Амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихын оронд сүмд очиж, бурханд мөргөвөл өвчин тусахгүй гэж ард түмэндээ зөвлөдөг байсан Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули 61 насандаа таалал төгсчээ.
Тэрээр хоёрдугаар сарын 27-ноос хойш олны өмнө ил гараагүй. Түүнийг covid-19-ийн халдвар аваад хөрш Кени улсын эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн цуурхал тарсан юм. Харин тус улсын Засгийн газар ерөнхийлөгчөө Covid-19 өвчнөөр нас бараагүй, зүрх судасны өвчнөө эх орондоо эмчлүүлж байгаад таалал төгссөн гэх тайлбарыг өгчээ.
Өнгөрсөн сонгуулиар түүнд ялагдсан сөрөг хүчний улстөрч Тунду Лиссу түүнийг Covid-19 өвчнөө Кени улсын эмчлүүлж байгаад бие нь улам муудаж, Энэтхэг рүү очиж эмчлүүлж байсан хэмээн ярьжээ. Магуфули тус сонгуулиар 84 хувийн санал авч, тав дахь удаагаа сонгогдоод байжээ.
Магуфули “Бульдозер” хэмээх хочтой түрэмгий зантай нэгэн байв. Тэрбээр covid-19-ийн эсрэг вакциныг Африкийн баялгийг булаах гэсэн барууны орнуудын зэвсэг хэмээн тодорхойлж байжээ. Мөн тус улс өнгөрсөн оны тавдугаар сараас хойш ДЭМБ-д цар тахлын талаар тоон мэдээлэл өгөхөө зогсоосон байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ