Ньюс хөтөч: Маршал Х.Чойбалсангийн тухай тусгай үзэсгэлэн нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Маршал Х.Чойбалсангийн тухай тусгай үзэсгэлэн нээнэ

Ньюс хөтөч: Маршал Х.Чойбалсангийн тухай тусгай үзэсгэлэн нээнэ

10:00 цагт

УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаан эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

11:00 цагт 
  • МУ-г гадаад, дотоодод сурталчлах хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэргэдэх гарааны компанитай хамтын ажиллагааг эхлүүлж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан виртуал орчинд Монгол Улсын 21 аймаг, хот суурин газар, дурсгалт газруудыг сурталчилж, аялал жуулчлалын салбарт цахим шинэчлэлийг хийх эхлэлийг тавьж байна. Та бүхэн аялал жуулчлалын салбарын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, цахим шинэчлэл, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар сурвалжилж, мэдээ, мэдээлэл бэлтгээрэй. МУИС-ийн төв байр, Холбогдох утас: 88989878

 

  • Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийнэ.
  • АН-ын 4.11 уулзалтаар Нийслэлийн намын дарга, 6 дүүргийн намын даргын цахим сонгуульд ялагчдыг зарлаж батламж гардуулна. АН-ын төв байранд болно./Шонхор тауэр-5 давхар/88881985
11:40 цагт
  • Монголын Үндэсний музейд “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ. Эрхэм үзэгч та бүхэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу хүн хоорондын зайгаа баримтлан, маскаа зүүж үйлчлүүлнэ үү. Тус үзэсгэлэнг 03 дугаар сарын 18-наас эхлэн 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

 

  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярыг тэмдэглэж Монголын цэрэг, армийн гарамгай зүтгэлтэн, Халхын голын Залуу жанжин, Бүх цэргийн жанжны орлогч, Батлан хамгаалахын сайд агсан хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн сүрлэг хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалах сайдын зөвлөх Б.Эрдэнэбат, Бригадын генерал П.Доржсүрэн, Хурандаа Д.Баасандамба, Зэвсэгт хүчний хурандаа, дэд хурандаа нар, Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хүү хурандаа Л.Лхагваа, охин сэтгүүлч Л.Лхагвадулам, үр хүүхэд, ач, зээ, төрөл садан, хэвлэл мэдэллийнхэн, залуу үеийн төлөөлөл байлцана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж