Халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцууллаа

Халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцууллаа

Улсын хэмжээнд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 100 давж, халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нийслэл нь халдварын голомт болсон тул эрсдэлгүй нэг ч хороо, гудамж байхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Тус яамны өнөөдрийн мэдээллээр covid-19 халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцууллаа. Тодруулбал,

  • Чингэлтэй дүүргийн 6, 13, 14 хороо
  • Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18 25 26 28
  • Хан-Уул дүүргийн 15, 16, 21 дүгээр хороо
  • Баянгол дүүргийн 4 5 6 25
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35, дугаар хороо өндөр эрсдэлтэй.

Дээрх хороодод амьдарч буй иргэд, төрийн албан хаагчид халдварт өртөх магадлал өндөр болохыг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө. Мөн эх уурхай нь тодорхойгүй халдвар дараах хороодод илэрлээ.

  • Баянзүрх дүүргийн 5, 10, 22 дугаар хороо
  • Баянгол дүүргийн 13, 15, 25 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 20, 25, 40 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Улаанбаатарт халдварын эрсдэл өндөр байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж