 18.9372,
- 65 настай болон эрхтэн шилжүүлсэн 66.890,18-25 насны 143.000,
- 26-49 насны 558.000 мянган иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Өдөрт дунджаар 15.000 хүн вакцинд хамрагдаж байна.
Хоёрдугаар сарын 23-нд АстраЗенека вакциныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулсан. Хоёр дахь тунг нь гуравдугаар сарын дундуур хийлгэх байсан. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад гарч байгаа үр дүн бүхий судалгааг явуулаад “56 хоног буюу нийтдээ найман долоо хоногийн дараа эсхүл 12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх юм бол эхний хийлгэсэн тунгийн дархлаа тогтоох чадвар маш өндөр болж байна. 60 хувь биш 80 хувь хүртэлх дархлаа тогтож байна” гэсэн. БНСУ АстраЗенека вакцины хоёр дахь тунг гурван сарын дараа хийж байна. Эрүүл мэндийн яам 56 хоног буюу найман долоо хоногийн дараа АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийх шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтэд зарлаж вакцинд хамрагдсан иргэдтэй дахиж холбогдож хоёр дахь тунг хийлгэх хугацааг сунгасан талаар хэлсэн. Дөрөвдүгээр сарын 10-аас давтан тунгийн вакцинд иргэд хамрагдаж эхэлнэ. Спутник, Синофарм вакцины хоёр дахь тун 28 хоногоо барих бол зөвхөн АстраЗенека вакцины хувьд хоёр сарын хугацааг барина. Дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс АстраЗенека вакцины давтан тунг хиж эхэлнэ. Тавдугаар сарын 12-оос тавдугаар сарын 22 гэхэд Улаанбаатар хотын нэг сая хүнд вакцины эхний тунг бүрэн хийсэн байна гэж тооцоолсон. Зургадугаар сарын 20-оос долдугаар сарын 2 гэхэд нэг сая хүнд вакцины хоёр дахь тунг бүрэн хийж дуусна. Энэ нь вакцины нийлүүлэлттэй эрс холбоотой. Нийлүүлтийн хуваарийг одоогоор тодорхой гаргасан ч цаг хугацааны хүчин зүйлээс хамаараад хойшлох эрсдлийн 10-20 хоногийн хугацааг тооцсон.
Тэрбээр сэтгүүлчийн дараах асуултад хариуллаа.
-Халдварын нөхцөл байдал өмнөх үеэс маш хүнд байдалд шилжээд байна. Сүүлийн долоон хоног дараалан дотоодын халдвар 100-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Гуравдугаар сарын 13-ны өдөр Covid-19 халдварын 169 тохиолдол батлагдсан нь Монгол Улсад цар тахлын халдвар гарснаас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Гэтэл Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь вакцинд найдаад байна уу, аль эсхүл хөл хорио тогтоохгүй гэсэн амлалтдаа хүрэхийг хичээгээд байна уу?
-"Covid-19 халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тогтоохгүйгээр хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа.
Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн улаан түвшинд шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ.
Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дордуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана.
Холбоотой мэдээ