Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ | News.MN

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө дахин хагалгаа хийлгэх болсныг мэдэгдлээ. Өдгөө 36 настай их аварга өнгөрсөн Мягмар гаригт харү башёг орхисон юм. Тэрбээр баруун өвдөгнийхөө нүд, үений орчмын хавдсан газартаа мэс ажилбар хийлгэж, хоёр сар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгээ сүмогийн холбоонд уламжилжээ.

Аваргын дэвжээний багш Мияагино хэлэхдээ Хакүхо мэс засалд орсныхоо дараа дэвжээндээ эргэн ирэхээр төлөвлөж байгаа ч хагалгааны дараах эмчилгээний үр дүнгээс хамаарч цаашид барилдах эсэхээ шийднэ хэмээжээ. Мияагино “Эмч нар Хакүхог ийм байдалтай барилдаж болохгүй гэж хэлсэн. Хакүхо ирэх долдугаар сарын нагоя башёгийн үеэр эцсийн шийдвэрээ гаргана” гэв.

Хакүхо одоо мэс ажилбар хийлгэх гэж буй баруун өвдгөндөө өнгөрсөн оны наймдугаар сард мөн дурангийн хагалгаа хийлгэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт эхэлсэн харү башёг сайн эхлүүлж, эхний хоёрын өдрийн барилдаанд хоёр даваа авсан ч харамсалтай нь өвдөгнийхөө бэртлийг сэдрээн гурав дахь өдрийн барилдаанд зодоглоогүй бүр мөсөн башёг өнжихөөр болсон.

Мэргэжлийн сүмо бөхийн дээд макүүчи зиндаанд 44 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хакүхо М.Даваажаргал сүүлийн таван башёг өнжиж, эсвэл дундаас нь орхилоо. Түүний адилаар ёкозүна Какүрюү М.Ананд ч бэртлийн улмаас башёг өнжсөн. Сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс Монголын хоёр их аваргыг башё их өнжиж, дундаас нь орхиж байна гэж сануулга өгчээ. Угтаа Хакүхо энэ оны эхний хацү башёд зодоглохоор төлөвлөсөн ч Covid-19 халдвар авч, өнжихөөс өөр аргагүй болсон.

Хакүхо хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын харү башёд бүтэн барилдаж, 13 даваа, хоёр унаатай түрүүлж, эзэн хааны цомыг 44 дэх удаагаа өргөсөн.

Хэрэв Хакүхо ирэх тавдугаар сарын нацү башёг өнжвөл 1958 онд жилд зургаан башё зохион байгуулагдаж ирснээс хойш ёкозүна цолтой бөх хамгийн олон башё дараалан өнжсөн жагсаалтын гуравт орж ирнэ. Одоогоор энэхүү жагсаалтыг ёкозүна Кисэносато найман башё дараалж өнжсөнөөр тэргүүлдэг. Кисэносатогийн хувьд 2018 оны есдүгээр сарын аки башёд 10 даваа авсан боловч удалгүй 2019 оны нэгдүгээр сарын хацү башёгийн үеэр зодог тайлж буйгаа зарлаж байв. Мөн ёкозүна Таканохана бэртлийн улмаас долоон башё дараалан өнжсөний эцэст 2002 оны есдүгээр сарын башёд барилдаж, 12 даваа авсан ч 2003 оны нэгдүгээр сарын башёгийн үеэр гэмтлээ сэдрээж, улмаар зодог тайлсан юм. Тухайн үед сүмогийн холбооноос Таканохана аваргыг 2002 оны есдүгээр сарын башёд барилд эсвэл зодог тайл гэсэн шаардлагыг тавьж байв. Ийнхүү Парист өвдөгний том хагалгаанд орсон Таканохана есдүгээр сарын башёд бүрэн барилдсан ч удалгүй бэртлээ сэдрээж, зодог тайлахаас өөр сонголт үлдээгүй. Ёкозүна Мүсашимарү ч зургаан башё дараалан бэртлийн улмаас бүрэн барилдаж чадалгүй, зодог тайлсан түүхтэй.

Тэгвэл бэртэл гэмтлээ ялан дийлж, зургаан башёд түрүүлсэн бөх бол ёкозүна Тайхо. Тэрбээр 1968 онд гэмтлийн улмаас дөрвөн башё дараалан өнжсөн ч эргэн ирж, дөрвөн жилийн хугацаанд зургаан башёд түрүүлсэн аж. Гэхдээ Хакүхо болон Тайхо аваргуудын хооронд нэг ялгаатай зүйл байгаа нь Тайхо аварга 28 насандаа бэртлээсээ эргэн ирж, 31 насандаа зодог тайлж байв. Харин Хакүхо аварга саяхан гуравдугаар сарын 11-нд 36 нас хүрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2021-03-18 66.181.161.120

Японы иргэн нэр ёс төдий зүйл. Эх орны минь нэрийг дэлхийд сайнаар гаргаж байгаа их аварга шүү. Сай сайхныг монголийн ихэнх иргэд хүсэж бна.

Avatar

Зочин 2021-03-18 66.181.185.195

нэг их хүнд гэмтэл биш байх аа.7 сар хүртэл биеэ бүрэн эдгээгээд нэг үзэх хэрэгтэй .Уг нь одоо бол тэр л аваргыг баараггүй унагадаг хүн дээ гэж нэрлэх нэг ч хүн алга даа.8 сард олимпоор аваргынхаа дохё ёслолыг бахдалтайгаар дэлхий нийттэй хамт харна гэж хүлээж бна даа.Амжилт,Эрүүл энхийг хүсье.

Avatar

Анкора 2021-03-18 66.181.161.90

Хакухо ийн рекордыг шинэчлэн тогтоох хүн нь монгол хүн байгаасай

Avatar

Bat 2021-03-18 174.233.137.229

Yaasan shunaltai ner tord durtai yum mongonoos bolj etsgiin neriig hyrtel solih ulsaa hyrtel solih teneg teneg gehed arai yu

Avatar

Зочин 2021-03-18 64.119.17.94

Зодог тайлж л таарах байх даа, одоо угаасаа барилдахааргуй болсон юмыг хучилж барилдаж байж хелгуй болох гээгуй л бол, ер нь тэгээд японуудын явдал маньд юуны хамаа, туугээрээ учраа олцгооно биз дээ

Avatar

Зочин 2021-03-18 66.181.161.9

Мундаг хүү шүү

Avatar

зочин 2021-03-18 202.21.96.212

Бүх дээд амжилтыг үзүүлсэн мундаг Аваргадаа амжилт хүсье. Чаднаа. энд нэг тийм тунгаах зүйл байгаа гэж бодогддог.
Нутаг, уул, ус эх нутгийн аз хийморь гэдэг зүйл эр хүнд бөх хүнд илүү хамаатай байх. иргэншилээ солиолд нутаг усны аз хийморь нөлөөлсөн байх ч талтай. Нутагтаа ирээд аавын гэр, төрсөн нутагын агаар уул усандаа ирээд буцвал сэтгэл санаа, аз хийморь өөдөө байх болноо. Нэгэнт гаргасан шийдвэрдээ амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-03-18 202.21.107.126

ЭНЭМУУ САМУУРАЙ НАС БОГИНО БОЛСОН БАЙХАА ДАА..

Avatar

Mai 2021-03-18 66.181.161.124

Ergvv pisda

Avatar

Зочин 2021-03-18 192.82.76.198

мундаг аврага минь зодог тайлах болоогүй шүү дахиад хэд ч түрүүлэх авьяас чадвар байгаа

Avatar

Монгол 2021-03-18 103.111.68.3

Машины ямар эрэг боолт, эд анги солихыг эзэмшигч нь л шийднэ. Энэ тохиолдолд эзэмшигч нь хэн болохыг Та бүхэн тунгаан бодоод үзээрэй!

Avatar

Зочин 2021-03-18 66.181.177.94

Ард түмэн гэж сайхан юм даа: М.Даваажаргал бидний хүү бахархал гэж л бодох юм даа. Гэхдээ хувь заяаны шийдвэрээр Монгол биш Япон улсын иргэн болж тэр улсын бүх хууль дүрэм амьдралын зан заншил ёс суртхууныг эрхэмлэх болсон шүү дээ. Иргэний паспорт дээр Япон улсын иргэн япон нэр л байгаа даа

Avatar

Бат 2021-03-18 68.100.237.110

Сумо д домог болон үлдэнэ . Даваажөргалын рекордыг хэнч хэзээ ч эвдэж чадахгүй . Ач гуч нь л магадгүй юм

Avatar

Badarch taxar 2021-03-18 192.82.88.219

Dahiad 5 jil barild yun nyalzrai yum aaw ni 50 nastaidaa naadamd barildaj ailgaj l bsan

Avatar

Zochin 2021-03-18 202.9.46.118

ene yapon nuxur zodog tailna uu ygyi yu xend xeregtei yum.

Avatar

Зочин 2021-03-18 43.242.242.59

Аваргыг зодог тайлуулахыг япончууд маш их хүсэж байгаа. Гэтэл түүнээс ч дутахгүй монголчууд бас зодог тайлулахыг хүсэж байх юм. Чанартай екозүна бол зодог тайл ч гэх шиг. 44 түрүүлсэн аварга байгүй. гэтэл монголчууд түүнийг чанаргүй муу аварга гэдэг юм байна. Тамын тогооны үлгэр .Харүмафүжийг Монголчууд л зодог тайлуулсан. Зодог тайлах нь ойлгомжтой. Гэхдээ юманд учир бий. аварга одоо 101 баше барилдсан бол Кайо 104 барилдсан рекордыг эзэмшдэг. тэр рекордыг эвдчихээд 11 сард зодог тайлж болно.

Avatar

Зочин 2021-03-18 202.179.25.116

Одоо болсон доо. Үлдсэн амьдралдаа эрүүл бай. Хангалттай олон рекорд эвдлээ, эзэмшлээ.

Avatar

Зочин 2021-03-18 150.129.143.79

Чанартай Ёкозуна юм бол зодог тайл!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж