Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрснээс хойш “Оюутолгой” компани зэсийн баяжмалын тээвэрлэлтээ түр зогсоожээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор өчигдөр (2021.03.17) ачаа тээврийн нэг ч автомашин БНХАУ руу нэвтрээгүйг эх сурвалж мэдээлэв.
"БНХАУ-ын тал “Оюутолгой” ХХК-ийн ажилтнаас Covid-19 илэрсний дараа Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт хязгаарлалт тогтоосон. Улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоог 200 болгож бууруулахаар төлөвлөж байна" гэж "SXCoal"мэдээлжээ.
Халдварын тархалт цаашид эрчимжвэл нүүрс тээврийн автомашинуудыг түр хугацаанд гаалиар нэвтрүүлэхгүй байх магадлалтай юм байна. Өнөөдрийн байдлаар Ганцмод боомт дахь агуулахуудад Монголын экспортолсон 600 мянган тонн нүүрсний нөөц байгаа аж.
Монголын угаасан коксжих нүүрсний үнэ энэ сарын 15-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногийн дүнгээс 40 юаниар буурч, тонн нь 1290 юань, түүхий коксжих нүүрсний үнэ 60 юаниар буурч, 1010 юань болжээ.
“Оюутолгой” ХХК-ийн ажилтнаас Covid-19 илэрч, ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. Тус батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 43 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарчээ. Харин дам хавьтлуудыг тусгаарлан, Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид PCR шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. Өчигдөр халдвартай иргэний ойрын хавьтлаас нэг сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.
Халдвар гарснаас хойш ээлж солилцон, тус компанийн ажилчид 10 аймагт очсон тул Өмнөговь аймгийн удирдлага аймгуудын Онцгой комисстой мэдээлэл солилцож, иргэдийг тандах ажлууд хийгдэж байна.
Б.ЖАРГАЛ
зочин 2021-03-18 66.181.161.104
яадуурал болоо ви дэ
Badarch taxar 2021-03-18 192.82.88.219
Neg muu haniadnaas bolj delhiin hemjeeni uurhai zogsdog shal balai yum 21r zuund ingeed balairaad zogsood baih uu
Зочин 2021-03-18 124.158.97.112
Жанхуу нээрээ улс орноо алж байнаа. Төмөр замаа тавьчихсан бол өдийд Монгол нүүрс 60 сая тонноор зарагдах байлаа. Жанхууд импичмэнт хийгээчээ, юунаасаа айнаа.
зОЧИН 2021-03-18 59.153.86.57
төмөр замтай байсан бол Монгол улс баяжчихсан хөгжихсөн байх байсан гэж орилолдоод байгаа улсад хандаж хэлэхэд өдийд нилээн их юмаа алдаад хятадаар дүүрчихсэн байгаа л гэж хэлье дээ, Монгол улсыг хөгжүүлэхгүй бодолого барьдаг Хятад улсын бодлогын дагуу бүх үйлдвэрүүдийг дампууруулж бүх малынхаа арьс ширийг дотооддоо боловруулж үйлдвэрлэдэг байсан системийг нураасан үлс шүү дээ , Монголыг мөн хөгжүүлэх байх даа Горьдсоны чинь гарз байлгүй,
zochin 2021-03-18 202.126.89.148
teneg durakuud Oyu tolgoin ajilchidiig zaabal UB oruulj shinjilgeee oguuleed tend 2 honuulaad baisan shuu dee albaar haldbar taraah saatai daisan s-gelgeetei bsan shuu Ug ni bol tus tusiin aimagt ni shinjilgee ogood l zugeer bol shuud niseh oruulaad l ongtsond suulgah bsan yum uuniig medseer baij iim yum hiisen humuusiig ediin zasgiin daisan gej tagnuuliin baiguulga shalgah heregtei
mongol 2021-03-18 66.181.185.174
Tumur zamtai baisan bol geed l gaslaad sugaad bh uu negent bariagui yamnii tuluu gaslaad suugaad baihaar yaaj zuv ,sahilga battai ajlaa zohion baiguulah ve gedgee l bodotsgoo odoogiin tur zasag mash muu ajillaj bn ugsun uureg daalgavariig ni bieluuldeg hunch gej alga,zohion baiguulj baigaa ajluud ni oligtoi bolohgui bolohoor zugeer l hevlel medeelel zuragtaar shoudahaas uur yam alga bas namiin gishuun namiin darga nar gedgeer halhavch hiin hariutslagaas multarch bn mongold hariutslagaguin zud b
болд 2021-03-18 202.21.113.54
гадаадын хөрөнгө оруулагчийг хөөгөөд бай. Үр дүнд нь нэг тонн нүүрсийг чинь 1000 төгрөгөөр ч авахгүй
Зочин 2021-03-18 192.82.89.153
Төмөр замтай байсан бол ингэж хүний аманд унахгүй байхгүй юу. Ковид биш TTJVCO оос болсон байж таараа.
Зочин 2021-03-18 139.5.219.86
Tumur zam bsan ch hilee neej haahiig hytaduud l medne. Nuurs avah uguigee bas l hytaduud medne. Mashin ch bai tumur zamch bai ongots ch bai hytad bol hytad, Tiimees manai tur zasag 2 tom gurniihee geree heleltseeree anhaarah heregtei bgaam.
Зочин 2021-03-18 192.82.89.153
Ха ха. Хаасан ч ийм тэнэг шалтгаан хэлэхгүй л байхгүй юу. Хүнд нь тааруулна гэдэг шиг.
МАНАЙХАН МУУ АЖИЛЛАЖ БАЙНА ДАА 2021-03-18 192.82.75.80
МАНАЙ ХОЛБОГДОХ ГАЗРУУД МУУ АЖИЛЛАЖ БАЙНА ДАА. ХӨРШТЭЙГЭЭ ӨӨРИЙН ТАЛЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ
Зочин 2021-03-18 103.212.118.115
Баяр идэж ууж цугаа цэнгэл ихтэйгээсээ ганц боллоо нүүрс оюун толгойн баяжмал гарахгүй бол сүйрлээ
Зочин 2021-03-18 64.119.25.218
Дүр эсгэсэн ардчилагчид, тэднийг дэмжигч ёс зүйгүй этгээдүүд барууны хөрөнгөтнүүдийг дуурайж, өөрийн орны харилцааг хоёр хөршөөс таслахыг оролддог, төрийн тэргүүнүүдийг нь хүртэл дарангуйлагч харгисаар цоллож, доромжилж дайрч давшилдаг биз дээ.Дайсагнагч оронтой тэд найдваргүй хөрш гэж үзээд харилцаагаа аль болохоор хямгадахыг л хичээнэ биз дээ.Амнаас гарч буй хийгээ бага ч гэсэн хянаж,Улс,байгууллагууд, иргэд хэвлэлийнхэн бүгд аль болох найсаг, хамтын ажиллагааг эрхэмлэхийг хичээмээр юм..
Зочин 2021-03-18 139.5.219.86
Хятад компаний хөөгөөд гаргачхаар хятадууд яаж хилээ нээхэв дээ. Дүүг нь өшиглөөд байхаар ах нар нь уурладаг л бх.
иргэн 2021-03-18 192.82.69.98
Энэ ч ковид биш үндсэн шалтгаан нь өөр байхаа. ЭТТ сайн мэдэж байгаа.