Вакцины нөөц боломжид тааруулан хүн амаа дархлаажуулж байна | News.MN

Вакцины нөөц боломжид тааруулан хүн амаа дархлаажуулж байна

Вакцины нөөц боломжид тааруулан хүн амаа дархлаажуулж байна

Вакцины нөөц боломжид тааруулан хүн амаа дархлаажуулж байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.3.17)  21 цэгээр 17 мянган хүн вакинд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар манай улс хүн амынхаа 6.7 хувийг дархлаажуулсан байна. Тодруулбал, хөл хориог сулруулж, дархлаажуулалтд эхэлснээс хойш 155489 хүн вакцинд хамрагджээ. Энэ сарын 10-аас эхлэн вакцинжуулалтыг эрчимжүүлж, хоногт дунджаар 15 мянган хүнээ дархлаажуулж байгаа ч яст мэлхийн хурдтай байна гэх шүүмжлэл тасрахгүй байна. Энэ асуудалд Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.18/ дараах тайлбарыг өглөө.

ХҮН АМЫН 6.7 ХУВИЙГ ДАРХЛААЖУУЛСАН НЬ ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ

-ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.БОЛДМАА: 

-Манай улс Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, ОХУ-д үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн вакциныг хүлээн авсан. Энэ нь нийт 464.400 мянган хүн тун вакцин. Энэ бол тийм ч их тун биш. Үүнийг хоёр тунгаар тооцох хэрэгтэй. Тиймээс одоо байгаа вакцины нөөц боломждоо тааруулан вакцинжуулалт зохион байгуулж байна. Гэсэн ч вакцинжуулалт маш хурдтай байгаа. Манай  улс одоогоор хүн амынхаа 6.7 хувийг вакцинд хамруулсан нь өндөр үзүүлэлт гэж бодож байна. Иргэдэд анхааруулахад, вакцин хийлгэсний дараа дархлаа тогтохгүй. Хоёр дахь тунгийн дараа дархлаа тогтоно.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр  манай улс гадаадаас тусламжаар авсан вакцин 11.3 хувийг эзэлж байна. Үүнд,

  • АстраЗенека 150000 тун
  • Синофарм 300000 тун
  • Covid-19 халдварын эсрэг вакцины 2.600.000 тун /Япон/

Одоогоор Японоос Covid-19 халдварын эсрэг вакцины 2.600.000 тун вакцин ирээгүй байна. Харин Ковакс хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека 14 мянган тун вакцин хүлээн аваад байна.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд,

  • Файзер 25470 тун
  • АстраЗенека 160-270.000 тун вакцин авахаар тус тус яригдаж байна.

Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд цаашид  Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцины 30 хүртэлх хувийг хүлээн авахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-18 92.38.148.53

Синофарм 300000 тун
Covid-19 халдварын эсрэг вакцины 2.600.000 тун /Япон/?
Hun amaa turshiltiin tuulai bolgoj bgaan bhdaa zuvshuurugduugui, ur dun n odoo hurtel sudlagdaj bgaa vaccine hiilgeed?

Avatar

Mongol hyn 2021-03-18 202.126.89.233

Pfizer-iig buyu hamgiin sainiig tariulmaar sh dee … yagaad Tur minii biyed oroh vaccine-iig songoj baigaa um be … bi uuruu songoh erhtei…

Avatar

Зочин 2021-03-18 66.181.183.116

Мэдлэг чадваргүй Анагаахын доктор, проф гэх юмнууд Оросын сайн вакцин гараад байхад барууны вакцин гэж том том хуцаж байгаад их боломж алдлаа. Хөхгүүргүй байж -70-д хадгалдгийг нь захилаа ч гэх шиг. Шившиг юм даа.

Avatar

Зочин 2021-03-18 124.158.85.140

Анх Оросууд Спутник-г хямдхан өгье гээд байхад авахгүй байсан. Ямар учиртай юм бэ?

Avatar

zochin 2021-03-18 122.201.21.168

orosiin vavvine busadtai haritsuulahad tiim hiamd bish, deeees ni delhiin eruul mendiin baiguullaga huleen zovshooroogui tul Covax hotolbort hamragdahgui, bas chanar ni orosiin oorsdiinh suryalchilaad bgaa shigee sain bish gedeg ni todorhoi bolson. Orosuyd oorsdoo hiilgehgui bgaa.

Avatar

Зочин 2021-03-18 203.91.112.98

Төр засаг ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ муу биелүүлж байна.
1. Вакцины нөөцөө бүрдүүлж чадахгүй болохоороо 2 дахь тунг олон улсын жишгээр 8 долоо хоногийн дараа хийнэ гэж биднийг төөрөгдүүлж байна уу. Тухай вакциныг Үйлдвэрлэгч нар нь 2 дах тунг хэдэн хоногийн дараа хийхийг мэдээж заасан байгааг дагах зөв шүү дээ!!!
2. Вакцинжуулалтыг санаатайгаар удаашруулж, эрэлт үүсгэж, вакциныг худалдан борлуулах гээд байна уу гэлтэй!!!

Avatar

иргэн 2021-03-18 202.179.25.212

МАН Иргэд ээ Ялгаварлан гадуурхаж ямарч Сонголтгүйгээр Хятад вакцин шахаж байгаагаа Тайлбарла

Avatar

хотын уугуул иргэн 2021-03-18 64.119.16.18

Вакцинаа Японы өгсөн 70 сая ам. долларын вакцины зээлээр аваад байгаа юм у эсвэл буцалтгүй тусламж юм уу. Хэрэв буцалтгүй тусламж юм бол тэр 70 сая ам, долларынхаа ядаж 10 сая-аар нь 2 сая Спутник вакцин авахад хангалттай шүү дээ. Заавал Файзер, АстраЗенека гэх үнэтэй вакин авах гээд зүтгээд байгаа нь ямар учиртай юм бээ..Барууны лобби юу…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж