Сөүл-Улаанбаатар чиглэлд "Korean Air" компани тусгай үүргийн нислэг хийхээр болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
-Долоо хоног бүр тусгай үүргийн нислэг үйлдэж, сард 1500-1800 иргэнийг эх оронд нь авчрах төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөө хэдэн хувьтай биелж байна вэ?
-Шинэ Засгийн газар бүрдсэнээс хойших 100 хоногийн төлөвлөгөөнд сард 8-10 нислэг үйлдэхээр болсон. Үүнээс хойш нөхцөл байдал эерэгээр өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгаарлах хоногийг 14 хоног болгосон. Үүнтэй холбоотойгоор сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн тоо нэмэгдэж, сард 10-12 удаагийн нислэг хийх бололцоотой болсон.
Үүний дагуу бид гуравдугаар сард 12 удаагийн нислэг хийж, 1500-1800 хүнийг эх оронд нь авчирна гэсэн урьдчилсан тооцоолол гаргасан. Одоогоор уг төлөвлөгөөн дээр хоёр нислэг нэмж хийхээр болоод байна. Ингэснээр энэ сард 14 нислэг хийж, 2100 иргэнийг эх оронд нь авчрах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа.
-Сөүл-Улаанбаатар чиглэлд “Korean air” компани энэ сарын 30-нд тусгай үүргийн нислэг үйлдэх юм билээ. Нислэгийн тариф МИАТ-ынхаас ямар байх вэ?
-Өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр агаарын болон автотээврийн боомтыг шат дараатай хааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор гаднын авиа компанийн нислэг бүрэн зогссон. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс агаарын хилийг шат дараатайгаар нээх урьдчилсан шийдвэр гарсан тул хуваарьт нислэг үйлдэх нөхцөл үүсч байгаа. Тогтмол хуваарьт нислэгийг хоёр улсын агаарын хэлэлцээрийн дагуу Монголын болон гаднын авиа компани тээвэрлэдэг. Тиймээс цар тахлын үеийн дэглэмийг баримтлаад гаднын орны авиа компанийн нислэгийг хэрхэн хүлээж авах, нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах гээд олон ажил бий.
Үүнтэй холбоотойгоор гаднын авиа компанийн нислэгийг гуравдугаар сарын сүүлээс эхэлж, дөрөвдүгээр сард гурван нислэг үйлдэж туршилтын журмаар хийхээр төлөвлөсөн. Үүнд “Turkish Airlines”-ын нислэг багтаж байгаа.
УОК нь "МИАТ" компанийг гуравдугаар сараас эхлэн нислэгийн тарифыг хямдруулах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сард үйлдэгдэж буй нислэгийн тийз 15 хувиар хямдарч байгаа. Энэ шаардлагыг бид гаднын авиа компаниудад ч тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, “Korean air” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ “МИАТ”-ийнхтай адил байна. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тусгай үүргийн нислэг нь энгийн үеийн нислэгээс ялгаатай. Тухайлбал, нислэгийн зөвшөөрөл шаардлагатай, мөн тогтмол нислэгээс өндөр зардалтай байдаг. МИАТ компани өөрт алдагдалтай ч, нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор 15 хувийн хямдралыг зөвшөөрсөнд талархалтай байгаа.
-Ирэх сард гаднын авиа кампанийн нислэгүүд нэмэгдсэнээр нийт хэдэн нислэг хийх вэ?
-УОК-ын дарга баталсны дагуу дөрөвдүгээр сард БНСУ-ын чиглэлд долоо, Европ руу хоёр, Японы чиглэлд хоёр, Туркийн чиглэлд нислэг үйлдсэнээр нийт тусгай үүргийн 12 удаагийн нислэг хийнэ. Урьдчилсан тооцооллоор 2000 орчим иргэн эх орондоо ирнэ.






zochin 2021-03-18 86.44.112.253
Gert 7 honog tusgaarlaa yun 14 honog odoo bolio vaktsinaa hiigeed duusaj bga biz dee. surjignej hanalaa ajlaa uls oronoo bodie
Orhon 2021-03-18 46.224.12.181
4-n sard Turkiin ongotsoor butsah humuus yamar jurmaar haanaas biletee awah we.??? Uur ornoos damjin irj bgaa tul yaraltai hariu ugnu uu.Bilet todorhoi bolchuul endees niseh nislegt burtguulmeer bnaa🙏🏻🙏🏻
2 2021-03-18 202.21.96.254
ПСР шинжилгээ аваад сөрөг гарсаныг нь шууд оруул. Ямар ч тусгаарлалтын 14 хоногийн шорон, гэрийн 7 хоногийн шорон хэрэггүй. Одоо дотроо алиагаа алдаж байж т1хээ боль
дулмаа 2021-03-18 178.150.143.192
4 сард туркийн авиа-р буцах хумуус билетээ хаанаас авах юм бол
Зочин 2021-03-18 192.82.69.189
Tegmeer dee odoo hilee neegeechee zaaval ner irj bj bilet bichdegee bolimoor bnaa yavah neg ni yavj ireh neg ni irdeg bolnoor bn. Korean Air Turkish toog ni nemeechee …
Зочин 2021-03-18 5.102.48.43
Unee MIAT-tai adil bailtah shaardlaga tavih bish, MIAT-aas iluugui blgah shaardlaga tavij bolohgui bnuu.
aagii 2021-03-18 192.82.76.242
Австралид байгаа иргэдээ аваач ээ, наад хуваариа хараач ээ, ямар ч мэдрэмжгүй юм, ингэж ажил хийж болж байгаа юм уу
Зочин 2021-03-18 202.126.94.99
Хилээ нээ, одоо болсон!!!
Зочин 2021-03-18 202.126.94.99
Агаарвн хилээ нээе. Явмаар бна, найз нехдее ч ируулмэжр бна!!! Естой ядаргаатай юм
Зочин 2021-03-18 64.119.17.81
Иргэдээ татан авах нь зөв. Өнгөрсөн 2020 оны 2 сарын 25-нд гэнэт гадаадын нислэгээ зогсоосон. Тухайн үед монголд коронавирус гараагүй байсан. Уханьд болж байгаа үйл явдлаас хүмүүс айж, болгоомжлон хилээ хаагаач гэж сошиалаар маш их бичиж эхэлсэн. Хүмүүст эх орондоо ирэх эрх байгаа тул коронавирусын нөхцөл байдалд оновчтой менежмент хийж, нислэгээ нэмэн иргэдээ ирүүлэх л хэрэгтэй. Гадаадад гацагсдын дотор өвчин, зовлонтой, мөнгөгүйдсэн, орлогогүйдсэн, орох оронгүй болсон хүн их байна.
Зочин 2021-03-18 64.119.27.7
Мутацид орсон вирус зөөвөрлөгдөн ирж, монголд тархах нөхцөл бүрдүүлжээ. Халдвар хамгааллын дэглэм байхгүйтэй адил сулруулсан байна. Эдний дэггүй болчимгүй үйлдлээс болж Монголд 2020 оны 11 сарын 11 өдөр халдвар тарсан.
Иргэн 2021-03-18 124.60.114.164
12 сард өргөдөл өгсөн одоо болтол явж чадаагүй өндөр настан байна.Элчингийн сайтад он сар өдөр нэрээрээ жагсаалттай байна Одоо бүр гацсан гэж хэлэхгүй гэж ГХЯамнаас мэдээлэл хийж байна.Гацаагүй тэгээд яасан байхав.
Иргэн 2021-03-18 124.60.114.164
Зарласан өдөр нь асуухад суудал дүүрсэн маш үнэтэй 1400.0 төг буцах билёттэй хүнд үйлчлэхгүй албан ёсны Корёа эир компани нь мэдэхгүй аялалын компани явуулж байгаа хөлсний ийм онгоц уг сурвалжаар нь орж асуулаа Солонгосоос одоо бүр гадаадын аяллын өндөр үнэтэй онгоцоор гацсан иргэдээ авч байна .Мөнхтүшиг дарга та гацсан гэж хэлэхгүй гэж юу гэж худлаа яриад байна.ааТа тэр сайтруу орж хардаа.Солонгост гацсан иргэд он сар дугаараараа жагсаалт байгаа 4000 гаруй иргэд байна.