Вакцины нөөц боломжид тааруулан хүн амаа дархлаажуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Вакцины нөөц боломжид тааруулан хүн амаа дархлаажуулж байна

Вакцины нөөц боломжид тааруулан хүн амаа дархлаажуулж байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.3.17)  21 цэгээр 17 мянган хүн вакинд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар манай улс хүн амынхаа 6.7 хувийг дархлаажуулсан байна. Тодруулбал, хөл хориог сулруулж, дархлаажуулалтд эхэлснээс хойш 155489 хүн вакцинд хамрагджээ. Энэ сарын 10-аас эхлэн вакцинжуулалтыг эрчимжүүлж, хоногт дунджаар 15 мянган хүнээ дархлаажуулж байгаа ч яст мэлхийн хурдтай байна гэх шүүмжлэл тасрахгүй байна. Энэ асуудалд Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.18/ дараах тайлбарыг өглөө.

ХҮН АМЫН 6.7 ХУВИЙГ ДАРХЛААЖУУЛСАН НЬ ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ

-ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.БОЛДМАА: 

-Манай улс Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, ОХУ-д үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн вакциныг хүлээн авсан. Энэ нь нийт 464.400 мянган хүн тун вакцин. Энэ бол тийм ч их тун биш. Үүнийг хоёр тунгаар тооцох хэрэгтэй. Тиймээс одоо байгаа вакцины нөөц боломждоо тааруулан вакцинжуулалт зохион байгуулж байна. Гэсэн ч вакцинжуулалт маш хурдтай байгаа. Манай  улс одоогоор хүн амынхаа 6.7 хувийг вакцинд хамруулсан нь өндөр үзүүлэлт гэж бодож байна. Иргэдэд анхааруулахад, вакцин хийлгэсний дараа дархлаа тогтохгүй. Хоёр дахь тунгийн дараа дархлаа тогтоно.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр  манай улс гадаадаас тусламжаар авсан вакцин 11.3 хувийг эзэлж байна. Үүнд,

  • АстраЗенека 150000 тун
  • Синофарм 300000 тун
  • Covid-19 халдварын эсрэг вакцины 2.600.000 тун /Япон/

Одоогоор Японоос Covid-19 халдварын эсрэг вакцины 2.600.000 тун вакцин ирээгүй байна. Харин Ковакс хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека 14 мянган тун вакцин хүлээн аваад байна.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд,

  • Файзер 25470 тун
  • АстраЗенека 160-270.000 тун вакцин авахаар тус тус яригдаж байна.

Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд цаашид  Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцины 30 хүртэлх хувийг хүлээн авахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж