Токио-2020 зуны Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагааны ерөнхий найруулагч Хироши Сасаки өнөөдөр /2021.03.18/ огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр хошин урлагийн алдартай жүжигчин эмэгтэй Наоми Ватанабэг гахайны өмсгөлтэй нээлтийн ажиллагаанд оролцуулна гэж хэлснийхээ төлөө огцорсон байна. 33 настай жүжигчин Ватанабэ нь алдартнуудыг дуурайж элэглэдгээрээ алдартай жүжигчин аж.
Энэ талаар “Шүкан Бүншүн” сэтгүүл анх мэдээлсэн бөгөөд түүний “Line” мессенжер дэх групп чатад бичсэн зүйлсийг нь дэлгэж шуугиан тарьжээ. Тэрбээр "Санаагаа илэрхийлэхдээ зохимжгүй үг хэрэглэсэндээ уучлалт гуйж байна" хэмээгээд Олимпийн зохион байгуулах хороонд өөрийн огцрох өргөдлөө өгсөн байна.
Саяхан мөн Токио-2020 наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварласан үг хэлснийхээ төлөө огцорсон юм. Харин түүний оронд Олимпийн зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлд 12 эмэгтэй захирал нэмж ажиллуулах шийдвэрийг тус улсын цөөн эмэгтэй улстөрчдийн нэг Сэйко Хашимото гаргасан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ