Мишээл групп нь 2003 оноос Мишээл Экспо, Мишээл тавилгын их дэлгүүр, Мишээл барилгын их дэлгүүр, Төрийн нэг цэгийн үйлчилгээ, Мишээл Walking Street зэрэг худалдаа үйлчилгээний салбарт ямагт анхдагч байх зорилтын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаад Сингапур улсын жишгээр Мишээл Сити мега төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн нэг хэсэг болох Мишээл Резиденс орон сууцны төслийг танилцуулж байна.
Мишээл Резиденс нь Монголд анх удаа Сингапурын жишгээр “Бизнес зэрэглэл”-ийн орон сууц концепцийг хөгжүүлж байгаа бөгөөд орон зай томтой, тав тухтай, архитектурын шинэлэг шийдэлтэй, бат бөх чанар, консерьж үйлчилгээгээрээ бусад орон сууцаас ялгарах төсөл юм. Нийт 227 айлын 3-5 өрөөтэй 107м2-237.25м2 талбайтай байхаар төлөвлөгдсөн.
- ОЛОН ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМГИЙН ОЙР
Мишээл Резиденс нь олон төрлийн үйлчилгээнд хамгийн ойр байгаа нь таныг гэр бүлдээ цаг гаргах боломжийг бүрдүүлнэ.
- Монголын хамгийн том Олон Улсын Экспо төв
- Монголын хамгийн том Тавилгын их дэлгүүр
- Монголын хамгийн тав тухтай Барилгын их дэлгүүр
- Хамгийн их Төрийн үйлчилгээ төвлөрсөн “Нэг цэгийн үйлчилгээ”
- Монголын анхны аялал жуулчлалын Walking Street гудам
- Хан-Уул дүүргийн хамгийн том хувийн “Эмнэлэгүүдийн нэгдсэн тауэр”
- Монголын анхны хүүхдэд зориулсан “Боловсролын нэгдсэн тауэр”
- Сингапурын RAFFLES INSTITUTE-н Олон Улсын Хүүхдийн Цэцэрлэг
- Италийн Венец хотын концепциор байгуулж буй 200 павилон бүхий “Little Venice” их дэлгүүр
- Өндөр зэрэглэлийн “Бизнес Тауэр”
- Монголын хамгийн том Kid’s World “Хүүхдийн тоглоомын төв”
- Монголын 16 үйл явдлыг өгүүлэх “Хаадын цогцолбор” үзвэр үйлчилгээний төв
- Монголын хамгийн том, бүрэн тохижилттой ногоон байгууламж “Байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн”
- ШИНЭЛЭГ АРХИТЕКТУР
Мишээл Резиденс нь 4 блокоос бүрдэх бөгөөд айл бүрт байгалийн гэрэл сайн тусах, давхартаа 2-4 айлтай, бүх талбайг ашиглах зориулалттайгаар төлөвлөсөн. Францын “Аркетайп Монголиа” https://www.archetype-group.com/ ХХК тус төслийн барилгын зургийг зурж, хяналт тавьж байна.
- ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН
Мишээл Резиденс орон сууцанд оршин суух хүүхдүүдэд зориулсан 2,200м2 тоглоомын төв, төрсөн өдөр тэмдэглэх эвент өрөө, орон сууцны авто зогсоолын дээврийг ашигласан хүүхдийн тоглоомын талбай, олон улсын цэцэрлэг зэргийг цогцоор нь төлөвлөсөн.
- ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ БОЛОМЖ
Улаанбаатар хотын “захирагчийн ажлын албаны захиалгаар” Мишээл групп ХХК нь өөрийн 100 гаруй харилцагчидтай хамтран нэг ч бут, сөөг хөндөлгүйгээр байгалийн жимийг ашиглан Туул голын эрэг дагуу 11 га Ногоон байгууламжийг тохижуулж байна. Оршин суугчид гэрээсээ шууд гүүрэн гарцаар дамжин Ногоон байгууламж руу орох боломжтой.
- Алхалт, гүйлтийн зам
- Хүүхдийн элсэн тоглоомын хэсэг
- Нарлах талбай
- Бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад зориулсан дасгалын цогц талбай
- БАРИЛГЫН ЧАНАР БА ХИЙЦ
Мишээл Резиденс төсөл дээр Монголын шилдэг инженер, гүйцэтгэгч компаниуд хамтран олон улсын стандартад нийцсэн барилгыг барьж байна.
- Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
- Цутгамал төмөр бетон хийцлэлтэй
- Барилгын суурийн ус тусгаарлалт нь ОХУ-н материал, технологиор хамгаалагдсан
- Барилгын гадна талын фасад 50 жилийн турш өнгө, чанараа алдахгүй
- Барилгын нийтийн эзэмшлийн талбайг Япон болон Европ брэндээр тоноглоно /Ресепшн, Лифт, Хаалга, хүлээлгийн танхим гэх мэт/
- ЗОГСООЛ БА НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
- Айл бүрт хүрэлцээтэй авто зогсоол, агуулах шийдэж өгсөн
- Цахилгаан авто машин цэнэглэх боломж
- Хог хаягдлын шилдэг менежментийг орон сууцанд төлөвлөсөн
- 24 цагийн байнгын үйлчилгээ /Харуул хамгаалалт, гэр цэвэрлэх үйлчилгээ, Ресепшн, Засвар үйлчилгээ/
- Клабхаус, Vip car wash, Саун, Фитнесс клуб
- БОРЛУУЛАЛТЫН АЛБА
Та Мишээл Сити төслөөс оффис, үйлчилгээний талбай болон орон сууц авахыг хүсвэл Хан-Уул дүүргийн Мишээл Экспо дахь БОРЛУУЛАЛТЫН АЛБА дээр өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ үү.
Утас: 7505-7788
Мишээл Резиденс орон сууцны танилцуулга видео
Мишээл Сити төслийн танилцуулга нэвтрүүлэг