АН-ын ялагдал бүрийн шалтгаан нь “Мөнхийн залуу” ах нар | News.MN

АН-ын ялагдал бүрийн шалтгаан нь “Мөнхийн залуу” ах нар

АН-ын ялагдал бүрийн шалтгаан нь “Мөнхийн залуу” ах нар

АН-ын ялагдал бүрийн шалтгаан нь “Мөнхийн залуу” ах нар

Улс төр эгнээгээр явдаг. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр улс төрийн намын гагнаас үргэлжилдэг учраас ахмадууд нь залуу үедээ халаагаа өгөх нь жам ёсны үзэгдэл. Гэтэл АН-ын ахмадууд залуу үедээ зайгаа тавьж өгөлгүй албан тушаалын хойноос хөөцөлдсөөр өнөөдөрт иржээ. Ардчиллын анхдагчууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг, он цагтаа байж болох карьерынхаа хамгийн өндөрлөгт хүрсэн, албан тушаалтай хашиж үзсэн лидерүүд нь залуусдаа зайгаа тавьж өгөлгүй өдгөө ч эрх мэдлийн төлөө улайран зүтгэсээр байна.

Энэ үзэгдэл АН-ыг эв нэгдэлгүй харагдуулж, хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг байдал нь эргээд намынхаа төдийгүй эрх барьж байх үед нь улс орны эрх ашигт ч сөргөөр нөлөөлж иржээ.

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 2016 оных шиг мөн л үнэмлэхүй ялагдал хүлээв. Үүний хариуцлагыг тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ хүлээж буйгаа мэдэгдэн, тамгаа Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн сандал суудал, тамга тэмдэгний хэрүүл хийж, “Би намын дарга хэвээрээ” гэсэн зүйл ярьж, хүүхэд нохойн доог болж явна. Бүр сүүлдээ энэ байдал нь даамжирч, намаа хоёр хувааж, хагалан бутаргачихлаа. Ёстой л “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэгч болж байх.

С.Эрдэнэ нам дотроо ийн үймээн дэгдээж буй нь зохион байгуулалттай харагдаж байна. АН-ын нэр хүнд ёроолдоо тултал унаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийн талцсан нь ерөөсөө тус намаас төрийн тэргүүний сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтээ холбоотой. С.Эрдэнийн талынхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхын тулд авч болох бүхий л арга хэмжээг явуулж байгаа нь акцуудаас нь тод харагддаг. Энэ маргаан удаан үргэлжлэх тусмаа МАН-д ашигтай.

Аль нь байлаа ч ардчиллын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулсан, анхдагчуудын нэг хэмээн сайрхах дуртай түүнд намаа муухай харагдуулж, жирийн олон мянган гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдах нь хамгийн гутамшигт хэрэг баймаар сан. Гэтэл өнөө л эрх ашгийн эрэмбээ алдаж, амин хувийн үйл хэргээ С.Эрдэнэ нэгдүгээрт тавьчихлаа.

С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын ардчиллын анхдагчид намаараа дамжуулж Монгол төрийн хүрч болох бүхий л албан тушаалд, өндөрлөгт хүрсэн. Одоо гавьяаныхаа амралтад суугаад, намынхаа үйл хэрэгт зөвлөөд явж болох ч тэд эрх мэдлийн төлөө, хувийн эрх ашгийнхаа төлөө улайран зүтгэж, залуу үедээ халаагаа өгөх нь байтугай тэдэнтэйгээ өрсөлдөөд явж байна. Үнэн хэрэгтээ тэд намаа сонгуульд удирдаж ороод ялагдуулсан шүү дээ. Энэ бол маргаангүйгээр намын удирдлагаа өгөөд явах ёстой үр дагавар. Гай, гавьяаг эн тэнцүү хүртэх ёстой бус уу. Гэтэл С.Эрдэнэ хийгээд АН-ын “мөнхийн залуу” дарга нар зайгаа тавьж өгөхийг хүссэнгүй. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар өрсөлдөхөөр болсон “мөнхийн залуу” ахмад үеийнхэн нь тэдэнд саад болох гэж аргаа барж байна. Намынхаа гишүүд, дэмжигчдэд цаашид ажиллах бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж, сурталчилгаагаа эхлүүлээд явж байгаа эдгээр залуустай зэрэгцээд С.Эрдэнийнхэн нийслэлийн намын даргад хотын дарга асан Э.Бат-Үүл нарын “залуус”-аа сойгоод эхэлсэн. Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн гавьяатай гэж Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар ярьдаг, үүнийг нь ч олон нийт хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ одоо ачааны хүндийг залуус үүрэх цаг иржээ. Тэд залуу үедээ халаагаа өгөхгүй өөрсдөө манлайлагч байх, гол дүр болох хүсэл нь АН-ын хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.

Шинэ, залуу эрч хүчтэй 70, 80-аад оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон ардчиллаа аврах нь юу юунаас илүү чухал болчихоод байгааг АН-ын лидерүүд ойлгоосой билээ дээ. Энэ намд эрс шинэчлэл хэрэгтэй байгааг өнгөрсөн хоёр удаагийн сонгууль бэлхнээ харуулчихлаа шүү дээ.

Б.Лхам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-18 202.9.46.205

zaluuchuud garch irbel buur samraad nam ch ugui boln doo

Avatar

Горьдлого тээгч 2021-03-18 192.82.69.216

Лийдэрүүд хэн нэгнийг суудал тавьж өгөхийг хүлээдэггүй, өөрсдөө тэмцэл дундаас шалгараад гарч ирдэг жамтай. Одоогоор тийм хүн залуусын дунд ч, дунд насныхан дунд ч алга. Гагцхүү ардчилал гэж яриад, дотроо мөнгө боддог амьтад л дэндүү олон байна даа. Яана даа, АН…

Avatar

Зочин 2021-03-18 59.153.85.66

Хийх хүнд Арга мундахгүй, Хийхгүй хүнд Шалтаг мундахгүй.

Avatar

Зочин 2021-03-18 66.181.181.135

Ах нар зай тавьж өгсөн өнгөрсөн жилүүдэд дунд болон залуу үе нь хүчирхэгжээд гараад ирээгүй л биздээ. Харин ч ах нарын орон зай дутагдсан он жилүүд байлаа.

Avatar

Зочин 2021-03-18 64.119.27.1

Залгамж халаа гэж юм байдаг. Reverse parenting гэх ч ойлголт байна. Доор зүгээр алнаа гээд энэ муу сэтгүүлчийг дарамталчихсан байна уу үгүй юу. Хаха АН ах нар бичээд байна уу

Avatar

Зочин 2021-03-18 66.181.176.69

Хулхи диплом өвөртөлсөн хүнээс үг сонсож сураагүй хоосон толгойтой,хүн хүний цүнх барьж гүйсэн залуучууд амжихгүй ээ!Дандаа лизингээр амьдарсан хүмүүс хэзээ ч шударга журмаар ажиллахгүй!

Avatar

Badarch taxar 2021-03-18 192.82.88.219

Bvh balaiguud boks hiigeed hen diilsen ni darga ni bolooch ee oor arga alga ardchilsan namin shine huuchin nohdvvdee

Avatar

Зочин 2021-03-18 103.26.195.244

АН г ЯЛАГДУУЛААД БАЙГАА ЭНЭ ГУЛГАЙЧИД ЯДАЖ БАЙХАД БУЗАРЫН БИЕ САЙТАА ЮУ АА ?

Avatar

зочин 2021-03-18 59.153.114.131

Албан тушаалд горилж нэгдээд сонгуульд ордог. Ялагдсан нь албан тушаалд очсоныгоо муулдаг нь хэзээний тодорхой болсон ш дээ. Женког өөрсдөө биднээс"хамгийн сайн нь " гэж ард түмний тархийг угааж буйд л сонгоо биз дээ. Одоо тэгээд яагаад муу хэлээд буй юм бэ

Avatar

Зочин 2021-03-18 66.181.161.23

Лхам тэнэгээ… Хаана ямар боловсрол эзэмшсэн мал вэ ? …. Улс төр бол булчингийн бяр үздэг залуучуудын спорт биш !!! Олон түмнийг араасаа дагуулах оюун санааны тэмцэл . Энд залуу хөгшин огт хамаагүй …

Avatar

hogshin talhi 2021-03-18 66.181.161.112

iim bolohoor tolowshoogui zowhon sandal suudaliin toloo tsunh barij guideg nohduuded yu gej zaigaa tawij ogoh we

Avatar

Д.Рэнцэнтавхай 2021-03-18 192.82.82.111

Залуу хөгшиндөө огтхон ч биш Шал буруу ярьж бна Чи хэний даалгавраар ийм юм бичнэ? Энэ намд ямар хамааралтай юм бэ ? Өөрийн нийгмийн статусаа ил гарга, хэвлэл мэдээллийн байгууллага сайт сонингууд ийм колонк өгүүллэг бичиж бгаа хүмүүсийнхаа хаяг утас нэр нүүр ажил мэргэжлийн туршлагыг ил тод тавьж байх хэрэгтэй юм.

Avatar

Рт 2021-03-18 192.82.82.111

Лхам гэж чи хэн болоод инйхүү хуцна нэрээ гаргацтай гаргаад зурагаа тавь соошл орчинд харая чамайг

Avatar

Зочин 2021-03-18 202.9.40.74

Та нар угаасаа л нэг ийм л сэтгэхүйтэй ийм л үзэл бодолтой улс шүү дээ. Яахын тулд нэг нам болцгоосоныг хүмүүс мэддэг шүү дээ. Таван нам нэгдэж нэг нам болж болдог юмуу. Үзэл бодол гэгч юм чинь алга болчисон юм биш үү. Намаа тараагаад шинээр жинхэнэ АН-аа байгуулвал нэг цул үзэл бодол, эрхэмлэх зүйлтэй нам болж магадгүй. Бусдаар бол хэзээ ч эвлэрэхгүй хэрэлдэж нэг нэгнээ татаж унагаасаар байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж