ЭМЯ: 89 настай эрэгтэй нас барж,158 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 89 настай эрэгтэй нас барж,158 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: 89 настай эрэгтэй нас барж,158 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, March 17, 2021

Өчигдөр /2021.03.17/ нийт 17044 сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол  4498 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА: 

-Өнгөрсөн 24 цагт 81 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдэж, нийт орон нутгийн өвчлөл 358 боллоо.

Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж, хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Эмчлүүлж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан. Тухайн хүн 89 настай эрэгтэй, ХӨСҮТ-д 24 хоног эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас барсан. Халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилж, артерын дутагдал, амьсгалын нэн хүнд дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан. Амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан.

ХАЛДВАРЫН ШИНЭ ГОЛОМТ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Батлагдсан 158 тохиолдлын 137 нь ойрын хавьтлын хүмүүс бол 21 хүний халдварын эх уурхайг тандалт судалгаагаар илрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор халдварын шинэ голомт илрээгүй болохыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Өнөөдрийн байдлаар халдварын онош нь батлагдсан 1201 хүн эмчлүүлж байна. Үүнээс 1075 хүний бие хөнгөн, 115 нь хүндэвтэр, 8 хүнд хүн байгаа бол гурван хүний биеийн байдал маш хүнд байна.

        ХУЛГАЙН ЗАМААР ХЭНТИЙ АЙМАГТ ЗОРЧИХ ГЭСЭН ЗӨРЧИЛ ГАРЛАА

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР

– Орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа нь та бидний ухамсараас шалтгаалж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй иргэн өчигдөр Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон зөрчил гаргасан. Иргэд та бүхэн аливаа асуудалд хариуцлагатай хандахгүй бол өвчлөл газар авах эрсдэлтэй. Иргэд вакцинжуулалтад хамрагдахдаа PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. Вакцинжуулалтын цэгүүдийг нэмсэнтэй холбогдуулан PCR шинжилгээний цаг дуусч, шинжилгээ авах төвүүдийн тоог багасгажээ. Иймд эмнэлэг, аж ахуйн нэгж, албан байгууллагууд PCR шинжилгээний бичиг шаардахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулав. Тухайлбал, нэг ажилтан 10 гаруй удаа PCR шинжилгээ өгсөн тохиолдол гарсан банйа. Аж ахуйн нэгж албан байгууллагууд PCR шаарддаг гажуудлаа зогсоох хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд амбулаторийн үзлэгээр өвчтөнүүдээс шинжилгээний бичиг шаардахгүй.

        "ВАКЦИНД ХАМРАГДСАН ИРГЭД ХАЛДВАРТ ӨРТСӨН ТУЛ 2 ДАХЬ ТУНГ ХИЙХГҮЙ"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцинд хамрагдсан хүмүүс халдварт өртсөн. Тэдэнд ямар эмчилгээ хийж байна вэ. Вакцины дараагийн тунг хэзээ хийх боломжтой вэ?

-Вакцинд хамрагдсан хүмүүс халдаврт өртсөн. Шалтгаан нь, вакцины эхний тунгийн дараа бүрэн дархлаа тогтоогүй үед халдвар хамгааллын дэглэм мөрдөхдөө хайхрамжгүй хандсан. Тэдэнд халдварын эсрэг зохих эмчилгээг явуулж байна. Эдгээр хүмүүст дараагийн тунг тарихгүй. Бүрэн эдгэснээс хойш найман сарын дараа дахин вакцины эхний тунг тариулж, давтан тунгаа тариулж байж дархлаа тогтоно.

-Вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6-нд хийлгэх хүний тунг тавдугаар сарын 6-нд болгож товыг хойшлуулсан байна. Хугацаа хойшилж буй шалтгаан нь юу вэ. Монголд татан авсан вакцинуудыг эмийн бүртгэлд бүртгэсэн үү ?

-“АстраЗенека” вакцины тухайд 4-5 долоо хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай. Сүүлийн үеийн олон улсын судалгаагаар давтан тунгийн зайг уртасгаж, 12 долоо хоног хүртэл үр дүнтэй гэж дүгнэсэн. Тиймээс бид найман долоо хоног үр дүнтэй гэж үзсэн тул дөрөвдүгээр сарын 23-аас давтан тунг эхлүүлж байна. Мөн синофарм вакциныг гуравдугаар сарын 15-аас хийж эхэлсэн тул эдгээр хүмүүсийн давтан тунг сарын зайтай буюу дөрөвдүгээр сарын 15-аас эхэлж хийгднэ. Одоогоор "АстраЗенека" вакцин ДЭМБ-д бүртгэлтэй байна. "Синофарм" вакциныг гуравдугаар сарын 15-аас бүртгэхээр ярьсан. Манай улс одоогоор зургаан үйлдвэрийн  дөрвөн төрлийн вакциныг эмийн үйлдвэрлэлд бүртгээд байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж