С.Одонтуяа: Гуйлгачин сэтгэхүйгээрээ тусламжийн л вакцин авч байна | News.MN

С.Одонтуяа: Гуйлгачин сэтгэхүйгээрээ тусламжийн л вакцин авч байна

LiveС.Одонтуяа: Гуйлгачин сэтгэхүйгээрээ тусламжийн л вакцин авч байна

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, March 17, 2021

15 : 46
2021-3-18

С.Одонтуяа: Гуйлгачин сэтгэхүйгээрээ тусламжийн л вакцин авч байна

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж холбогдох мэдээллийг авлаа.

 
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: Эрүүл мэндийн байгууллагын анхан шатанд ажиллаж байгаа хүмүүст нэмэгдэл, урамшуулал өгөөгүй байна. Тэдэнд хэзээ урамшуулал, цалин өгөх юм бэ. Цагдаа, онцгой, эмч нартай хамт л тэд ажиллаж байхад ялгаварлалт гарсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ. Тэд өөрсдөө очоод өгөхөд бэрх. Хүмүүс Хятадын вакциныг туршиж байгаа юм уу гээд ихэд асууж байна. Вакцины хүрэлцээ хангамж, сонголт байна уу. Эхний хэсэг нь Энэтхэгийн вакциныг хийлгэсэн бол одоо Хятад вакциныг хийж байна. Сонголт алга.Сонголтгүйгээс үүдэж Хятадын вакциныг би хийлгэсэн. Эхний тунгаа тариулсан хүмүүс хоёрдахь тунгаа хийлгэхгүй байх вий гэсэн болгоомжлол байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Гадаадад байгаа иргэдийн асуудал шийдэгдсэн. ГХЯ шуурхай ажиллаж, чартер нислэгтэй холбоотой мэдээллүүдийг маш тодорхой хүргэж байгаа. Мэдээлэл тодорхой байснаар иргэдийн бухимдлыг бууруулна.  Дархлаажуулалтын ажлын хэсэг УИХ-          аас байгуулагдсан. Бид долоо санал гаргаад өгсөн. Энэ саналуудаас хэрэгжихгүй байна. Нэгдүгээрт, иргэдэд очиж байгаа мэдээлэл маш бага байна. Хувийн хэвшлийнхэн хэзээ вакцин хийлгэх нь маш бүрхэг, тодорхой байгаа. Төр шахдаг сонголтгүй, тулгадаг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт,   Засгийн газар вакцины татан авалт хийлээ гээд байх юм. Дандаа буцалтгүй тусламжаар ирж байгаа вакцинууд. Засгийн газар өмнө нь төсвөө гаргаад худалдан авах төлөвлөгөөг баталсан байх ёстой. Үүн дээр маш муу ажилласан. Дандаа гуйлгачин сэтгэхүйгээрээ явдаг. Ингэж нэр нүүрээ барж болохгүй. Гуравдугаарт,   БЗД-ийн 26-р хорооны Засаг даргыг улс төрийн зорилгоор халсан. Үүнийг Шадар сайд мэдэж байх хэрэгтэй. Ажлаа мэддэг, хороогоо мэддэг бүх хүнийг халсан. Тэгэхээр тэнд халдвар нэмэгдээд замбараагүй байдал үүсээд байна.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Вакцины татан авалт хуваарийн дагуу явж байгаа. Хандив тусламжаар ирсэн вакцин эрт орж ирсэн учраас бид бүтэн сарын өмнө вакцинжуулалтын ажлаа эхлүүлэх нөхцөл боломж бүрдсэн. Мөнгөгүйдээ хандив тусламж аваад байгаа юм биш. Мөнгө нь байгаа ч вакцин нь олдохгүй байна.

14 : 24
2021-3-18

С.Амарсайхан: Зорилтот бүлгийн 30 хувийг дархлаажуулсан

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас дархлаажуулалтыг эрчимжүүлж гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 155.746 иргэн буюу нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа. Үлдсэн 352 мянган хүнийг гурав, дөрөвдүгээр сард вакцинд хамруулахаар төлөвлөж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн 11 сард 100 тэрбум төгрөгийг төсөвлөж, хүн амаа дархлаажуулж, эдийн засгийн шилжүүлэх тухай ярьж байсан. Одоо баахан тусламжаар вакцин гуйсан улс болчихлоо. Ингэхдээ тэр вакциныг авч ирсэн баатрууд болж шоудаж байна. Заавал ногоон бүсэд байгаа бүх хүнээ хамруулахаас илүү эрсдэлтэй иргэдээ хамруулах боломжтой. Одоо та бүхний хийж байгаа арга хэмжээ бүтэхгүй байна. Вакцинаасаа үнэтэй PCR шинжилгээг хийлээ. Улсын төсвөөс 5.1 их наяд төгрөгийг төсөвлөж, 2.4 их наяд төгрөг зарцуулсан гэсэн. Ийм их хэмжээний мөнгийг үрчихээд вакцины асуудлаа шийдэж чадахгүй байна вэ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

Вакцин худалдан авахад мөнгөндөө биш. Засгийн газар төлөвлөгөөний дагуу татан авалтыг хийж 317 тэрбум төгрөг Сангийн яаманд шийдэгдсэн. Яриа хэлэлцээрүүд хийж байна. "АстраЗенека” вакциныг хоёрдугаар сарын 23-наас хийж эхэлсэн. Энэ асуудалд дэлхийн олон оронд ханган нийлүүлэлтээс хамаарч байгаа. Бид долддугар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг хийнэ. Үндэсний хэмжээнд цар тахал болсон байж болзошгүй хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнтэй хийсэн.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Шадар сайдын мэдээллийг сонслоо. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг 90 хувь, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 100 хувь дархлаажуулалтад хамруулсан. Мөн төрийн албан хаагчдын 70 хувийг вакцинд хамруулсан гэлээ. Одоо 36 мянган иргэнтэй  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог яагаад гэнэт хатуу хөл хорио тогтоочихов оо. Хүнсний худалдааны төвүүд ажиллахгүй байгаа. “Энхсаран” сувилалын асуудал юу болсон бэ?

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо урьдчилсан мэдээлдэг байх холбогдох дүрэм журам бий. Зарим албан тушаалтан урьдчилсан байдлаар мэдээлэхээр гадаад явчихдаг гэж  хэлсэн байсан. Худалдаа, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хөл хорионы үеэр сайн ажиллах ёстой. Иргэдийн хүнсний торыг шалгаж болохгүй. Тус хорооны Засаг даргыг улстөржүүлж, халаа сэлгээ хийх гэж байгааг анхааруулъя. Анх “Энхсаран” сувилалаас дото 1.300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардалд авсан. Эдгээр хүмүүст хариуцлага  тооцохоор ажиллаж байна .Мөн ХӨСҮТ-ийн ажилтан хүний нэр дээр шинжилгээ өгдөг зөрчлийг илрүүлж, өнөөдрөөс ажлын хэсэг ажиллаж байгаа.

Эмийн бизнес гэх мэт асуудал шат шатандаа далд сүлжээнд орсон, шинжилгээний хариуг элдэв янзаар шивдэг зөрчил гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга албан тушаал ахисан байсныг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Шуурхай штабыг цахим болгож байгаа. Албан байгууллагын үйл ажиллагаа нь ямар байх тал дээр анхаарч ажиллана. Хууль хяналтын байгууллагууд шалгаж, ашиг хонжоо хайдаг цөөн тооны нөхдүүдэд хариуцлага тооцно Бидний зүгээс засч сайжруулах асуудал ч байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Монгол Улс дархлаажуулалтыг сайн хийж байна. Гэтэл энэ ажлыг анхан болон дунд шатны зарим нэг ажилчид тэр олон хүний нэр хүндийг унагаж байна.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Нийслэлд анх Баянзүрх дүүрэг дээр хамгийн том голомт гарсан. Хөл хорио суларсны дараагаар УДЭТ-ын голомтоос гэхэд 200 гаруй тохиолдол батлагдсан. Үргэлжлүүлэн баярын арга хэмжээнүүдээс халдвар олноор илэрсэн. Одоогоор 1140 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

Өчигдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд гэнэтийн бэлэг барьсан. Уг нь ингэж гэнэтийн бэлэг барихгүй, урьдчилж мэдэгдэж байж хөл хориог тогтооно гэж  Ерөнхий сайд хэлж байсан. 26 дугаар хорооны иргэдэд ажлаа төлөвлөх ямар ч боломж олгоогүй, өглөө босоход нь хорионд оруулчихсан. Энэ хороонд 31 мянган хүн амьдарч, 16 мянга нь ажил хийдэг маш идэвхтэй хороо. Миний ойлгосноор Эрүүл мэндийн сайд нь хөл хорио тогтоосон гэж ойлгосон. Эрүүл мэндийн сайд хөл хорионы шийдвэрийг гаргаж байгаа юм уу эсвэл УОК-ын дарга нь юмуу. Босоо удирдлагатай биз дээ. Эсвэл хэл амнаас айгаад бие бие рүүгээ чихээд байна уу. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо шиг халдвар авсан байраар нь хорьж болоогүй юмуу. 26 дугаар хорооны иргэдийг хэзээ хорионоос гаргах юм бэ. Иргэддээ итгэхгүй байгаа юм уу.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

УОК холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг аймаг орон нутаг, нийслэл дүүргүүд хангаж байгаа. Шат шатандаа ойлголтын зөрүүгүй хэрэгжих ёстой. Хэрэв 26 дугаар хорооны иргэдийн бүх шинжилгээний хариу маргаашдаа амжаад гарвал урт хугацаанд хөл хорихгүй вакцинжуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Аль болох нийтээр нь хөл хорихгүй хэсэгчилсэн байдлаар хөл хориог тогтоох чиглэлтэй л ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт аль дүүрэг, хороонд өндөр байна вэ гэдэг судалгааг НОК-т өгсөн. Бид УОК, НОК-т саналаа зөвхөн хүргүүлсэн болохоос биш хатуу хөл хорио тогтоох талаар огт тусгаагүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гуравдугаар сарын 11-нээс 16-ны хооронд 38 байранд 54 голомт 188 ойрын хавьтлыг илрүүлсэн.

12 : 29
2021-3-18

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөж, чуулган түр завсарлав

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “Өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Ард түмнийг зориудаар ядууралд хүргэж, халамж өгдөг болсон. Хар залуугаараа аймгийн засаг дарга, Ерөнхий сайд байсан хүн тангараг өргөх ёслолоо хийх эсэхээ өөрөө сайн бодсон биз. Өөрөө энэ тангараг өргөх ёслолоо хойшлуулж болдоггүй юм уу. Цар тахлын үеэр намчирхахгүйгээр ажиллая гэдгээ илэрхийлсэн шүү дээ.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлж болно гэж тусгасан байдаг. Холбогдох хууль журамд заасны дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг эхлүүлье. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойш 14.00 цагаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Posted by News.mn on Wednesday, March 17, 2021

12 : 20
2021-3-18

“Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг УИХ дэмжсэнгүй”

УИХ-ын чуулганы хуралдаанаар АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай асуудалд УИХ-ын гишүүдээс санал асуулга асууж байна.

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-Би энэ асуудлыг ойлгохгүй байна. Элчин сайд Ё.Отгонбаяр шиг туршлагатай хүн томилогдоно гэдэг ховор тохиолдол. Ийм хүнийг олон нийтийн сүлжээнд гарсан асуудлаар эгүүлэн татах гэж байгаад харамсч байна. Хийсэн ажлаа олон нийтийн сүлжээнд бичсэнийг буруутгаж болохгүй юм. Энэ хүний санал санаачлагаар залуус АНУ-д хямд үнээр суралцаж байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо яагаад ийм хариуцлагагүй шийдвэр гаргасан юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлаад олон хэлэлцээр хийсэн ч гурван жил юу ч хийхгүй, захиа бичээд л сууж байдаг. Гадаад харилцааны яамны албаныхны харилцаа, ёс зүй гэж байна уу. Алдаа дутагдлаа засахгүй байна. Энэ хүмүүсийн төлбөрийг монголын ард түмэн төлж байна. Энэ мэт олон асуудлыг хийхгүй мөртлөө сошиал сүлжээнд хүн муулаад сууж байдаг. Ямар завтай хүн бэ?

УИХ-ын гишүүн Б.БАТЦЭЦЭГ:

-Элчин сайдын хувьд олон нийтийн сүлжээнд бичсэн асуудлаар өөрөө тайлбар хийх байх. Европын холбооноос “Донор орнууд талархал илэрхийлээгүй” тухай мэдээлсэн. Бид тус холбооны төлөөллийг яамны байрандаа хүлээн авч, талархал илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Би хоёр асуудлаас болоод Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нь зөв гэж бодож байна. Шүүхийн процесс дуусаагүй байхад Монголын Элчин сайд хүн илт нэг талд ороод сууж байдаг. Албаныхаа и-мэйл хаягийг ашиглаад сайд нарын хүүхдүүдийг сургуульд оруулж өгөөч гэж гуйж болдог юм уу. Тэр хүн гавьяа хийсэн байж магадгүй. Бүх Элчин сайдуудад сануулж хэлэхэд ийм ёсгүй .

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Би энэ асуудлыг дэмжиж байна. Төрийн бүх шатанд сахилга, хариуцлагыг сайжруулъя гэж ярьж байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчдыг намын шахаагаар томилдог асуудлыг болъё. Энэ хүн олон нийтийн сүлжээг ашиглаж, олон улсын шүүхээр хэлэлцэж байгаад асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь ноцтой асуудал. Тэр хүний байр суурь, Монгол Улсынх биш. Өнөөдөр бүх хүнтэй  хариуцлага тооцно гэж эрх баригч намын дарга нар олон удаа хэлсэн шүү. Ард түмэн харж байгаа.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Сүүлийн үед Ерөнхийлөгч, Засгийн газар ч бай хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, хавтаст хэрэгтэй  холбоотой зүйлийг уралдан ярьж байна. Элчин сайд Ё.Отгонбаярын албаны и-мэйлийг ямар шугамаар олон нийтэд дэлгэж байгаа вэ. Гадаадын тусгай алба эсвэл монголын тусгай байгууллага ил болгож байгаа юм уу. Цаашдаа энэ Элчин сайд ч бай Засгийн газар ч бай төрийн алба хаагчдын албан и-мэйл хаягийн нууцлалыг хэрхэн хамгаалах вэ.

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:

-Гадаад харилцааны яам бол төрийн тусгай алба. Энд сэдэв алдахад 17 жилийн ял авах асуудал гардаг. Элчин сайдын яамны мэдээлэл хэрхэн задарсан бэ. Энэ асуудлыг дотроосоо гаргасан бол яаманд энэ асуудал хөндөгдсөн үү. Гадаад харилцааны яам энэ асуудалд хариулж өгнө үү. Боловсролын асуудал Элчин сайдын яамны хариуцдаг ажлын нэг. Элчин сайд Ё.Отгонбаяр “Мянганы сорилтын сан”-тай хамтран ажиллахад идэвх чармайлт гаргаж байсан.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Элчин сайд Ё.Отгонбаяр сайн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг хангахад хичээл зүтгэлтэй ажилласан. Одоо цар тахлын вакцин, боловсролын гээд олон ажлыг хийж байгаа юм билээ. Эгүүлэн татах гээд байгаа үндэслэл дээр олон нийтийн сүлжээгээр байр сууриа муулсан асуудлыг хэлж байна. нийт 30 мянга гаруй монголчуудыг Элчин сайдгүй байх нь зөв ч юм уу.

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

-Элчин сайдын яамны албаны цахим сайтад нэвтрэх нууц үг, харилцах эрхийг хариуцсан төлөөлөгч байдаг. Элчин сайдын мэдээлэл алдсантай холбоотой тайлбарыг авсан. Ингэхэд ийм захидал бичсэн ч ялгавартай хандаж бичдэггүй гэдгээ хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Элчин сайд Ё.Отгонбаярыг ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна. Олон нийтийн сүлжээнд Засгийн газар, Ерөнхийлөгчийн муулж, бичсэн зүйл байхгүй байна. Гуравдагч хөрш орны худалдааг дэмжих хууль баталсангүй гэх юм. Энэ асуудлыг Элчин сайд баталдаггүй. Гуравдугаарт улстөрчийн хүүхэд ч байна уу, нэг монгол хүүхдийг их сургуульд сургах гэсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир:

-Гурван жилийн хугацаанд гуравдагч хөрш орны худалдааг дэмжих хууль батлахад идэвх зүтгэл гаргаж, нэг ч удаа уулзаагүй. Хүүхдийн сургалт төлбөртэй холбоотой нэг ч үг өгүүлбэр байхгүй.

Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахгүй гэсэн Байнгын хорооны хурлын саналыг оруулж санал хураалт явуулахад нийт 69 гишүүнээс 38 дэмжиж, 55.1 хувийн саналаар баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Одоо чуулганы хуралдаан Ж.Эрдэнэбат тангараг өргөж байна.

11 : 25
2021-3-18

“Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулна”

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс Нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 10-нд зохион байгуулах талаар санал асуулга асууж байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргоос нэр дэвшсэн Д.Сумъяабазар Хотын дарга болсон учраас түүний оронд нөхөн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар УИХ тогтоол баталсан ч энэ удаад өөрчлөлт оруулж, 2021 оны аравдугаар сард зохион байгуулахаар болсон юм. 

УИХ-ын гишүүн Д.ДОРЖХАНД:

-Мөнгө хэмнэх үүднээс хоёр сонгуулийг нэгтгэж зохион байгуулна гэж байсан. Яагаад тусдаа зохион байгуулахаар болов. Эрх баригч нам хэзээ, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдэж байна. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн санхүүжилт гаргаж байгаад хэн хариуцлага хүлээх юм бэ?

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-Хоёр сонгуулийг 2020 оны арванхоёрдугаар сард шийдэхдээ нэг өдөр санал хураалт явуулахаар зохицуулсан. Зардлын хувьд тусад нь хийвэл их зардал гарах нь ойлгомжтой. Зардлын тооцоог цагдаа, улсын бүртгэлийн байгууллагаас авч дахин тооцоолол хийсэн. Хоёр өөр зохицуулалттайгаар хийх нь техникийн хувьд хүндрэлтэй. Саналын дүн гарахад эрсдэл үүсэх магадлалтай учраас УИХ-ын даргын нэр дээр энэ саналаа ирүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Тусдаа зохион байнгуулбал ямар зардал гарах вэ. Тусдаа байхыг дэмжиж байна. Сонгуулийн Ерөнхий хороо нь 400 сая төгрөгийн зардал гарна гэж мөнгө босгодог юмаа болимоор байна. Улс орон чинь туйлдаж гүйцлээ. Ардын намд орохгүй бол гадаадад сурч болохгүй гэх юм. Бүртгэлийн байгууллага хүртэл Ардчилсан намыг самрахад оролцох юм.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Нөхцөл байдал ингээд өөрчлөгдөж болдог юм уу. Зургадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг зохион байгуулна гэж байсан. Гэтэл одоо эсрэг юм ярьж, ард түмнээр тоглож байна. Та бүхэн нөхөн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж бодож байна.   Нэг өдөр санал хураалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байхад хүндрэл үүсэх, техник хэрэгслийн асуудал үүсэх эрсдэлтэй учраас

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд болгож өөрчилж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой. МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг Н.Энхбаяр даргад анхааруулъя.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Нөхөн сонгуулийг хойшлуулж байгаад их эргэлзэж байна. Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах ажлыг тус тусад нь зохион байгуулж, хойшлуулж байгаа нь улс төрийн зорилготой. Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдон гэдгийг хуулиараа өөрчилж байгаа. Зургадугаар сарын 9-нд сонгуулиа хийчхээд долдугаар сард хүртэл хүлээж байгаад тангараг өргөх юм уу. Ингэж хууль дээдлэх зарчмаа алдагдуулж байх юм уу.

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтад нийт 68 гишүүнээс 35 дэмжиж, 51.5 хувийн саналаар баталлаа.

09 : 46
2021-3-18

Ж.Мөнхбатыг Төрийн байнгын хорооны даргаар томилов

Чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар 33 гишүүн, танхимд 18 гишүүн оролцож байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн чуулганы эхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн болсон учраас түүний оронд Ж.Мөнхбатыг тус байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргын томилгоотой холбоотой гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Төрийн байгууллалтын Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн өөрийн хүсэлтийг харгалзан үзэж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг тус албанд томилохоор нэр дэвшсэнийг УИХ-ын дийлэнх гишүүн дэмжсэн болно.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Төрийн байгууллалтын Байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Төрийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагатай холбоотой асуудалд ямар байр суурьтай байх вэ. Бас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал байна.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Өнөөдөр нийгэмд янз бүрийн асуудал яригдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа дээдэлдэг байх ёстой. Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй даган мөрдүүлэхэд Байнгын хороо анхаарч ажиллах ёстой. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг өмнө нь илэрхийлж байр суурь хэвээрээ байгаа. Би бас "Дубайн гэрээ"-г цуцлах ёстой.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Өнөөдөр Төрийн байгууллалтын Байнгын хороо УИХ-ын бодлого тодорхойлогч Байнгын хороо. Энд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль хүлээгдэж байгаа. Энэ албанд маш хариуцлагатай хандахыг хүсч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын төрд бугшсан асуудлыг улам даамжруулж байгаа шүү. Өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн оронд сонгуульд зориулсан хийрхэл явж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Түүхэн ойн хүрээнд хүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулна.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Бид хүний эрхийн асуудлаар бага санаа тавьдаг болжээ. Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангуулах ёстой. Хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж байна. Өөрт олгосон эрх мэдлээ ашиглаж, хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүстэй хатуу тэмцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-д олгосон эрхийг хангуулж ажиллана.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Энэ танхимд янз бүрийн дэг зөрчсөн асуудал гардаг шүү. Бүх зүйлийг хүчээр хийж байна. Дандаа Ардын намынхаа дарга нарын постыг уншдаг юм шиг байгаа юм. УИХ-ын танхим нэр төр цэвэр байх ёстой. Шүүх байгууллага шинэ эзэндээ маш хурдан үйлчилж байгаа. Тийм учраас Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байж, завсарлага авч, Ж.Эрдэнэбат гишүүний тангараг өргөх ёслолыг хойшлуулах хэрэгтэй. Хамгийн их дэг зөрчсөн гэдгээр намайг дээрэлхдэг.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хууль чуулганы нэгдсэн хуралдааны дэгээ баримталж ажиллая.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Байнгын хорооны даргаар хэн томилогдох нь сонин биш байна. Нийслэл дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагддаг. Хороо нь хэсэгтэй байж болно гэж байгаа.Монгол Улсын төрийн байгуулалт миний нүдэн дээр сүйдэж байна. Ардын нам 62 гишүүн хүч түрж ажиллаж байна. Энэ буруу шүү. Монголчууд 62 хүнийг 100 хувь сонгоогүй шүү.

УИХ-ын гишүүн Д.ДОРЖХАНД:

-Шинэ даргад гурван асуудлыг тавъя. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2020 оны арванхоёрдугаар сард ярьж байсан. Хоёр удаа нэр зааж асуухад “Бид хуульд тайлбар хийдэг байгууллага биш” гэж бөөрөнхийлсөн. Хууль тогтоогч байгууллага Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц нөлөөнд орж байна. Төрийн тэргүүн нь хоёр удаа очиход асуудлыг нь хүлээн авч байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр нийгмийн бухимдал үүсэхгүй байх тал дээр анхаарч ажиллая.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Ж.Мөнхбат гишүүн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Туршлагатай хүн. Өнгөрсөн хугацаанд БСШУЯ-ны Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа хариуцлагатай ажиллаж байсан учраас дэмжиж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгдэх ажлуудыг хийнэ. Нийслэл хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг олон хуулийг хэлэлцүүлж ажиллана.

УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ:

-Байгалийн гамшгийн улмаас Дундговь аймагт ихээхэн хохирол учирсан. Тус аймагт хөрсний эвдрэл гарч, 130 гаруй айлын гэр нурж, 1.7 сая гаруй мал шуурганд уруудаж, эндсэн. Энэ байдлыг Байнгын хороо анхаарч ажиллаарай. Цаашид байгалийн гамшиг болж болзошгүй. Энэ  хохирлыг бууруулахад Төрийн байгуулалтын Байнгын хорооноос анхаарч ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн саналыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Монголын боломжийг хулгайлсан тухай ярьж байна. Би өлсгөлөн зарлахаасаа өмнө УИХ-аар хэлэлцүүлээч ээ гэж хүссэн. Төрд үйлчлэх ёстой үүргээ гадаадын компанид худалдсан энэ асуудлыг анхаараач ээ.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргыг томилох асуудлаар санал хураалтад нийт 61 гишүүн оролцож, 48 гишүүн дэмжиж, 71.8 хувийн саналаар баталлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

10 : 36
2021-3-18

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар:

-Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,

-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал,

-Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа,

-“Дархлаажуулалтын явцын талаар” Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зрчин 2021-03-18 66.181.166.97

Одонтуяа гудамжны авгай болжээ…….

Avatar

Зочин тэтгэвэр 2021-03-18 202.9.40.33

Салдангийн Одонтуя авгай Та Монгол төр, монголчуудыг доромжлохоо болихгүй юм уу.

Avatar

Зочин 2021-03-18 150.129.142.52

Muu bassnuudiin olj irsen vaccine haana bgaad bgaan bugd guilgaar orj irsen tuslamjiin vaccine

Avatar

Зочин 2021-03-18 202.55.191.194

Энэ шадар сайд хотын дарга хоёр үнэхээр явахгүй байна ядаж байхад их дээр үеийн стель арга барилтай юм аа

Avatar

Жанхуугийн найруулсан жүжиг 2021-03-18 66.181.183.108

Жанхуугийн хонгилын шүүх 1 сая долларын авилгал авч сулласан. Хэрэг нь шийдэгдээгүй хүнийг тангараг өргүүлж байгаа нь жанхуугийн найруулсан ээлжит жүжиг. Өөр юу ч биш.

Avatar

иргэн 2021-03-18 59.153.113.218

Одонтуяа хаашаа юм.гэж нэг далжийсан авгай аливааг буруутгаж сөргөж байвал гударсан хоол нь шингэдэг юм уу? хаашаа юм. Бас энэ Пүрэвдорж элдэв эм тан уучихдаг юм уу,байж байгаад заримдаа хачин ааш гаргана. За тэр Бидон Ганбаа ч яахав хэзээний имугуйд донгио, уяа хүлээ,гадас тойрсон амьтан.

Avatar

sukhbat 2021-03-18 43.228.131.238

unenshdee guilagchin archaaguigee delhiigeer neg zarlah hereg bsan yum uu.

Avatar

Зочин 2021-03-18 202.9.40.123

Одонтуяа гэж жинхэнэ поп гар байна даа. УОК хүн халдаг байгууллага биш. Чи л халаад яваад байгаа юм биш үү

Avatar

Зочин 2021-03-18 202.55.188.90

Вакцин хийлгэлээ гээд тусахгуй гэсэн уг биш, тусахаа хурвэл тусна, гэхдээ евчлел нь хенген байна гэнээ. Тэгээд ч ямар ч вакцин усрээл 1 улирал даана, тиймээс ургэлж вакцин хийлгэх шаардлагатай. Одооны вакцинууд бугд бух шат дарааллыг алгасаад яаравчилж бутээсэн учраас энэ вакцинуудыг хийлгэж байгаа хумуус хамгын эхний амьтны туршилт (мouse experiment) болж байгаа. Тиймээс энэ вакцинуудыг бутээсэн хумуус нь еерсдее хийлгэхээс татгалзаж байна. Ур нелее нь ойрын хугацаанд биш ч гэсэн хэдэн жилийн

Avatar

ffg 2021-03-18 66.181.178.177

Hagartla bayajsan g**** guilgachin entr gd ih peediij bnaa 7 ueree guilgachin bol gd haraayaa

Avatar

Зочин 2021-03-18 192.82.77.149

Аль нэг улсын элчин сайд суугаа орныхоо дотоодод хагарал үүсгэх асуудлыг нийгмийн сүлжээгээр тарааж болдог юм уу. Элчин сайд хүний амнаас зорилгогүй үг унана гэж байхгүй баймаар

Avatar

Эрдэнийн тавиул 2021-03-18 103.212.118.161

Одонтуяа авшай дохтор билүү.Тэгээд вакцинаа хийгээч дээ доохтор гуай.Гуйж байхаар

Avatar

Зочин 2021-03-18 203.91.115.50

Одонтуяа Хүрэлхүүгийн малчдаас гуйсан цувдайн цатгалан дажгүй онд оржээ. Гэхдээ л мартамтгай болж байна даа.

Avatar

Zochin 2021-03-18 46.224.12.181

Odontuya gishuundee Bayarlalaa yamar ch bsan turkt olon sar nisleg huleesen ter zuuraa uwchilsun duu mini ireh bolloo 4sard .Guilgachin setgelgee unen shtee vaktsin hudaldaj awah ter ih mungu haachiw ????

Avatar

Зочин 2021-03-18 66.181.189.99

УИХ дахь АНын гишүүд бусдыг мушгиж харлуулах төрөлхийн араншингаасаа салахгүйээ. Энэ АН гээчийн үнэн дүр мөн. Нэг авгай гуйлагачин сэтгэхүйтэй гэж дайрах, луйвраар баяжигсад одоо ингэх болж. Пүрэвдорж гэж нэг алиа салбадай. Тэр Женко хамаг гол үйлдвэрийг нь луйвардаж авчихаад аль болохгүй бүхнийг нь санхүүжүүлдэг гэлцдэг. Тэр үе үе УИХ-д бөмбөг тэсэлчихээд арилдаг. Одоо шууд хэрүүл будлиан өдөөж бн. Энэ гишүүд ихэнх нь ард түмний төлөөлөл биш, луйварчид гэх утга хамгийн ноцтой, үүн г ярилцах

Avatar

ун 2021-03-18 202.9.46.79

энэ л*****н намын б**с б**в долоож амь зогооож байгаа хулгааач гичии ямар аймар доромжилж байна гуйлгачин сэтгэхүйч гэх шиг нам нам дагасан эр эм хүн хогууудл монголыг зулгаааж идэж дууслааа малууудааа

Avatar

Иргэн 2021-03-18 122.201.21.223

С.Одонтуяа гишүүн юм мэдэх хүн байж мэдсээр байж ийм үг хэлж байгаа нь дэндүү харамсалтай!!!

Avatar

Зочин 2021-03-18 82.135.30.192

Uuriiguu medeh heregtei baiga yum daa. Yos zui gej unen dee ene avgaid alga. Ugtaan uuruu iim sethuitei hun uuniig delgeruulsen gol nuhduudiin dund baisan hun sh dee.

Avatar

a 2021-03-18 64.119.17.208

saltaaaniii odontyau zugeer amaa hamhiad dald or z**l l***r chin yah geed niigmin durgui hurgeed bdag yum chamd mongolchuud dugui bna yum oilgdog yumuu ugui yumuu haashaa yum

Avatar

Зочин 2021-03-18 192.82.77.167

odontuya.setgeiin medrel baij vakcnin avna geed hucnaad b.a .iim hyniig zailuul

Avatar

Зочин 2021-03-18 192.82.77.167

odontuya.pyrevdorj.nariig zailuul hyyj yavuul.bas adisnaa.biton ganbat iim 4 hyniig medreliig ni ta nar hyyj yavuulaarai

Avatar

Зочин 2021-03-18 124.158.84.150

Хувийн хэвшил нэрээр вакцин оруулаж ирээд төрөөс мөнгө . Төр олж чадахгүй байгаа вакцинийг хувийн хэшил олноо гэдэг чинь хулхи вакцин л гэсэн үг шүү дээ.

Avatar

zochin 2021-03-18 202.179.24.194

yagaad oilgodoggui um???, unenniig Odontuya chelj!!!, nerelcheed yachav guilgachin ,yduu uls schuudee!!!

Avatar

Европын холбооноос “Донор орнууд талархал илэрхийлээгүй” тухай мэдээлсэн. 2021-03-18 64.119.26.161

Шаардуулж байж талархал илэрхийлэхгүй батчацга авгай. Чаддаг хүнд нь ажлаа өг.

Avatar

Зочин 2021-03-18 64.119.25.218

Ардчилагч болж дүр эсгэгчид, хүний эрх ярьж нийгмийг хуурагсад, мэдээллийн хэрэгслэл хортойгоор ашиглан бусдыг харлуулж, гүжир гүтгэлгийн аян зохион байгуулагсад,нийгмийг эмх цэгцгүй,төрийг сул дорой байлгахыг хүсэгсэд, бусдыг доромжилж ,нэр төрийг нь гутаагсад, хилсээр гүтгэгсэд бол дүр эсгэсэн ардчилагчид гэдгийг олон түмэн мэднэ.дээ.Ийм ёс зүйгүй, муу санаа сэдэж, муухай зүйл яригсад нийгэмд гэрэл гэгээтэй сайн сайхан зүйл бүтээх үү.

Avatar

Зочин 2021-03-18 112.72.6.122

Амарсайхаан. ичээчээ. Та нар вакцин олдохгүй байна гэж ярих эрхгүй хүмүүс. Та нар олох үүрэг хүлээж УИХ-ын гишүүн, сайд болоо биз дээ. Аавдаа, ээждээ хошуу дэвсэж эрхэлж байгаа хүүхэд шиг загнахаа боль. Ажлаа өг. Шоронгоос юм хийж чаддаг М.Энхсайхан, Да. Ганболд, С.Баяр ,С.Баярцогт нарыг гаргаад ажлаа тэдэнд өгөөд, вакцин хөөцөлдүүл. Чи бушуухан бууж өг. Чи үнэхээр жижигдэж байна. дээл чинь томджээ. яанаа. бид өмнөөс чинь ичиж үхэх нь ээ.
Чиний тэнгэрийн замын мөнгө хаачсан бээ хөөе. Усан орги

Avatar

Зочин 2021-03-18 64.119.27.216

Гуйлгачин сэтгэхүйгээрээ гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ Монголчуудыг доромжлоод байгаам уу Энэ эмэгтэй маш давилуун зантай ярих тоолондоо хэн нэгэн рүү дайрч байдаг маш хүмүүжилгзй хүн байна билээ Саяхан н дэн цогцос тээвэрлэлэн гд л байсан Аягүй муухай өмхий үгтэй

Avatar

Зочин 2021-03-18 202.21.104.2

Чиний сонгосон эрх баригчдыг хэлж байгаа юм. Төсвийн хөрөнгөөр үр ашиггүй зөндөө зарцуулалт хийж байж, хүн амдаа чанартай юакциныг Израйлчууд шиг эрт хийгээд эдийн засгаа чөлөөлж, эрт хилээ нээх боломж байсан. Хөшөөнд, усан оргилуурт мөнгө тавьж идэж уух атлаа вакцинаа гуйлга гуйгаад, энэ тэндээс тав арваар нь цуглуулах аядах. Энэ хооронд эдийн засаг сүйрлээ, компаниуд хаалга барьж, олон өрх орлого тасалдаж байна

Avatar

Зочин 2021-03-18 202.21.113.238

Хэ хэ Энхамгалан Женко эсрэг л байна даа

Avatar

Зочин 2021-03-18 202.21.113.238

С.ЭНХБОЛД оо алнаа чамайг

Avatar

Зочин 2021-03-18 192.82.71.51

Монгод AstraZeneca-г бүртгэн авсан боловч CoviShield вакцин тарьсан. SinoVac-ийг бүртгэн авсан боловч VeroSellsвакцин шараж байна.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.113.238

маш бүрхэг, тодорхой байгаа СОГТУУ ХҮҮХЭН

Avatar

Unshigch 2021-03-18 202.21.107.86

Ene Odontuya avgai Mgl ZGazriiv guilagachin sethuigeer vaktsin avch gj gishuun ter dundaa emegtei eh hin baij iim muuhai heleh helehgui ugeer yarij bohgui bhaa , chi hiilgehee bolino biz dee, UIH gishuun bolohoos omno ali ert 10 hdn jiliin omno ANamoin darga baiguullagati gzr kekts unshij mungu avch yvj bsan emegteidee eruul hoololtikn talaar

Avatar

Зочин 2021-03-18 64.119.25.218

Монголыг Одонтуяа мэтийн дүр эсгэсэн ардчилагчид бараг юу ч бүтээдэггүй,хэрэглэгч ядуу орон болгосон.Одоо байгалийнхаа жаахан баялагийг ухаж зөөж, амь зогоож байгаа.Бид баян юм уу. Өгч байгаа тусламжийг авах хэрэгтэй.Нэмж олох талаар ч сайн хөөцөлд. Нийт олон түмний эрүүл мэндэд зориулсан зүйлээр бүү улс төр хийж томор Засгийн газар боломжоороо зүтгэж байна.Сурсан зангаараа Сөрөг хүчин бүү гай бол.

Avatar

Зөв 2021-03-18 43.242.242.24

Одонтуяа гишүүн маш зөв ярьж байна. Гуйлгачин сэтгэхүйгээсээ салаач дээ. Манайх вакцинаа захиалах мөнгөүй саяхан л дэлхийн банкнаас зээлэх эрх аваа биздээ. Улс орнууд 6-7 сараас вакцины захиалгаа өгч байхад манай Мангарууд сонгууль яриад ямар вакцин бодохгүй яваад байсан гуйлгачин сэтгэхүйгээсээ салаач

Avatar

зочин 2021-03-18 59.153.86.57

Өнөөдөр их хурлын хуралдаан дээр ХҮН намын Доржханд Монголчуудыг доромжиллоо, Хятад улсад ахиухан нүүрс зарж ,мөнгө их олохын тулд Хятадын вакцин шахуулах хэрэгтэй гэж хэллээ , Мөнгөнөөс хямдхан ард түмний эрүүл мэнд хөөрхийеө , ДЭМБ х***а ВАКЦИНД ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ , Ий м л улсыг бид сонгочихжээ ,

Avatar

Зочин 2021-03-18 203.217.139.240

Сүүлийн 2 жил хачин хачин юм яриад байхаар нь Одонтуяаг цэвэршээд байна уу, зөнөөд байна уу гэж гайхах боллоо.

Avatar

Зочин 2021-03-18 203.217.139.240

Яаж ч байсан вакцин олдож байгаа нь болоо ш дээ. Оргүйд орвол охинтой гэж. Дэлхийд тэртээ тэргүй вакцины эрэлт нь нийлүүлтээсээ хэт өндөр байхад. Мөнгө байгаад ч олдоц муу байгаа юм чинь. Муулах гээд ядчих юм аа. Одонтуяа урд нь их зөв байсан. Ноён нуруутай, мэдлэгтэй, жинтэй үг чуулган дээр хэлдэг байсан. Сүүлийн 2 жил тулга тойрсон хов жив, явуургүй шүүмж хэлэхээс хэтрэхээ байсан.

Avatar

Зочин 2021-03-18 202.126.89.198

ЧУХАМАА ЧУХАМ…."ИХ ТЭНЭГЭЭС БАГА ТЭНЭГ НЬ ДЭЭР" ГЭЖ УУЛ НЬ АН-ЫХАН НЬ 50:50 СУУВАЛ ЗҮГЭЭРСЭН….ДААНЧ СОНГОГЧ ТҮМЭН НЬ БУЛТААРАА ИХ ТЭНЭГИЙН УЧИР МАН 65-ДААД БАЙНА Л ДОО…!!! ЯАЛТАЙ

Avatar

Иргэн 2021-03-18 139.5.218.207

Энэний нөхөр Баасанцогтын хамсаатан биздээ. Цаад нөхөр, хүү хоёроо хүмүүжүүлээсэй тэнд суухаар.

Avatar

zochin 2021-03-18 64.119.17.17

ene chawgants ikh khutsakh yumaa

Avatar

Зочин 2021-03-18 192.82.68.48

3 SARIN 8 HOL HORIO UZVER NESEN DARGA OGTSOR KARINAGIN KORONO 200 BOLLO HAVITAGCH 2000 BOLLO

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.131

ТЭНЭГ МАНГАР ДАЛД ОР

Avatar

иргзн 2021-03-18 202.179.25.212

МАН ЗГ Иргэд дээ Ахмадууд даа ямарч Сонголтгүйгээр Хятад вакцин шахаж байгаагаа Тайлбарла Хайшид гарах Муу үр дагаврыг МАН ЗГ УОК Хариуцах уу

Avatar

Зочин 2021-03-18 59.153.86.57

Одоо эд нар бяртай бн Хэрэг хуучирдаггүй гэж үг бий , Өнөөдөр Доржханд гишүүн ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ХАРИУГ ХҮРТЭХ ӨДӨР ИРНЭЭ, Хятадад их нүүрс зарж , их мөнгө олохын тулд Хятад вакцин хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн шүү,

Avatar

Монгол хүн. 2021-03-18 103.10.21.38

Эр хүн тугал ч хариулна Туг ч барина. Шоронгийн хоригдолоос Улсын Их Хурлын гишүүн болж байраа өөрчилсөн хүн Монголын түүхэнд хэд байдаг бэ мэдэх үү? Одоо энхний даваагаа давсан юм чинь шоронд хатаас болж хатагдаж суух ёстой өөдгүй тэр эрээн дээлтийг жангын идүүл…

Avatar

Зочин 2021-03-18 66.181.176.69

Хятад хүн энд юугаа бичээд байнаа бас монгол хүн гэж өөрийгөө далдалчихажээ

Avatar

Махн ман 2021-03-18 203.98.76.230

Нам засгийн бодлого шийдвэрийг дугай дага, хулгайчууд аа! Бүү донгосцгоо

Avatar

Зочин 2021-03-18 202.9.47.27

Саарал ордныг тойруулаад өргөст тор татъяа. Нэгэнт гэмт хэрэгтнүүд үүрэлдэг гэзэр гэдгээ албан ёсоор зарлаж танграгаар баталгаажуулсан учир тэднийг тэнд хорьёоо. Ордноос гадуур гархаараа нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийдэг хүмүүс учир тэнд нь тусгаарлая. Залуусд муу үлгэр дууриалтай учир олон нийтийн сүлжээ, радио телевизээс хол байлгамаар байна. Шэр орондоо үр хүүхэдээ муу үлгэр дууриал үзүүлж буй учир гэр оронд нь хариулахгүй саарал ордонд нь хорьёо.

Avatar

гианданд үс авдагийг мартжээ 2021-03-18 49.0.142.219

сумьяабазар ман хоёр зардлыг нь хувиасаа гаргаж төлнө

Avatar

Irgen 2021-03-18 202.9.46.135

Uneheer shudarga yos alga. Tm ih horongo mongiig erh medlee ashiglan uren trn hiisen gemt heregten UIH gishuun bolj l bdag. Ovoo shudarga yos togtoj gemtbuud yal avaad ehellee gesen MAN ulaim tsaim hamgaalaad shorongoos gargaj bdag. Bidnii ireedui burheg bna daa.

Avatar

Зочин 2021-03-18 49.0.142.219

оюук хүк хоёр ажилгүй, англи хэлээ үзээд суух юм байгаз

Avatar

Шорон 2021-03-18 103.26.193.134

Шорон үс авахаа болисон юм уу

Avatar

Зочин 2021-03-18 124.158.96.148

Ерөнхийлөгчөө хэтэрхий доромжилж байна шүү. Хошного хоолойтой, монгол дээл зохидоггүй …… нтр гд. Монголын шүүх ичмээр юмаа.

Avatar

Зочин 2021-03-18 149.74.112.49

Buh Battulgyg yamar erunhiilugch gedeg wm. Ter buhuu lalagnuulaad yavj bval tvmend ulziitei wm san. Vter tvrgen zailaasai

Avatar

ЗОЧИН 2021-03-18 103.80.211.207

9 САРЫН ХУГАЦААНД ЯМАР ХУРДАН ӨТЛӨӨ ВЭ

Avatar

Зочин 2021-03-18 202.9.46.100

Хайран залуу. АН-ынхан нэг сайн хүнийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө золионд гаргаж 9 сар зовоолоо доо. Одоо УИХ-д суугаа АН-ын хэдээс авах юм алгаа. Одонтуяаг арай гайгүй юму гэсэн ялгаагүй юм байна. Гуйлгачин сэтгэхүйтэй гэж монголчуудыг доромжлоно гэж бодсонгүй. Тэр Пүрэвдорж, Ганбат нарын ярьж байгааг сонсохоор АН-ынхан гэж бүгд л хамгийн ёс жудаггүй хог шаарууд байдаг юм байна гэсэн итгэл үнэмшил төрөх юм.

Avatar

Зочин 2021-03-18 77.111.246.40

BUHEL BUTEN 2 SHATNY SHUUHEER YAL EDELLESEN ERUGIIN HULGAICH UIH –D ORLOO HULGAICH TSUGLARSAN GAZAR BOLSON SHU TA NAR UIH

Avatar

Зочин 2021-03-18 49.0.158.86

Баяр хүргэе. Женкогийн байгуулсан хонгилоос гарч ирээд тангараг өргөж байна.

Avatar

иргэн 2021-03-18 202.179.25.212

МАН-ын УИХ- дахь Бүлгийн Гишүүд ямарч Бие дааж шийдвэр гаргах чадамжгүй Гэмт хэрэг муу муухай бүхнийг Өмгөөлж хаацайлсан шийдвэр гаргаж Хуулиа уландаа гишгэсэн Иргэд ээ Үл тоомсрлож байна

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2021-03-18 103.26.193.134

ШОРОН СААРАЛ ОРДОН ХОЁР ИЙМ ХОГ ГЭДГИЙГ ЭНЭ ЯВАА НАСАНДАА МЭДЭРЛЭЭ, ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГА…

Avatar

Учир начир 2021-03-18 24.128.37.84

Учир шалтгаан зангилгаан тайлдаггүй Монголын улс төрчид ичиг ичиг Үндсэн Хуулын Цэц ичиг ичиг Улсын Их Хурал ичиг ичиг Шүүх ичиг ичиг Прокурор ичиг ичиг Цагдаа ичиг ичиг. Дээд хүмүүс суудлаа эс олбоос доод хүмүүс суудлаа олохгүй. Эрдэнэбат бүр Ичиг ичиг ичиг

Avatar

Зочин 2021-03-18 202.21.103.10

отгонбаяр гэдэг нөхөр чинь луйварчин мөн ш дээ юун сайн хүн бэ сайн байтлаа гэртээ хэнийг тэр их мөнгийг нуугаад байсан юм бэ новшнууд ийм байж олон юм яриад өмөөрөөд үхлээл дээ

Avatar

Зочин 2021-03-18 202.126.89.70

Энэ завхрал хэзээ дуусна даа.Сонгууль өгч байгаа оркуудын сүүлийн амьсгаагаар л дуусах байх даа

Avatar

Монгол төрийн эмгэнэл Монгол ард түмэний эмгэнэл шүү 2021-03-18 202.55.188.42

Арай л арчаагүй санагдахгүй бна уу? Бүх асуудал гишүүд салбар агентлагууд

Avatar

Зочин 2021-03-18 192.82.84.191

Хулгайч Мөнхбатыг хулгайчид нь сонголоо.

Avatar

иргэн 2021-03-18 202.179.25.212

Иргэд дээ ямарч Сонголтгүй Хятад вакцин шахаж байгаагаа МАН ЗГ Тайлбарла

Avatar

ХУУЛЬЧ 2021-03-18 192.82.64.190

ИХ ХУРЛЫН БОЛОН ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬ 10- САРД ХИЙХ НЬ ЗӨВ Л ДӨӨ ,,,,ЭНЭ ҮЕД СХД -ЭЭС ГАДНА СЭЛЭНГЭД БАС УЛСЫН ХУРЛЫН СОНГУУЛЬ БОЛЖ ТААРНА ,,,,,ТЭГЭЭД Ч ТҮҮН ДЭЭР ОРОН НУТГИЙН НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ БИЗ ,,,, ХУУЧИН НИЙГЭМД БЙДАГ СОНГУУЛИЙН ТОТОЛЦОО БИШ БАЙСААРСАН ,,,, ,,,,,,,ХУУЛИАРАА ЯВСАН НЬ ЗӨВ ШҮҮ,,,,,,

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:ЗГ гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаад ажлаа хийгээд явахад иргэд ойлгоно 2021-03-18 66.181.186.218

ЗГ вакцины талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй, ЭМЯ-ны хэвлэлийн ажилтнаар бүрхэг мэдээлэл өгүүлчихээд ард нь чимээгүй байх юм.Хятадууд өөрснөө манайд өгсөн вакцинаа 18-аас доош, 60-аас дээш насныханд хийхгүй байгаа мэдээ байна. Үүнийг тодруулах хэрэгтэй. Манайх 60-64 насныханд хийж байна.ЗГ эхлээд ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг тарина гэж байснаа болиод орос, хятадын вакциныг тариад эхэллээ. ЗГ гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаад ажлаа хийгээд явахад иргэд ойлгоно доо.

Avatar

Зочин 2021-03-18 192.82.86.17

liveniihaa duug changalmaar bnaaa yuch sonsogdohgvi bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж