Байерн Мюнхен, Челсигийн дараалсан ялалтыг аль баг зогсоох вэ?

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Байерн Мюнхен, Челсигийн дараалсан ялалтыг аль баг зогсоох вэ?

Байерн Мюнхен, Челсигийн дараалсан ялалтыг аль баг зогсоох вэ?

УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хасагдах шатны хариу тоглолтууд өчигдөр/2021.03.17/ явагдаж, шөвгийн найман багийн нэрс бүрэн тодорлоо.


  • Байерн Мюнхен 2 – 1 Лацио

Европын аваргуудын цомоо хамгаалах аян одоогоор саадгүй явагдаж байна. Өчигдөр Байерн Мюнхен талбайдаа Италийн Лациог хүлээн аван Роберт Левандовски, Эрик Максим Чупо-Мотин нарын хоёр гоолын ачаар буулган авав. Лациогоос Марко Пароло 82 дахь минутанд багийнхаа цор ганцыг оруулжээ. Камерун довтлогч Чупо-Мотин талбайд гараад ердөө 121 секундын дотор гоол оруулсан нь өчигдрийн тоглолтын онцлох үйл явдал байлаа.

Байерн Мюнхен Аваргуудын лигийн хүрээнд сүүлийн 19 тоглолтондоо ялагдаагүй явна.

  • Челси 2 – 0 Атлетико Мадрид

Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт Лондонд явагдсан. Эхний тоглолт Румынд явагдахад Оливье Жиругийн гайхалтай гоолоор хожсон Челси өчигдөр ч илүү баг нь байлаа. Тоглолтын эхний гоолыг Хаким Зиеш оруулж, Челси тэргүүлж эхэлсэн. Диего Симонегийн залуус тоглолтыг эргүүлэх гэж удаа дараа оролдож байсан ч Челсигийн хаалгач Эдуард Менди болон хагас хамгаалагч Н’Голо Канте нар зогсоож байлаа. Тоглолтын 81 дэх минутанд Атлетико Мадридын төвийн хамгаалагч Стефан Савич Челсигийн Антонио Рудигерыг санаатайгаар тохойдож, шүүгч тэр дор нь улаан хуудсаар торгож, Мадридын баг айлын талбайд арвуулаа үлдэв. Хүн дутуу, дээрээс нь хоёр гоол хийх шаардлагатай болсон Атлетико Мадрид тоглолтын төгсгөлд дахин нэг гоол алдаж, хожигдох нь ойлгомжтой болсон. Тоглолтын эцсийн гоолыг Челсигийн Бразил хамгаалагч Эмерсон шүүгчийн мэдлийн 90+4 дэх минутанд оруулав.

Челси Герман дасгалжуулагч Томас Тухелийн удирдлага дор 13 тоглолт дараалан хожигдоогүй явна.

УЕФА Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа маргааш/2021.03.19/ явагдах хуваарьтай. Дараах найман багийн аль нь энэ улирлын Аваргуудын лигийн аваргаар тодрох бол ?

  • Челси
  • Байерн Мюнхен
  • Манчестер Сити
  • Реал Мадрид
  • Ливерпүүл
  • ПСЖ
  • Порто
  • Боруссиа Дортмунд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж