Сурагчид энэ сарын 22-ноос амарч ирэх сарын 6-нд хичээлдээ орно

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Сурагчид энэ сарын 22-ноос амарч ирэх сарын 6-нд хичээлдээ орно

Сурагчдын  III  улирлын амралт эхлэх хугацаа хөдөө орон нутагт өөр байгаа гэсэн мэдээлэл ирсэн юм. Яагаад өөр байгаа, чухам хэзээнээс хэд хоног амрах талаар БСШУЯ-ны   Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн А.Цолмонгоос тодрууллаа.

-Сурагчдын амралт хэзээнээс эхлэх юм бэ. Орон нутагт энэ сарын 18-наас эхлэх юм уу?

-Улсын хэмжээнд энэ сарын 22-ноос эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулиуд амарна. 11, 12 жилийнх гэж ялгаа байхгүй. Бүгд нэг зэрэг амрах болно.

-Амралтын хугацаа бас өөр өөр байгаа гэсэн. Яг хэдэн хоног амрах вэ?

-Зарим хүмүүс гахайн томууны үед тогтоосон хориог нөхнө гэж ойлгоод байгаа болотой. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгээ бид тухайн үед мэдэгдэж байсан. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулиуд энэ сарын 22-ноос эхэлж 14 хоног  амраад ирэх сарын 6-нд хичээлдээ орно.

Х.Хангал 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж