"Гадаадын авиа компаниуд ирэх сард гурван нислэг үйлдэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

"Гадаадын авиа компаниуд ирэх сард гурван нислэг үйлдэнэ"

"Гадаадын авиа компаниуд ирэх сард гурван нислэг үйлдэнэ"

Сөүл-Улаанбаатар чиглэлд "Korean Air" компани тусгай үүргийн нислэг хийхээр болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал  Л.Мөнхтүшигээс тодрууллаа.


-Долоо хоног бүр тусгай үүргийн нислэг үйлдэж, сард 1500-1800 иргэнийг эх оронд нь авчрах төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөө хэдэн хувьтай биелж байна вэ?

-Шинэ Засгийн газар бүрдсэнээс хойших 100 хоногийн төлөвлөгөөнд сард 8-10 нислэг үйлдэхээр болсон. Үүнээс хойш нөхцөл байдал эерэгээр өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгаарлах хоногийг 14 хоног болгосон. Үүнтэй холбоотойгоор сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн тоо нэмэгдэж, сард 10-12 удаагийн нислэг хийх бололцоотой болсон.

Үүний дагуу бид гуравдугаар сард 12 удаагийн нислэг хийж, 1500-1800 хүнийг эх оронд нь авчирна гэсэн урьдчилсан тооцоолол гаргасан. Одоогоор уг төлөвлөгөөн дээр хоёр нислэг нэмж хийхээр болоод байна. Ингэснээр энэ сард 14 нислэг хийж, 2100 иргэнийг эх оронд нь авчрах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа.

-Сөүл-Улаанбаатар чиглэлд “Korean air” компани энэ сарын 30-нд тусгай үүргийн нислэг үйлдэх юм билээ. Нислэгийн тариф МИАТ-ынхаас ямар байх вэ?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр агаарын болон автотээврийн боомтыг шат дараатай хааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор гаднын авиа компанийн нислэг бүрэн зогссон. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс агаарын хилийг шат дараатайгаар нээх урьдчилсан шийдвэр гарсан тул хуваарьт нислэг үйлдэх нөхцөл үүсч байгаа. Тогтмол хуваарьт нислэгийг хоёр улсын агаарын хэлэлцээрийн дагуу Монголын болон гаднын авиа компани тээвэрлэдэг. Тиймээс цар тахлын үеийн дэглэмийг баримтлаад гаднын орны авиа компанийн нислэгийг хэрхэн хүлээж авах, нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах гээд олон ажил бий.

Үүнтэй холбоотойгоор гаднын авиа компанийн нислэгийг гуравдугаар сарын сүүлээс эхэлж, дөрөвдүгээр сард гурван нислэг үйлдэж туршилтын журмаар хийхээр төлөвлөсөн. Үүнд “Turkish Airlines”-ын нислэг багтаж байгаа.

УОК нь "МИАТ" компанийг гуравдугаар сараас эхлэн нислэгийн тарифыг хямдруулах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сард үйлдэгдэж буй нислэгийн тийз 15 хувиар хямдарч байгаа. Энэ шаардлагыг бид гаднын авиа компаниудад ч тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, “Korean air” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ “МИАТ”-ийнхтай адил байна. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тусгай үүргийн нислэг нь энгийн үеийн нислэгээс ялгаатай. Тухайлбал, нислэгийн зөвшөөрөл шаардлагатай, мөн тогтмол нислэгээс өндөр зардалтай байдаг. МИАТ компани өөрт алдагдалтай ч, нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор 15 хувийн хямдралыг зөвшөөрсөнд талархалтай байгаа.

-Ирэх сард гаднын авиа кампанийн нислэгүүд нэмэгдсэнээр нийт хэдэн нислэг хийх вэ?

-УОК-ын дарга баталсны дагуу дөрөвдүгээр сард БНСУ-ын чиглэлд долоо, Европ руу хоёр, Японы чиглэлд хоёр, Туркийн чиглэлд нислэг үйлдсэнээр нийт тусгай үүргийн 12 удаагийн нислэг хийнэ. Урьдчилсан тооцооллоор 2000 орчим иргэн эх орондоо ирнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж