Улаанбаатарт 1 градус хүйтэн, ялимгүй цас орно

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1 градус хүйтэн, ялимгүй цас орно

Улаанбаатарт 1 градус хүйтэн, ялимгүй цас орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр  өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар  өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж