Т.Мөнхсайхан МАН-ын даргын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх болжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан МАН-ын даргын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх болжээ

Т.Мөнхсайхан МАН-ын даргын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх болжээ

Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажилласан Т.Мөнхсайхан МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр сайдын ажлаасаа бууснаасаа хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Түүний хувьд энэ төрлийн хагалгааг 10 гаруй жил хийж байгаа аж.

Т.Мөнхсайханыг сайдын ажлаа хангалтгүй хийсэн гэдэг үндэслэлээр огцруулах шийдвэр гаргасан боловч эцэстээ У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсон юм.

 Зургаан сар эрүүл мэндийн салбарыг удирдаж, Covid-19-ийн халдвартай тэмцсэн Т.Мөнхсайхан  өдгөө Эрүүл мэндийн яамыг цар тахлын эмчилгээний заавар, тактикаа өөрчлөх хэрэгтэйг зөвлөсөн. Ингэхдээ иргэдийг PCR шинжилгээнд хамруулах бус халдвар тараах эрсдэлтэй бүлгүүдээс тогтмол шинжилгээ авч, хянах нь чухал гэдгийг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж