Хилчин хос: Халх голын отрядад танилцсан минь хамгийн сайхан | News.MN

Хилчин хос: Халх голын отрядад танилцсан минь хамгийн сайхан

Хилчин хос: Халх голын отрядад танилцсан минь хамгийн сайхан

Хилчин хос: Халх голын отрядад танилцсан минь хамгийн сайхан

Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Баярын өдрийг тохиолдуулан хилчин хостой ярилцлаа. Тэднийг Э.Бат-Эрдэнэ, Д.Ариунтөгс гэдэг. Хил хамгаалах байгууллагад 10 гаруй жил ажиллаж буй тэдэнтэй Дорнод аймгийн төв дээр байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангиас утсаар холбогдлоо.


-Монгол цэргийн баярын мэнд хүргэе. Та хоёр маань баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?           

Э.Бат-Эрдэнэ: Цэргийн баяраар баярын хурал болж, хамт олноороо тэмдэглэдэг. Бид энгэр дүүрэн одон медалиа зүүгээд л анги бүрэлдэхүүнээрээ тэмдэглэдэг юм. Хил хамгаалах байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. Манай эхнэрийг Д.Ариунтөгс гэдэг. Одоо хил хамгаалах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа.

Д.Ариунтөгс: Миний хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяраар ч баярлачихдаг. Энэ өдрүүдэд найз нөхдийнхөө баярын мэндчилгээнд дарагддаг шүү. /инээв/

-Хилчин хос маань анх яаж танилцсан нь сонирхол татаж байна. Аль застав дээр ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн бэ?

Д.Ариунтөгс: Би Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд, Хил хамгаалах ерөнхий газар ажилд орсон. Тэндээсээ Халх голын отряд руу малын их эмчээр хуваарилагдан, очиж байлаа. Тэгсэн манай гэр бүлийн хүн зэвсгийн мастер хийдэг, ахлагч цолтой байлаа. Бид хоёр тэр отрядад анх танилцаж, тэндээс ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн. Одоо манайх хоёр хүүтэй. Том хүү маань долдугаар анги, бага нь дөрөвдүгээр ангид сурдаг. Дорнод аймгийн төв дээр Хилийн цэргийн 0132 дугаар ангид ажилладаг.

-Та хоёр одоо тав дахь отряд дээрээ ажиллаж байгаа гэсэн үү?

Э.Бат-Эрдэнэ: Тийм ээ. Дандаа хөдөөгүүр явдаг. Сүүлийн хоёр жил л төвийн отрядад ажиллаж байна. Анх Халх голын 0198 дугаар ангиас ажлынхаа гарааг эхэлж, дараагаар нь Багануурын 0252 дугаар анги, Дорнонговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр 0168 дугаар анги, хотын төвийн дүгээр ангид шилжиж очсон. Одоо Дорнод аймгийн төв дээрх  0132 дугаар анги дээр ажиллаж байна.

-Анх хилчин болсон замналаа ярихгүй юу?

Д.Ариунтөгс: Миний хувьд гэр бүлээс хилчин хүн байхгүй. Гэхдээ хамаатан садны ах, дүүс маань хил дээр ажилладаг. Гэхдээ би хилийн цэргийн амьдралыг багаасаа мэдэж, ойлгож өссөн. Анх тавдугаар ангидаа хилийн застав дээр очоод л ах, эгчтэйгээ цагийн манаанд гарч, хил рүү дурандаж үзэж байлаа. Тэр үед яг нар жаргаж хилийн тор бүр илүү тодорч харагддаг. Хүүхэд байхаасаа хилчин албаараа бахархаж өссөн. Тэгээд л их сургуулиа төгсөөд цэргийн хүн болно гэж боддог болсон.

Э.Бат-Эрдэнэ: Би Халх голын отрядад цэргийн алба хааж байхдаа хил хамгаалах байгууллагад ажиллая гэсэн хүсэлтэй болсон. Хил дээр ажиллаж байгаа хүмүүсээр бахархаж, их л сайхан санагдсан. Тэгээд л цэргийн албаасаа улирч, хилчин болсон доо. Гэр бүлд маань удам дамжсан хилчин хүн байхгүй.

-Ер нь хилийн застав дээр ажиллах эмэгтэй хүн ховор байдаг гэдэг. Орчин цагт хилийн заставт эмэгтэй алба хаагчид хэр олон болсон  бэ?

Д.Ариунтөгс: Хил дээр ихэвчлэн гэр бүлээрээ ажилладаг. Байгууллага маань гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангадаг. Сүүлийн жилүүдэд эмэгтэй алба хаагчид олон болсон. Яг цэргийн цолтой хилчин эмэгтэйчүүд эрэгтэй алба хаагчдаас арай цөөн. Хил дээр эмэгтэйчүүд голчлон энгийн ажил хийдэг.

-Орчин цагийн хилчин гэр бүлийн амьдрал ямар байдаг вэ. Анх хилийн застав дээрээс ажил, амьдралаа хэрхэн эхэлж байв. Шантрах үе байсан уу?

Э.Бат-Эрдэнэ: Мэдээж хилийн цэргийн амьдрал бол хүний тэсвэр тэвчээрийг шалгасан алба байдаг. Тэр утгаараа залуу хүмүүст шантрах үе гарна. Байнга хөдөө хээр зэлүүд газар амьдарч, орчин цагт хөгжлөөс алс хол газарт түлээ, нүүрсээ түлээд амьдарна. Тэр бүхнийг хамтдаа даваад гарах нь чухал. Хилийн цэрэгт ажиллаж, эх орноороо бахархах үзэл  илүү их суудаг юм шиг санагддаг.

Одоо бол энэ албаасаа шантрах бус харин ч илүү их бахархдаг. Би хил хамгаалах байгууллагаа олон хүүхэдтэй мөртлөө сахилга баттай, хүмүүжилтэй айлаар төсөөлдөг. Залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд хил дээр даарч, хөрөхөөс авхуулаад бага зэргийн асуудал гардаг. Тэр болгонд битгий шантраарай.

Д.Ариунтөгс: Хил хамгаалах байгууллагын онцлог нь нэг байшинд суугаад ажлаа хийдэггүй. Бид байгаль, цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг. Хүйтэн бороо, цасан шуурганд хилчин хүн хилээ манаад явдаг. Халх голын отрядад нэг жил цас их орж, цасан тунелиар явдаг байлаа. Машины цасанд сууж, цас ухаж, застав руугаа алхаж байлаа. Тэр бүхэн маань надад зовлон биш жаргал. Би амьдралдаа олон зүйлийг суралцаж, тэсвэр тэвчээртэй болсон. Хилчин гэр бүл нэг дор ажиллана гэдэг бие биеэ илүү сайн ойлгож, дэмждэг гэж боддог.

-Хүмүүс хилийн застав гэхээр хөдөө хээр, зэлүүд газар гэж төсөөлдөг. Орчин цагийн хилчдийн амьдрал хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлж чадаж байгаа юу?

Д.Ариунтөгс: Хил дээр уйтгарлах зав байдаггүй. Хил дээр хүн очихоор хүнд өөрийн эрхгүй эх орноороо бахархах сэтгэл төрдөг. Улсынхаа хилийн баганаа манаад өөрийн эрхгүй бахархаж, бүхэл бүтэн гурван сая иргэнийхээ халдашгүй дархан байдлыг хамгаалах ариун үйлст хүчин зүтгэж байгаа учраас өндөр хариуцлагатай байх ёстой. Бид нүд цавчихгүй яавал хилийн зөрчлийг алдахгүй байх вэ гээд илүү хариуцлагатай ажилладаг. Тийм учраас хүнд уйдах зав өгөхгүй.

Э.Бат-Эрдэнэ: Бид хоёрыг дөнгөж хилийн цэрэгт ажиллаж байхад интернет байгаагүй. Тэр байтугай цахилгаан тог ч байгаагүй. Бид хилийн заставаараа шалгалтаар явахдаа лааны гэрэлд тайлангаа бичээд л явдаг байлаа. Сүүлд 2010 оноос хойш хил тойроод бүхий л сүлжээ, интернет, тог цахилгаантай болсон.

-Хил дээр ихэвчлэн ямар зөрчил гарч байна вэ?

-Голчлон малчид ард иргэд байгаль цаг уурын байдлаас болж, малаа хил давуулах, шуурганд уруудуулах тохиолдол их гардаг. Бид ард иргэдэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, зөрчил арилган ажиллаж байна.

-Хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцахгүй юу?   

Д.Ариунтөгс: Хил дээр төрж, өссөн хүүхдүүд хүртэл эх оронч болж төлөвшдөг. Манайх Сулинхээрийн отрядад байхад сум суурин газар биш алслагдсан газар учраас хилчдийн нийгмийн асуудлыг шийдэх талаасаа отрядыг сумын төв рүү 2017 онд нүүлгэсэн. Тэгээд хуучин байрнуудаа үлдээгээд цэргийн цуваа татаад л сум руу нүүж байлаа. Дараахан нь бага хүүгээ аваад, ажлынхантайгаа хуучин отрядын суурин дээр очиж, сүү өргөсөн.

Зуны орой болохоор л хүүхдүүд нь бужигнаад л инээлдэж, хөөрөлдөөд сайхан байдаг. Бид “Энэ сайхан газар маань бидэнд их ээлтэй байдаг” гэж ярилцаад идээ будаагаа уул хадандаа өргөөд хөдөлсөн. Тэгсэн бага хүү маань “Ээжээ би эндээсээ явахгүй ээ” гээд том том нулимс унагаад уйлсан. Хамт олон маань хүүг минь өхөөрдөж “Аргагүй л хилчин хүний хүүхэд байна даа” гэж хэлж байсан. Тухайн үедээ бид инээлдэж байсан ч дотроо бас омогшиж билээ.

Э.Бат-Эрдэнэ: Миний хамгийн дурсамжтай мөч гэвэл  50 жилийн дараа 2019 онд хилийн өргөст торон хашааг засварлах ажлыг манай отряд хариуцан хийж гүйцэтгэсэн. Өмнө нь 1970-аад онд торон хашааг сэргээн засварласан юм билээ. Тэр цагаас хойш засварлаагүй. Энэ ажил хүн хүч, цаг хугацаа их шаардсан ажил болсон.

Бид хоёр дөнгөж танилцаж байхдаа Халх голын отрядад ажилласан. Халх гол чинь их  хүйтэн газар шүү дээ. Бид залуухан гэр бүл байлаа. Халх голын отряд хойд, урд застав гэж байсан. Манай хүн хойд застав руу, би урд застав руу ажиллана. Тэгээд ажлаасаа ирэхэд өвлийн хүйтэнд гэр галгүй, хүйтэн угтана. Хулдаасан дээрээ хальтарч унана. Тэгээд л галаа түлчихээд, үстэй дээл нөмрөөд л унтаад өгнө.

-Хилчид чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Д.Ариунтөгс: Ажлын хажуугаар чөлөөт цаг гарна. Цэргийн алба цагийн хуваарийн дагуу ажлаа хийхээс гадна чөлөөт цаг гаргаж өгдөг. Хилчин залуус чөлөөт цагаараа ихэвчлэн бие бялдраа хөгжүүлнэ. Гэрээт хилчинтэй газруудад жилдээ нэг удаа бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Тийм учраас залуус тэр тэмцээндээ бэлдэж, биеэ хөгжүүлдэг. Мөн тусгай бялдаржуулах төвтэй. Тэр төв дээрээ дасгал хөдөлгөөн хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-18 66.181.161.9

Мэргэжилтэй үнэнч,заяны хосууд байна.Баярын мэнд хүргэж амьдралд нь сайн сайхныг хүсье

Avatar

Бага түрүүч 2021-03-18 192.82.80.126

1982-1985 онд Дорнодын Халх голд алба хаасан нийт дайчид онжавууд офицер ахлагч натаа Монгол улсад з****г хүчиний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Халх гол сайхан нутаг даа..Ах нь бас энэ нутгаас цэргийн алба хаах хугацаанд танилцаж одоо 37 жил ханилж яваад аа баярлаж явдаг юм.

Avatar

Зочин 2021-03-18 139.5.216.66

Манай анги 1474 цэрэгтэй 4664 буутай 57885 сумтай 46864 кг гурилтай 467743 шүдний оотой 5467 нойлын цаастай

Avatar

Зочин 2021-03-18 202.126.88.195

Нэртэйгээр нь цэрэг зэвсгийн тоогоо хэлчихээрэй. Ямар юмных нь хилчид гэх вээ дээ.

Avatar

|Зочин 2021-03-18 202.126.88.206

За чи битгий х у ц а а д бай.

Avatar

Зочин 2021-03-18 66.181.183.169

202.126.88.195 орос тролл дандаа хуцахийн

Avatar

Зочин 2021-03-18 202.126.88.195

цэрэг алба дэг журамтай

Avatar

Зочин 2021-03-18 66.181.161.39

2 nuhur nuuts zuilvvdiig haramgui chalchij bdg shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж