Токио-2020 зуны Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагааны ерөнхий найруулагч Хироши Сасаки өнөөдөр /2021.03.18/ огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр хошин урлагийн алдартай жүжигчин эмэгтэй Наоми Ватанабэг гахайны өмсгөлтэй нээлтийн ажиллагаанд оролцуулна гэж хэлснийхээ төлөө огцорсон байна. 33 настай жүжигчин Ватанабэ нь алдартнуудыг дуурайж элэглэдгээрээ алдартай жүжигчин аж.
Энэ талаар “Шүкан Бүншүн” сэтгүүл анх мэдээлсэн бөгөөд түүний “Line” мессенжер дэх групп чатад бичсэн зүйлсийг нь дэлгэж шуугиан тарьжээ. Тэрбээр "Санаагаа илэрхийлэхдээ зохимжгүй үг хэрэглэсэндээ уучлалт гуйж байна" хэмээгээд Олимпийн зохион байгуулах хороонд өөрийн огцрох өргөдлөө өгсөн байна.
Саяхан мөн Токио-2020 наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварласан үг хэлснийхээ төлөө огцорсон юм. Харин түүний оронд Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлд 12 эмэгтэй захирал нэмж ажиллуулах шийдвэрийг тус улсын цөөн эмэгтэй улстөрчдийн нэг Сэйко Хашимото гаргасан юм.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-03-18 192.82.83.183
Ene Tokyo olymp ymar ih bartsadtai bnaa. Nuguuteiguur hoshignoh sedleer helsen ug esehiig medehgui shuud l halah yumaa. Manaid bol ulsiin mungu shahigduulj, heregt holbogdoj, ordond hun alsan ch yah ch ugui. 2 tuil yumuu haashain.
Зочин 2021-03-18 45.133.192.196
Орчин цагт чинь ер нь эмэгтэй хүнийг харвал сэжигтэн болоод байх юм уу хаашаа юм. Эн дэлхий ертөнц хаашаа эргээд байна аа хөө.
Зочин 2021-03-18 139.5.216.66
Япончууд үнэн түпик. Монголд бол өөрөө дээр нэмээд хөхрөлдөх байх