УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа орсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдөр /2021.03.18/ 12:00 цагийн орчимд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажууллаа.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр хоригдож саяхан суллагдсан юм. Шүүхээс энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, суллагдсан. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдсэн юм.
Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөлөө
Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөлөө.
Posted by News.mn on Thursday, March 18, 2021
Холбоотой мэдээ