Путин дахин дайн эхлүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Путин дахин дайн эхлүүлэх үү?

Путин дахин дайн эхлүүлэх үү?

ЗХУ-ын үед КГБ-ын бэлтгэгдсэн офицер байсныхаа хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг нэгэн. Гэхдээ 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг “Ангийн хамгийн хойно уйдаад сууж байдаг хүүхэд шиг харагддаг” хэмээн ярьсан нь Путины уурыг илэрхий хүргэж байжээ. Түүнийхээр бол ангийн хамгийн хойно суудаг хүүхдүүд амбиц муутай байдаг аж. Харин Путин 21 жил төр барихдаа эхний өдрөөс л эхлээд өөртөө болон Орос оронд маш том амбицтай байсан гэдэг.

Тэрбээр Орос гэхээс илүү ЗХУ-д үнэнч, эх оронч хүн бөгөөд 2000 онд Ерөнхийлөгч болмогцоо хамгийн түрүүнд ЗХУ задрахад үгүй болсон улс төр, эдийн засгийн гол хөрөнгө болох том аж үйлдвэрүүд, шүүх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үндэсний бодлогыг сэргээх зорилт тавьжээ. Харин түүний дараа гурав, дөрөв дэхь удаагаа сонгогдохдоо тэрбээр гол амбицаа геополитик руу чиглүүлсэн байна. Тийнхүү Путин нь Украинаас Крым хойгийг буцаан авах, Сиритэй эвсэх, Барууны ардчилсан орнуудад КГБ-ын “Идэвхтэй арга хэмжээ” хэмээн нэрлэдэг янз бүрийн кибер халдлага хийх зэрэг бодлого баримталж эхэлжээ.

Харин өдгөө Крымын Аншлусын долоон жилийн ойгоор Украины түүхийг давтах тохироонууд бүрдэж эхэлсэн байна. Тиймд болох гэж буй үйл явдлыг урьдчилан таамаглаж, тохирсон төлөвлөгөө боловсруулан ажиллах нь Байдены хийх ёстой гол ажлуудын нэг хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.

Путин ч гэсэн дор хаяж хоёр шалтгаанаар дээрхтэй ижил том, зоримог алхмууд төлөвлөж байгаа гэнэ. Нэгдүгээрт, стратегийн талаас Путин өөрийн болон Орос улсын нэр хүндийг сэргээх хүсэл аж. Хоёрдугаарт, тактикийн хувьд тэрбээр цар тахлаас болж улсын эдийн засаг зогсонги байдалд орж, сэргэхэд олон жил зарцуулагдахаас үл хамааран насан туршдаа Ерөнхийлөгч байхаар төлөвлөж байгаа юм. Мөн ардчиллыг дэмжигч Алексей Навальныйг шоронд хорьсон нь  ОХУ-д 2011 оноос хойш анх удаа 100 гаруй хотыг хамарсан том эсэргүүцлийн жагсаал болоход нөлөөлсөн юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Путины үнэлгээ 2012, 2013 онд 65 хувь байсан бол 2014-2018 онд 81 хувь болж өссөн байна. Мэргэжилтнүүд үүнийг Крымын зөвшилцөлтэй холбоотой хэмээн үздэг аж. Харин улс төр судлаачдын харж байгаагаар Путин өдгөө 2012 оныхоосоо илүү улс төр, эдийн засгийн хувьд нягт уялдаатай ажилладаг болсон бөгөөд Крымийн зөвшилцөл үгүй болмогц өмнө нь хийж байсан шигээ богино амжилттай дайн хийж санасандаа хүрэх боломжтой гэнэ.

Путин 1999 оны наймдугаар сард Ерөнхий сайдаар томилогдохдоо бараг танигдаагүй байсан ч 2000 оны эхэн үеэр Чечений хоёрдугаар дайныг эхлүүлснийхээ дараа 80 орчим хувийн үнэлгээтэй болсон юм. Түүнээс хойш 2008 онд Гүржийн эсрэг тав хоногийн дайн хийсний дараа Путины үнэлгээ хамгийн өндөр буюу 88 хувьд хүрсэн аж.

Иймд Путин нэр төрөө сэргээхийн тулд дахин богино хугацааны дайн хийж ялалт байгуулахаар төлөвлөж байж магадгүй юм. Хэрвээ үнэн бол ямартай ч дайн эхлүүлэх улс олдохгүйн зовлон үгүй юм. Наад зах нь тэрбээр таван хөршийнхөө аль нэгтэй нь дайтаж болох аж. Таван хөршийн гурав нь буюу Гүрж, Молдав, Украин улсууд Оростой асуудалтай байгаа бөгөөд түүнийг цэргийн түрэмгийллээр сэргээхэд тун амархан гэнэ. Мөн Казахстаны хувьд Беларусийг эс тооцвол бусад ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас илүү олон буюу 3.5 сая орос угсааны ард иргэдтэй ба тэдгээр нь хоёр орны хилийн заагийн хойд зургаан мужид аж төрдөг юм. Тиймээс Талибан Афганистаныг дарж, төв Азид тэлж эхэлбэл ОХУ Казахстан дахь оросудыг хамгаалах нэрээр цэрэг илгээж болох юм. Гэвч эдгээр болзошгүй дайнууд нь Путины нэр төрөө сэргээх санааг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх нь тун эргэлзээтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж