Монголд “эзэн” суусан ЖАН овогтнуудыг шалгах цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Монголд “эзэн” суусан ЖАН овогтнуудыг шалгах цаг болжээ

Монголд “эзэн” суусан ЖАН овогтнуудыг шалгах цаг болжээ, ЭЦГ

Гадны компаниуд даварч, зам барилгын ажилд эзэн суусан. Тэр дундаа “Эйч кэй би интернэйшнл холдинг” гэгч компани сүүлийн арваад жилийн турш Монголын автозамын салбарын тендэрийг мангас мэт залгиж, авсан ажлуудын нь чанар адгийн үнэлгээтэй явж ирснийг Өдөр тутмын сонинуудын “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэгдэл хөндөв.

Чингис бондын нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, “Гудамж” төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулснаас 500 орчим тэрбум төгрөгийн ажлыг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байсан.

Зээлэхийг нь монголчууд зээлдэг ч мөнгийг нь Хятад, Турк компаниуд авч байгааг тэд баримттайгаар буруутгажээ.

Энэ үнэн юм. “Эйч кэй би интернэйшнл холдинг” компани гэхэд л Чингис бонд төдийгүй Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламжаас Монголын компани хэмээн удаа дараалан 27.42, 31.45 сая ам.доллар гэхчлэнгээр монголчуудын өөрсдөө ч авч чадахгүй хэмжээгээр авсаар ирсэн байна.

No description available.
No description available.

“Эйч кэй би интернэйшнл холдинг” хэмээх хятад эзэдтэй эл компани 2006 онд байгуулагдсан бөгөөд “HKB” ХХК гэх охин компанитай. Тэд 2007 оны наймдугаар сараас эхлэн Жан Ван Жун гэгчийг захирлаар томилон улмаар “Би и эй ББСБ” ХХК нэрт банк бус санхүүгийн байгууллага байгуулан Санхүүгийн талбарт хөл тавьж байжээ.

No description available.

Гэвч татвараа төлдөггүй, удаа дараа татвараас зайлсхийн зугтаж байсан тул 2009 оны дөрөвдүгээр сард Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг хоёр сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн боловч Монгол Улсад мөрдөх хууль журмыг мөрдөөгүй, дутагдлаа засахгүй байсан тул мөн оныхоо долдугаар сард “Би и эй ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

No description available.
No description available.

Ийнхүү хүчингүй болгосоор байтал үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байгаа юм. Эх сурвалжийн мэдээллийг батлах мэт 2009 оны долдугаар сард банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байхад “Би и эй ББСБ” ХХК-иа жилийн дараа буюу 2010 оны тавдугаар сард татан буулгажээ.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Харин толгой компани болох “Эйч кэй би интернэйшнл холдинг” нь зам гүүрийн ажил руу орж 2012 оны тавдугаар сараас эхлэн өнөөг хүртэл энэ улсын хамгийн их мөнгөн дүнтэй томоохон ажил, тендэрүүд болон нийтлэлийн эхэнд дурьдсан гадны зээл тусламжуудыг хахтал авсаар ирэв.

Өдөр тутмын сонинуудын “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэгдлийнхний оноон хэлсэнчлэн Монголын автозамын салбарын тендэрийн мангас болсон тус компани тэрбумаас дээш өртөгтэй ихэнх ажилд эзэн суусан гэхэд хэтрүүлэг болохгүй.

No description available.
No description available.

2013 оноос хойш авсан замын ажлууд нь гэхэд Хөвсгөл аймаг Тойрогт барих хонгилын байгууламж барих ажил /2013 он /, Тариалан-Мөрөн чиглэлийн 158 км хатуу хучилттай авто зам /2017 он/, Увс Тэс сумын Нарийны голын 325 м төмөр бетон гүүр /2013/, Тээлийн голын 75,3 м төмөр бетон гүүр / 2013 он/, Увс Ховд сумын Шивэртийн голын төмөр бетон гүүр / 2016 он/, Ховд Шурагийн гүүрнээс Ховд хүртэлх 53,9 км хатуу хучилттай авто зам /2018 он/ , Ховд Мөст сум Бооржийн голын төмөр бетон гүүр /2018 он/, Булган аймаг Гурванбулаг- Хишиг Өндөр чиглэлийн 22 км авто зам /2019 он /, Баянхонгор Галуут сумын Өлзийт голын төмөр бетон гүүр, Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай автозам /2019 он /, Ховд аймгийн төвийн 18 км хатуу хучилттай авто зам гэхчлэн тоочиж үл барна.

Харамсалтай нь авсан ажил, хучсан зам, барьсан гүүрний нь балаг дуусахгүй.

2015 онд “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн Өлгий-Ховд чиглэлийн 189.7 км хатуу хучилттай авто замын барилгын гүйцэтгэлийн талаар Зам тээврийн сайдын зөвлөлийн хуралдаанаар тусгайлан хэлэлцэж байв. Тухайн үед Зам тээврийн сайд М.Зоригт ажиллаж байсан бөгөөд төсөлд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тус компаниудтай байгуулсан гэрээг цуцлах, тухайн төслийг гүйцэтгэж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн удирдлагуудад хариуцлага тооцохыг үүрэгдсэн тушаал гаргаж байлаа.

Улмаар өдөр тутмын удирдлагаар ханган ажиллаагүй, зохих хяналт тавиагүй уялдаа холбоо хангалтгүй ажилласан төслийн нэгжийн удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга “сахал” хочит Ж.Бат-Эрдэнэд даалгаж байсан ч мөнөөх нь чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн байдаг…

Гэхдээ нэг сонирхолтой нь, 2015 онд ийнхүү омогдон, гэрээ контрактыг нь цуцал хэмээн хашгичиж явсан М.Зоригт сайд үүнээсээ нэг жилийн дараа мөнөөх “Эйч кэй би интернэйшнл холдинг” компаниа тас өмөөрөн, өөрийн цахим хуудсыг ч тус компанийн төлөө золигт гаргаж байсан нь сонин.

Тас өмөөрсөн асуудлыг эргэн санавал, Увс аймгийн Тэс сумын Нарийны голын 325 метр урттай гүүр 2016 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр орсон хүчтэй аадар борооны үеэр нурж унасан. Уг гүүрийг “Эйч кэй би интернэйшл холдинг” компани 2012 онд төсвийн 5.3 тэрбум төгрөгөөр барьж хүлээлгэн өгсөн байдаг.

Ашиглалтад ороод дөрөвхөн жил болж байсан бетонон гүүр нурж улс даяар, бүр гадны хэвлэлийнхний аманд багтан шүүмжлүүлж, хөгөө чирж байхад мань М.Зоригт ичгүүргүйгээр өмөөрөн хаацайлсан явдал нь Монголын төдийгүй гадны хэвлэлүүдийн хуудаснаас ч арилаагүй байна.

No description available.

Өөр нэг, нүд бүлтийлгэж чих дэлдийлгэм зүйл нь зөвхөн энэ компанид зориулан Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж өгч байж. Тодруулбал, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр БНСУ-ын “Бейк сеок констракшн” компаниар гүйцэтгүүлэх байсан Уньт-Тариалан чиглэлийн автозамын ажлын гэрээг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Засгийн газрын тогтоолоор цуцлаад “Эйч кэй би интернэшнл холдинг”-д шилжүүлсэн байдаг.

No description available.

Тэгэхээр мань хятадууд аль хэдийнэ буюу 2014 онд л Монгол түшээдийн толгойд “зайдлан”, хаан, заан болчихсон байж. Тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх ч ажлаа сайн хийсэн хэмээн магтан дуулж, хичнээн ч удаа “Батламж” гээчийг гардуулж байсан бололтой.

Я.Содбаатар хүртэл юунд хоцрохов гэсэн шиг Шадар сайдын суудлаа өгөхийн өмнөхөн “Талархал” гээч цаас шидлэн, “долоогоод” авсан байгаа нь эмгэнэл…

No description available.

Бас нэг эх сурвалжийн мэдээллээр “Зам тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Буд тус компанийн улаан хамгаалагчдын нэг бөгөөд байсгээд гэрээнд урьдаг “эелдэг” нэгэн гэнэ.

Ийнхүү үе үеийн сайд, дарга нарын өмгөөлөл дор Монголын автозамын дийлэнх тендэрийг, зээл тусламжаар орж ирсэн мөнгөтэй юутай нь үмхэж суудаг “Эйч кэй би интернэшнл холдинг” нь БНХАУ-даа яг энэ нэрээрээ бүртгэлтэй байх аж.

Гэхдээ манай улсыг Өвөр Монгол хэмээн бүртгүүлээд албан ёсны хаяг байршилдаа Хан-Уул дүүргийн 2-р хороон дахь HKB компанийн хаягийг тэмдэглүүлжээ.

Тэдний БНХАУ дахь аж ахуйн нэгжийн бүртгэл дэх үйл ажиллагааны танилцуулга нь үнэнээ “чамин”. Тэд үл хөдлөх хөрөнгө, зам гүүр барих, зочид буудал нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын цогц компани бөгөөд одоогоор Африкийн зах зээлийг хөгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө, зам гүүрийн төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа гэж…

No description available.
танилцуулгыг монгол хэлэнд хөрвүүлсэн болноNo description available.No description available.

Хятаддаа бүртгүүлсэн энэ танилцуулгаас нь үзвэл тэд Монгол, Африк зэрэг сул дорой, тэр дундаа төрийн албан хаагчид, сайд ноёд нь хэдэн халтар цаасаар халаасанд нь амархан орчихдог улс орнуудыг онилдог болов уу гэмээр.

Монголын банк санхүүгийн талбар, автозамын салбарт даам гарчихсан тэд тендэрээр тогтохгүй, 2018 оноос хойш ажиллах хүч нэрээр хэд хэдэн ч удаа хятад иргэдийг олноор оруулж байсан бөгөөд толгой эзэд нь Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн үнэ цэнтэй байршлуудад төвхнөн амьдарч байна.

No description available.
No description available.

Хамгийн ноцтой нь эрхэм ЖАН /Zhang/ овогтнууд бүхий л төрөл төрөгсөд, ах дүүсээрээ Монголд ороод ирсэн байж мэдэхээр байгааг нотлох жишээ ХААН банкинд байгаа юм. Тус банкинд ЖАН /Zhang/ овогт 400 гаруй хятад иргэн данстай бөгөөд тухайн данснууд байнгын идэвхтэй, өндөр хэмжээний мөнгөн дүн эргэлдэж байдаг гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Тэгэхээр энэ улсын хууль хүчний байгууллага, тэр дундаа Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дотоодод тархсан цар тахлын тархалтад дайчлагдахын оронд Монголын төрд, төрийн сайд, дарга нарын толгойд “зайдлан” даам гарчихсан, эзэн мэт авирлагч гадныхныг гар хөл бологчидтой нь шалган, аалзны тор мэт хэрсэн эрх мэдлийг нь таслах цаг нэгэнт болжээ.

Бид ЖАН /Zhang/ овогтнуудын гар хөл болсон үе үеийн сайд, дарга нарын мэдээллийн мөрөөр үргэлжлүүлэн ажиллаж байна…

No description available.
No description available.No description available.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж