"Ажлаа өг” гэж шахаад байсан учраас өргөдлөө өгсөн

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

"Ажлаа өг” гэж шахаад байсан учраас өргөдлөө өгсөн

"Ажлаа өг” гэж шахаад байсан учраас өргөдлөө өгсөн

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд  өчигдөр /2021.03.17/ хөл хорио тогтоохтой зэрэгцээд хорооны засаг дарга нь  солигджээ. Хөл хорио тогтоох тухай дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн захирамжид 26 дугаар хорооны дарга "Г.Отгонбаатар биш О.Түвшин" гэж бичсэн байснаас засаг дарга нь солигдсоныг оршин суугчид мэджээ. Улмаар оршин суугчид үүнийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулан хороон даргаа эргүүлэн ажилд нь томилохыг өчигдөр шаардсан байдаг.

ИРГЭНИЙ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХЭНД ТӨРИЙН  ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТНУУД ХАЛДАЖ БОЛОХГҮЙ

Тэгвэл өнөөдөр /2021.03.18/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга асан Г.Отгонбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг даргаар хоёр жил дөрвөн сарын хугацаанд ажилласан. Хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд томилогдсон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сонгогдож дүүргийн засаг  даргаар батламжлагдсан. 2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын нам /МАН/ олонх болж дүүргийн засаг барьж ажиллаж байгаа. Ардчилсан  намын үед ажиллаж байсан хороодын засаг дарга нарыг орон нутгийн сонгуулийн дараагаар ээлжлэн ажлаас нь халсан.

Сүүлийн өдрүүдэд “Дүүргийн засаг дарга багаар ажиллах шаардлагатай байна. Ажлаа өг” гэж  дарамталж, шахаад байсан учраас ажиллахад хүндрэлтэй байлаа. Тиймээс гуравдугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Залуу хүн байж заавал шахаан дунд ажиллах шаардлагатай эсэхийг их бодсон. Дүүргээс өдөр бүр дуудаад "Ажлаа өг" гээд шахаад  байсан учраас тэвчих амаргүй байлаа. Уг нь хийж буй ажлаасаа эрч хүч авах ёстой байтал дээд шатны удирдлагуудаас дарамт ирэх нь  хэнд ч амаргүй. Дүүрэгт сонгогдсон төлөөлөгч учраас иргэдтэйгээ холбоотой байна. Ер нь иргэний сонгох, сонгогдох эрхэнд төрийн  захиргааны албан тушаалтнууд халдаж болохгүй.  МАН заавал бүх шатны байгууллагад өөрсдийнхөө хүмүүсийг ажиллуулах гэж улайрах шалтгаан юу байгаа юм бэ.  Уг нь хорооны иргэдийн сонголтыг аль ч нам гарсан хүндэтгэх ёстой.  Уг нь бид чинь Ардчилсан нийгэмд  амьдарч байгаа шүү дээ” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж