Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдлоо

Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдлоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль өчигдөр /2021.03.17/ цахимаар явагдсан. Цахим сонгуулийн дүнг өнөөдөр /2021.3.18/ танилцууллаа. Цахим сонгуульд 56985 гишүүн оролцож саналаа өгчээ.

Ингээд нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдлоо.

АН-ын ҮБХ-ны сонгууль нь 14 аймаг, зургаан дүүргийн 53 тойрогт явагдсан бөгөөд 100 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Уг дүнг 12:00 цагаас ҮБХ-ны хуралдаанаар танилцуулж, батламжиллаа.

Түүнчлэн АН-ын даргын цахим сонгуулийг дөрөвдүгээр сарын 25-нд мөн цахимаар явуулах бөгөөд уг сонгуульд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19-нд бүртгэж эхлэх юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж