Үерт автсан айлууд орон гэрээ алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна | News.MN

Үерт автсан айлууд орон гэрээ алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна

Үерт автсан айлууд орон гэрээ алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна

Үерт автсан айлууд орон гэрээ алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна

“Шөнө усанд автах вий гэсэндээ унтаж ч чадахгүй байна. Шавхаад ч нэмэргүй. Үүнийг яалтай билээ” хэмээн Баруун салааны оршин суугчид халаглаж сууна. Энэ хэсгийн айлууд олонх нь шар усны үерт автжээ. Тэдний амьдарч буй газар нь  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны  нутаг дэвсгэр юм. Энэ хэсгийн оршин суугчид мөсөн дээр өвөлжилж, цас ханзархад шар усны үерт автжээ. Усанд автсан гудамж, хашаа, ундуй сундуй болсон гэр. Ийм л хүндхэн нөхцөлд айлууд зутруухан хаваржиж байна. Энэ удаад зуслангийн бүс буюу Толгойт-Баруун салааны Бумбатын булаг орчмын айлууд хүнд нөхцөлд хэрхэн амьдарч байгааг сурвалжиллаа.


ХАШАА БОЛОН ГЭР НЬ УСАНД АВТЖЭЭ

Баруун салааны зээл орчмын хэсэг айлыг зорилоо. Гудамж, хашаа ус, мөсөнд автаж, автомашин бүү хэл явган хүн явахад ч бэрх болжээ. Үерт зарим айлын гэр, хашаа живж, машин ч явах боломжгүй болсон байна. Айлууд хашаандаа тогтсон зузаан мөсийг сэтэлж хэрдээ л шуудуу гаргах болов ч тусыг эс олно. Урь орохоос ч өмнө жавар тачигнасан хүйтэнд хөрсний ус нэвчиж, гэрийг нь усанд автуулж эхэлжээ. Улмаар халиа дошин үүсч, 200 гаруй айл үерт их бага хэмжээгээр автсан байна.

Тэд хэзээ гэр орныг нь ус хамах бол гэсэн битүүхэн айдастай, унтаж ч чадахгүй  өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэвч хороо, дүүрэг, онцгой байдлын газраас асуудлыг нь тоож хэлэлцдэггүй гэдгийг оршин суугчид хэллээ.

Энэ хэсэгт 15 жил амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Л.Туяацэцэг “Олон жил амьдарч, гал голомтоо бадраасан газраасаа нүүмээргүй байна. Нөхөр маань хөдөө ажилладаг, би өрх толгойлсон эмэгтэй шиг дөрвөн нялх хүүхэдтэйгээ л амьдардаг. Гэтэл энэ жилээс хөрсний ус нэвчиж, халиа дошин үүсч гэр оронгүй болоход хүрлээ. Яаж би нүүж чадах билээ. Чаддаг зүйл минь гэр орноо усанд алдахгүйн тулд өдрийг мөс сэтэлж, шөнө нь том хүүтэйгээ  гэрийнхээ шалны дороос ус зайлуулж өнгөрүүлж байна. Онцгой байдлын газраас тусламж хүссэн ч сар гаруйн хугацаанд ирсэнгүй. Хорооноос ч бас бидний асуудлыг тоож хэлэлцдэггүй. Ийм байтал нүү гэж шаардаж байгааг эсэргүүцнэ” гэлээ.

Дараа нь өөр айл руу ороход хашаа нь гэртэйгээ усанд автжээ. Тус хашаанд гурван гэр байдаг ч нэг нь усанд автаж, амьдрах аргагүй болсон байна. Биднийг очоод удаагүй байхад хоёр гэрийн нэг нь нүд эрмэх зуур л усанд автчихав. Бүгд сандралдаж дор бүрнээ л усаа шавхах дүр зураг угтлаа.

Усны гуталтай жаахан охин тосгуураар ус хамж, ээждээ туслахыг хичээнэ. Ээж нь хөршүүдтэйгээ хамт гэрт нь хальсан усыг хувингаар зөөж асгах ч дундрах шинж алга. Үерийн гашуун зовлонг монгол гэрт амьдарч буй айлууд илүү их мэдэрч байна.

Байшинтай айлуудын тухайд хананаасаа цууралт өгсөн болохоос биш усанд автаагүй. Гэвч хашаанд нь мөс тогтож машин нь хөдлөхөө больжээ.

ҮЕРТ ОРОН ГЭРЭЭ АЛДАЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА

Өвлийн хүйтэн, хаврын хавсарга цас, бороог ажралгүй усны гутал, чийгтэй хувцастай амьдрах болсон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа юм. Хөрсний ус нэвчсэнээр айлуудын бохир дүүрч хальсан тул шар усны үертэй хамт бохир ус айлуудын гэрт урсчээ. Усны гуталнаас салах аргагүй тул аав ээж нар нь хүүхдүүдтэйгээ хамт ханиаднаас салахгүй. Хүүхдүүд усны гутал байнга өмссөнөөс болж хөл нь идээлж, зарим газарт нь хатиг гарч өвдсөн тухай учирлана. Бохиртой холилдсон үерийн уснаас болж хүмүүсийн арьсан дээр ч бас тууралт гарчээ. Иргэн Д.Өлзийсайхан “Манай гэрийн доороос булаг ундарч, усанд гэрээ алдлаа. Өдөр шөнөгүй ус зайлуулсаар байтал бөөр, нуруу өвдөж гар тэнийхээ больдог юм байна. Гэрээ алдахгүйн тулд хүрз лоом барьж, биедээ ахадсан бүх л ажлыг хийлээ. Усны хор маш аюултай юм байна.

Арьсаар тууралт гарч, усны гутал, чийгтэй хувцаснаас болоод бие маань хавантсан. Хүүхдүүд ч өвдөж, зутарлаа. Бид ч яах вэ, хүүхдүүд маань эрүүл саруул, өвдөхгүй байхад болно. Аргаа барахдаа хүүхдүүдтэйгээ хамт уулын энгэрт түр нүүлээ. Уснаас холдохоор тууралт нь хүртэл багасч байна” гэсэн юм. Энэ эмэгтэй бол бага насны дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүдийнхээ хамт аавтайгаа амьдардаг бөгөөд усанд гэрээ алдаж, улмаар эрүүл мэндээрээ ч хохирсон иргэдийн төлөөлөл юм. Үерийн улмаас гэрийнхээ хананы тал хэсгийг нь тайрч авахаас өөр аргагүй болжээ. Гэрийнх нь хана, эсгий  усанд автсан хэсгээр илжирч, авахын аргагүй болсон тул арга буюу гэрийнхээ модыг тайрч, нүүсэн аж. Зарим айлын жорлонгийн дээвэр дөнгөж цухуйх хүртэл хэмжээний усанд автаж, гэрийн эзгүй буурь олон. Үерт автсан айлууд гэрээ орхиж уулын энгэр, айлын хаяа барааджээ.

                               БИД 61-ИЙН  ГАРАМ РУУ НҮҮХГҮЙ

Бумбатын булгийн орчмын зарим айл байшин нь усанд автаж, мөсөн дороос гол үерлэжээ. Булгаас эхлэлтэй хөрсний ус нэвчиж, халиа дошин үүссэн бололтой. Зуслангийн бүсэд айлууд нэмэгдэхийн хэрээр хувьдаа гүний худагтай болох нь олширч, голын гольдролыг өөрчилснөөс болж халиа дошин үүсэх болжээ.  Үүнээс болж олон айл эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч буйг оршин суугчид шүүмжилж байлаа. Үерт автсан айлуудыг хороо, дүүргээс нь 61-ийн гарам руу нүүлгэхээр шийдвэрлэсэнд оршин суугчид дургүйцэж байна. Иргэдийн зүгээс “Эрх бүхий албан тушаалтнууд асуудлыг шийдсэн мэт дүр эсгэхдээ биднийг тог цахилгаангүй газарт нүүлгэж, хохироохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

НОБГ: ДӨРВӨН ХОРООНЫ ҮЕРТ АВСАН 20 АЙЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН

Оршин суугчдын зүгээс онцгой байдлын газрынхан цаг алдалгүй тусламж үзүүлж, арга хэмжээ авсан бол үерт автаж, орон гэрээ алдах хүртлээ зутрахгүй байсныг гомдоллож байв. Энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй холбогдсон юм. Тус хэлтэсийн Гамшгийн эрсдэлийн урьдчилан сэргийлэх хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр “Дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж Засаг даргын Тамгын газар, Геодези усны барилга байгууламжийн газартай хамтран шар усны эрсдэл бүхий газар, далан сувгийн үзлэг шалгалтыг зургаан удаа зохион байгуулсан. Энэ сарын 11-14-нд иргэдээс шар усны үертэй холбоотой 31 дуудлага ирсэн. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 19, 26, 27, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн халиа дошин хайлж усанд автсан 20 айл өрхийн гэрийг нүүлгэн шилжүүлэх, гэр, хашааны ус соруулж зайлуулах арга хэмжээ авлаа” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 2500 гаруй өрх албан ёстой бүртгэлтэй аж. Харин зөвшөөрөлгүй  газарт дур мэдэн бууж амьдардаг айл өрх тун ховор гэдгийг хорооноос хэлж байв. Үерт автсан айл өрхүүдээс 20 орчим айлыг нүүлгэн шилжүүлжээ.

ГОЛЫН БҮС УЧРААС ӨМНӨ НЬ ГАЗАР ОЛГОДОГГҮЙ БАЙСАН

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны зохион байгуулагч С.СҮХЦООЖ: 

-Манай хороо зуслангийн бүсээс суурьшлын бүсэд шилжих болсон. Энэ жилийн хувьд үер болдоггүй газрууд усанд автсан. Гэр үерт автсан гэх гомдлууд ирснийг дүүрэг болон дүүргийн Онцгой комисст уламжилсан. Дүүргийн онцгой комиссоос айлуудыг нүү гэх шаардлага тавьж байгаа. Одоогоор байршлын хувьд тодорхойгүй байна. Гэхдээ үерт автсан айлууд нь олон жил тухайн газартаа амьдарсан, эзэмших эрхийн гэрчилгээтэй, зөвшөөрөлтэй айлууд юм. Ерөнхийдөө голын ай савуудаар шар усны үер их байгаа. Уулаас шар усны үер бууснаас гадна Бумбатын рашаанаас эхлэлтэй халиа дошин үүссэн. Голын захад байгаа айлууд усанд автсан. Зарим нь эзэнгүй байгаа. Дүүргээс усанд автсан айлуудыг  нүүх шаардлага тавьж байна.  Энэ дагуу ердөө арав орчим айл нүүнэ гэсэн. Бусад нь хүлээн зөвшөөрөөгүй. Зарим хүмүүс зөвшөөрөлгүй газарт бууж олон жил амьдардаг. Хороо, дүүргээс нь арга буюу тогтсон хаягтай болгодог асуудал өмнө нь байсан. Ер нь голын бүс гээд зөвшөөрөл олгодоггүй байсан. Яахав зуслангийн зориулалтаар түрдээ байж болдог байсан гэлээ.

Харамсалтай нь, нийслэлийн хамгийн их хүн амтай гэгдэх Сонгинохайрхан дүүргийн Газрын албаныханд мэдэх зүйл байхгүй бололтой. Газрын зөвшөөрөл олгоход ямар хяналт тавьдаг эсэх нь тодорхойгүй. Мэргэжилтнүүд нь “мэдэхгүй” гэх үгээр тайлбар өгөхөөс татгалзаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-03-18 202.126.88.41

Сонгин хайрхан дүүргийн нефть хотхон засмал зам дагуу орон сууц барьвал уулна таатай нөхцөл бүрдхээр газарууд их байдаг айл өрөх нь ч их байдаг байрлал сайтай шинэ цэцэрлэг сугууль барьсан одоо шинэ орон сууц барьвал зүгээр гэж бодож байна

Avatar

Иргэн 2021-03-18 192.82.69.98

Үерийн аман дээр буучихаад нүүхгүй гээд солиороод байдаг ямар авга вэ. Тэгвэл усандаа автаад хэвтэж байхгүй юу. Хорооны даалгавар үүрэг биелүүлэхгүй бол битгий дэмжлэг үзүүл. Хэний төлөө амьдарч байгаа юм бэ

Avatar

Тттихо 2021-03-18 103.229.121.176

21 зуун гарчихаад байхад арай юмаа энэ үмхий лалрууд ямар хар гайгаараа энэ лалрын улсад тарчвөө г***й гэж

Avatar

Bat 2021-03-18 103.229.121.176

Хохино иуу гуйлгачид

Avatar

Зочин 2021-03-18 103.26.194.227

Заваан орнууд зайлаач

Avatar

Zocnin 2021-03-18 68.145.61.75

Negnee yadarcn zudercn bhad eldweer helehee boliocn dee Mongol hunii maani orowcn zoolon bdal haashaa alga boloo be

Avatar

Зочин 2021-03-18 103.26.195.180

Нутагруугаа буцахгүй, бас 61- рүү нүүхгүй гэж байгаа юм бол хотын дотор байгаа сул чөлөөтэй талбайнууд дээр буулгачихаач дээ!

Avatar

Монгол 2021-03-18 103.26.193.230

схд-ийн газрын албаны хүмүүс нь бүгд хувьдаа 3-4 газар эзэмшдэг юм байна лээ. атг-ын хөрөнгө оруулгын мэдээллийн шалгаад үзээрэй. газрын албаныхан хүссэн газраа авч болдог энгийн иргэд нь 10 жил хөөцөлдөөд ч газартай болж чадахгүй юм даа

Avatar

uher 2021-03-18 124.158.84.11

haa durtaa gazar gadas hatgaj hen b** gesiin archaagui guilgachid

Avatar

Зочин 2021-03-18 126.247.99.211

ingej yaduu zuduu hynees dor amidarj baij hodoo oron nutagt ochij amidraacheee

Avatar

ЗОЧИН 2021-03-18 202.21.126.30

Дур дураараа уулын мухар хаа дуртай газраа бууж явдаг нүүдэлчид хот орон газар ирсэн бол дүүрэг хорооноос зөвшөөрсөн газарт бууж төвхнөх ёстой. Дураараа ус үерийн аман дээр суурьшчихаад төр засаг хүний эрх гэж хашгичих чинь ардчилал мөн үү. Ардчилалын хамгийн эхний шинж чинь хууль журамд захирагдаж сурах явдал шүү.

Avatar

Зочин 2021-03-18 122.201.19.99

Үерийн аман дээр битгий б** гэж төр засгаас мөн ч их анхааруулах юм хүмүүс түүнийг нь тоохгүй буучихаад сүүлд нь ингэлээ тэглээ гээд байх шаардлагагүй.

Avatar

Зочин 2021-03-18 202.131.236.202

Шар ус, үерийн аюул байгааг мэдэж байгаа бол буйраа өндөрлөөд барих, тойруулж шуудуу ухах гээд өөрсдийн зүгээс өөрсдийн амьдарч байгаа орчноо арчлах зүйлсээ хийх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн онцгой байдал, төр ажлаа хийхгүй байна гээд буруутгаад усаа шавхаад, үгээ хэлээд сууж болохгүй. Хүн амьдралаа өөрөө өөд нь татахын төлөө ажиллах хэрэгтэй. Хүний өмнөөс амьдарч байгаа мэт байж болохгүй санагдаж байна.

Avatar

Монгол хүү 2021-03-18 103.206.195.230

ЭНЭ БОЛ МАНАЙ ТӨРИЙНХӨНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ЯАГААД ГЭВЭЛ ЭНЭ ХАВЬД ГАЗАР ОЛГОХГҮЙ ГЭЭД Л ХҮН БОЛГОНЫГ ХӨӨГӨӨД БАЙСАН ГЭТЭЛ СОНГУУЛИЙН ӨМНӨ ХӨДӨӨНӨӨС АЙЛУУДЫГ БИТҮҮ БУУЛГААД Л ЗАМБАРААГҮЙ ЮМ БОЛСОН. ОДОО БОЛОХООР УСАНД АВТЛАА ЭНЭ ТЭР ГЭЭД Л ГОНШИГНООД БАЙХ АСУУДАЛ БАЙХГҮЙ, ТӨСВИЙН, УЛСЫН МӨНГИЙГ ИНГЭЖ БУРУУ АЖИЛ ХИЙСЭН, ШИЙДВЭР ГАРГАСАН ЮМНУУДААР НӨХӨН ТӨЛҮҮЛМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.117.194

Байгалийн аашийг бид дийлэхгүй нүүсэн нь дээр дээ.

Avatar

Зочин 2021-03-18 64.119.17.94

Тэр хавь арай л дэндуу замбараагуй л дээ, угаасаа еерсдее мэдсээр байж булаг шанд руу хэт щахаж, шар усны уер болдог газар буучхаад, хэн нэгэн албаар аваачаад буулгачихсан юм шиг юм яриад сууж байдаг, тэнэг оркуудын еерсдийнх нь буруу ш дээ, тэр засаг захиргаа, хороо энэ тэр нь ч гэсэн хеегеед зайлуулахын оронд нийлээд солиороод сууж байдаг

Avatar

хотын уугуул иргэн 2021-03-18 64.119.16.18

Сануулж анхааруулаад байхад эд нар мэдсээр байж үерийн аман дээр буучихаад ийм байдалд өөрсдийн буруугаас орсон. Одоо яаяа гэхэв. Одоо нэг ойлгож байгаа байх даа.

Avatar

иргэн 2021-03-18 202.131.227.82

УБ-т бүртгэлтэй иргэд мөн үү? гэдгийг шалгах.
зөвшөөрөлгүй газарт буугаад газар зааж өгөхөд дургүйцэж байгаа бол одоо яая гэхэв ээ.

Avatar

Зочин 2021-03-18 150.129.142.104

Эд нарын бурууг засаг төрд оноож олон нийтийг битгий талцуулаад байгаач дээ.

Avatar

Зочин 2021-03-18 122.201.21.52

Халамж олгоход тавигдах шаардлага дээрээ "зөвшөөрөлгүй газар бууж гэрээ хашаагаа барьдаггүй байх" гэсэн нэг шаардлага нэммээр юм.

Avatar

Сок 2021-03-18 202.126.90.19

Монгол төрийн баясгалан гэж энэ дэ. Бидний жавхлан юм да

Avatar

Жирийн иргэн 2021-03-18 202.9.46.228

Яагаад зөвшөөрөлгүй газар буусан бэ гэвэл тог татах боломжтой учраас. Буух боломжтой газар нь нэг бол авилгач түшмэдийн гараар орж зарагдсанаас аль хэдийн 1 айлын газар 5 саяын үнэтэй болсон, эсвэл тоггүй газар л байдаг. Захын хорооллуудын дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Тоггүй 5 жил амьдарч байж улсаас тог татаж, ус нэвчихгүй газартай болсон иргэн байна, би. Хүүхэд нь сургуульд явдаг айлд тоггүй 5 жил хүлээх хэцүү шүү. Мэдэхгүй зүйлдээ бусдыг бүү буруутга аа.

Avatar

Зочин 2021-03-18 122.201.21.128

СОНГИНОХАЙРХАНЫ ГАЗАРЫН АЛБАНЫХАН ГЭЖ МАШ ХҮНД СУРТАЛТАЙ ГАР ХАРСАН ХҮМҮҮС БАЙДАГ

Avatar

ЗОЧИН 2021-03-18 124.158.79.169

ЗӨВШӨӨРӨЛТӨЙ ГАЗАРТ УСАНД АВТСАН БОЛ ТӨР 100 % ХАРИУЦНА !!! ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БОЛ ӨӨРСДИЙН БУРУУ ШҮҮ ДЭЭ !!!

Avatar

иргэн 2021-03-18 202.179.25.181

албатай юм шиг гол, горхины гольдрлд буучихаад битгий ийм балай юм ярьж бай. Гол ус бузарлаж байгаа нөхдүүд энэ байтугай л амьдрах байх. Зүгээр сайхан цэвэрхэн газар б**. уулын жалга суга, усны урсац газар битгий гэр орноо бариад бай. Газар орноо харьж орон гэрээ төвхнүүлдэггүй, хүний төлөө юм шиг битгий амьдраад бай. Хэзээ хэн туслах бол гэж горьдож суухаар хотоо тэлээд хотын зах руу нүү.

Avatar

Зочин 2021-03-18 202.126.88.71

Төр эднийг нүүлгээчээ. Хүчирхийлэл биш шүү. Голын сав газар буучихаад төрийг загнаад байж байдаг, сонгуулийн өмнө нялаганаж байдаг төр 2 таарч дээ

Avatar

Зочин 2021-03-18 203.91.112.133

нүүгээчээ. дүүрэгтэйгээ хамтраад өөр газар олж нүүсэн нь дээр. хэний өмнөөс амьдраад байнаа

Avatar

Зочин 2021-03-18 103.212.117.141

ШАР УСНЫ ҮЕР БОЛДОГГҮЙ ТЭР ОРОН НУТАГТАА АМАР ЖИМЭР АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭ. ХЭН Ч ЭНД ХОТЫН ЗАХАД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР б** ГЭЖ УРЬЖ ЗАЛААГҮЙ ДЭ.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.107.126

ОРКУУД БУУЖ БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙХАД НАМГАН ДОТОР ЗӨРҮҮДЛЭЭД БУУЧИХААД ЮУ ГЭЭД ГУНШИГНААД БАЙНА ЭНЭМУУ СУРВАЛЖЛАГЧ ЮУНД ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ЮМ БЭ? НҮҮ ГЭЭД БАЙХАД НҮҮХГҮЙ БОЛ ТЭГЭЭД ҮЕРТЭЙ ТЭНГЭРТЭЭ ХАЛИНА А ГЭСЭН ҮГ ШҮҮ БАЯРТАЙ…

Avatar

Zo 2021-03-18 192.82.88.153

Gazaraa oorsdoo sain shinjej buugaachee.vas duurgiin gazriin alba hatuu baildaa.ali ali n yuldaa alga daa

Avatar

zochin 2021-03-18 64.119.17.17

ORKUUD MINI ORON NUTAG RUUGAA

Avatar

Зочин 2021-03-18 203.91.115.52

Хөдөө сайхан нутагтаа очиж амьдар.

Avatar

мжд 2021-03-18 66.181.161.99

оркуд минь зөв газар аа бууж амьдраач, хаа таарсан газраа бааж шээсэн заваан юмнууд

Avatar

Иргэн 2021-03-18 66.181.183.116

Хөдөөнөө гар аа. Ёстой дуртай гоё газраа бардам сонгож гэрээ барина ш дээ.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

ОЙЛГОХГҮЙ

Avatar

Нүү 2021-03-18 122.201.31.204

Нүү эс бөгөөс ингээд байж л бай. Байгалийн юмыг яалтай

Avatar

Иргэн 2021-03-18 66.181.183.116

Хүн үү ? мал уу? та нар чинь. Болохгүй газар зөвшөөрөлгүй буучихаад гаслалдаад байх юм.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

ГЭР ХАШАА АЛГА ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ

Avatar

гоншигонуур 2021-03-18 192.82.69.228

иргэдээ… гэрээ хаана барихаа шийдэж газраа сонгодог Монгол ухаан хайчив аа

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

БИ Ч БАС ГАЙХАЖ

Avatar

зочин 2021-03-18 59.153.114.131

Тийм шүү. Хөдөөнөөс хот руу нүүж ирээд дуртай газраа хашаа хатгаж, гэр бариад суучихдаг, сүүлд нь төрөөс юм нэхдэг. Иймэрхүү хэн дуртай нь дураараа аашилдаг энэ замбараагүй явдлыг цэгцэлмээр… Төр нь төр шиг байж, ард олон нь төрөө хүндэлж, хууль цаазаа дээдэлдэг баймаар байна. Манай төрд ажиллаж буй хүмүүс үнэндээ шударга биш болохоор хэнд ч юу ч хэлж чадахаа больсон шиг байна. Нүүлгээд газар өгнө гэхээр "Нүүхгүй" гэдэг чинь юу гэсэн үг вэ, тэгвэл тэр усаа шавхаад л сууж байхгүй юу.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

МОНГОЛ ИЙМ ТОМ ГАЗАРТАЙ

Avatar

Зочин 2021-03-18 64.119.20.65

Хөдөө гөрч амьдар.яхэн та нарыг наана чинь хадаав?

Avatar

Хаха 2021-03-18 202.21.108.189

МАН

Avatar

Зочин 2021-03-18 202.55.188.33

Zuvshuurulgui gazar buusiim bol huuj yavuul. Haanaas irj buusan tiisheegee nuuj yavah yostoi.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

МОНГОЛ ХҮН БОЛ ГАЗАР АВАХДАА ИЙМ ГАЗАР ДЭЭР АРЧААГҮЙ ЮМ БАЙНАА

Avatar

3 минутын өмнө 64.119.22.152 2021-03-18 202.70.34.38

Хохь нь гол булаг шанд ширгээсэн новшнууд. Албатайм шиг ирж буучихаад төр засаг гэхээ болиул таарна.

Avatar

Зочин 2021-03-18 64.119.22.152

МЭДЭЭЖ ЭНЭ ХҮМҮҮСТ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОСОН БАЙГАА. ТИЙМ БОЛХООР ТӨРӨӨС НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ГАЗРЫН АЛБА ГАЗРЫН АЛБА ШИГ БАЙДАГГҮЙ Л ДЭ. ХЭДЭН ТӨГРӨГӨӨР БАЙЦААГЧ НАР ГАЗАР ОЛГОДОГ.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

АЛЬ АЛИНДАА БАЙГАА

Avatar

Зочин 2021-03-18 64.119.22.152

УЛС ОРОНД ХАРИУЛАГА ГЭЖ БАЙХГҮЙ. АРД ТҮМЭН НЬ БАС ДУРААРАА. ГАЗРЫН АЛБА СУДАЛГААГҮЙ ГАЗАР ОЛГОДОГ. ӨМНӨ НЬ УС ГАРЧ БАЙГААГҮЙ ГЭЭД СУУЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. МИНИЙ МЭДХИЙН 30 ОРЧИМ ЖИЛИЙН ӨМНӨ ҮЕРЛЭЖ БАЙСАН СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ АЙЛУУД БИТҮҮ БОЛСОН. ТӨР ҮЕР БУУВАЛ ХАРИУЛАГА ХҮЛЭЭЖ ЧАДАХ УУ. ИЙФМ ГАЗАР ГАЗАР ОЛГОЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭ. МЭДЭХГҮЙ ГӨЛИЙГӨӨД БАЙХ ХЭРЭГГҮЙ. ГАЗРЫН АЛБА ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ ГАЗАР ОЛГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-03-18 139.5.217.30

Yerin aman deer bitgii b** gej anhaaruulaad l baigaa shd

Avatar

Зочин 2021-03-18 150.129.143.77

Болохгүй гээд байхад нь өөрсдөө дураараа буучаад хэнд гомдлоод байгаан бэ.ӨӨРСДИЙНХ НЬ ШҮҮДЭЭ.ҮЕРИЙН АМАН ДЭЭР БУУЧААД БИТГИЙ ГОНГИНООД БАЙ.ҮҮНД ГАЗРЫН АЛБАНЫХАН ЯМАР ХАМААТАЙ ЮМ.

Avatar

Зочин 2021-03-18 64.119.27.7

Бэрхшээл бүрийг хүний оюун ухаанаар шийдэж болно. Тохирсон технологийг судал.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.111.170

жорлон дотроо амьдарч байна ш дээ 21р зуун биз дээ МАНгаруудааа

Avatar

Зочин 2021-03-18 202.179.25.156

НҮҮЦГЭЭ. ГҮЙЦЭЭ

Avatar

Zocnin 2021-03-18 68.145.61.75

Doorhi setgegdel bicnsen humuus yasan hatuu setgeltei yum be Neg negnee hairlamaar yum huuhduud ni hetsuu bgaa

Avatar

ЗОЧИН 2021-03-18 64.119.22.152

ГАЗРЫН АЛБАНЫ БУРУУ БАС БАЙГААМАА. ҮЕР УСНЫ АМАН ДЭЭР БУУСАН АЙЛД ГАЗАР ОЛГОСОН БАЙДАГ. ЗАРИМ НЬ ХЭДЭН ТӨГРӨГ АВНА. ӨНӨӨХ Л ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛАЛДАА. СЭЛБЭ ГОЛ ДАГАЖ ЗУСЛАНГИЙН АЙЛУУД ИХ БОЛСОН. НЭГ ӨДӨР ҮЕР БУУНА ШҮҮ. СЭЛБЭ ГОЛ ЯАЖ ҮЕРЛЭЖ БАЙСНЫГ БАГА БАЙХДАА ХАРЖ БАЙЛАА. МАНАЙ ТӨР ЗАСАГ НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРНА.

Avatar

Zocnin 2021-03-18 68.145.61.75

Ard irgediig iim hund ued zocnid buudald bairluulj taw tuhaa oltol ni tor harj yzeh heregtei Busad ornuud iim asuudal bolbol zocnid buudald bairluulj mongon tuslamj ogdog Bas daatgal mongo ogdog Iim hetsuu nohtsold bgaa irgeddee yaraltai tuslah heregtei

Avatar

зочин 2021-03-18 64.119.24.157

Хэн тэднийг үерийн аманд гэрээ барь гэсэн юм, төрийн хууль зөрчичихөөд төрөөс тусламж гуйдагаа зогсоо, хот бараадах санаатай бол хотод ойр зөндөа газар байгах

Avatar

зочин 2021-03-18 202.21.120.242

өөр буух газаргүй байх л даа тэр айлууд гэхдээ эцэслэж шийдвэрлэх хэрэгтэй төрийн төмөр нүүр хайчсан бэ????

Avatar

Зочин 2021-03-18 202.126.90.153

🙁

Avatar

21 2021-03-18 192.82.93.15

ENE JIL BOROO HUR ORSON ZUIL VAIHGUI UURSDUU YUERIIN DALAN DEER GEREE BARICHIHAAD HEN NEGNII BURUU MET YARIKHAA BOLI

Avatar

Зочин 2021-03-18 66.181.161.18

Нүүхээс өөр яахав дээ. Яаж ч гөжүүдлээд байгалийн ааш араншинг дийлэхгүй ш тээ. Хэзээ хуурай байх хэзээ ус чийг ихтэй байхыг ч хэлж мэдэхгүй. Ямар ч нам ямар ч төрийн албаний хүмүүсийн зогсоож зохицуулж чадахгүй гамшиг юм байхаа.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

ОДОО ЭД ХӨРӨНГӨ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ХОХИРНО

Avatar

зочин 2021-03-18 202.21.100.210

орон нутгаас цагаачилж ирчихээд үер усны аман дээр буучихаад одоо газар, гэр нэхэх нь л дээ. МАН-ын 100 жил нэг иймэрхүү л байна.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.108.189

ХАХА

Avatar

Зочин 2021-03-18 192.82.73.99

хүүхдийн нүүр яажаагаам бэ далдлаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж