Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр /2021.03.18/ “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, Маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнг ТЕГ-ын тусгай архив, Монголын Үндэсний музей, Стратеги академи хамтран зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Уг үзэсгэлэнг гуравдугаар сарын 18-наас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хүртэл Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нийтэд үнэ төлбөргүй толилуулна. Эрхэм үзэгч та бүхэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу хүн хоорондын зайгаа баримтлан, маскаа зүүж үйлчлүүлнэ үү.
Д.БҮЖИН
Холбоотой мэдээ