Монголын холимог тулаанчдыг чухал тулаанууд хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Монголын холимог тулаанчдыг чухал тулаанууд хүлээж байна

Монголын холимог тулаанчдыг чухал тулаанууд хүлээж байна

Монголын холимог тулааны тамирчид хилийн чинадад эх орныхоо нэрийг дуурсгасаар байна. Одоогийн байдлаар Монголын дараах дөрвөн тамирчны тулаан зарлагджээ.


  • UFC – Д.Батгэрэлийн эсрэг Кевин Нативидад

Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны UFC-261 өдөрлөг ирэх дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Д.Батгэрэл  АНУ-ын 27 настай тулаанч Кевин Нативидадын эсрэг тулалдана. Өдгөө 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд хоёр тулаан хийж, нэг ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна. Харин түүний өрсөлдөгч Кевин Нативидад өмнө нь LFA холбоонд харьяалагддаг байсан бөгөөд UFC холбооны анхны тулаандаа ялагдсан үзүүлэлттэй. Д.Батгэрэл түүний UFC холбооны хоёрдахь өрсөлдөгч.

  • LFA – Д.Батсүмбэрэлийн эсрэг Спайк Карлайл

АНУ-ын LFA холбооны LFA103 өдөрлөг гуравдугаар сарын 26-ны зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийн оргил тулаанд Д.Батсүмбэрэл АНУ-ын тулаанч Спайк Карлайлын эсрэг тулалдана. 33 настай Д.Батсүмбэрэл мэргэжлийн холимог тулаанчийн замналдаа долоо ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй. Түүний энэ удаагийн өрсөлдөгч Спайк Карлайл нь өмнө UFC холбоонд харьяалагдаж, гурван тулаан хийж байсан аж. Америк эрийн хувьд замналдаа 12 тулаан хийж, 9 ялж, гурав ялагдсан үзүүлэлттэй.

  • RoadFC – М.Нандин-Эрдэнийн эсрэг Пак Сьён Мо, Н.Чингүжавын эсрэг Ян Жи Хо

Өмнөд Солонгосын Road FC холбооны ARC004 өдөрлөг гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монголын хоёр тамирчин тулаан хийнэ. Эхлээд Н.Чингүнжав Солонгос тулаанч Ян Жи Хогийн эсрэг тулалдах болно. Өдгөө 24 настай Н.Чингүнжав мэргэжлийн холимог тулааны анхны тулаандаа харамсалтайгаар ялагдсан бөгөөд энэ нь түүний хоёр дахь тулаан болж байна. Харин ARC004 өдөрлөгийн оргил тулааныг тав дараалан ялагдаагүй яваа М.Нандин-Эрдэнэ хийнэ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч үшүгийн дэлхийн аварга, Өмнөд Солонгосын 28 настай тулаанч Пак Сьён Мо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж